gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баянзүрхийн бэлгэдэл болсон хөшөөт цогцолборыг нээв

Нийгэм
2011-09-30
0
Twitter logo

Баянзүрх дүүргийн бэлгэдэл болсон цагаан арслан бүхий өндөрлөгийн нээлтийн ёслол өчигдөр Чулуун овооны аюулгүйн тойрогт боллоо.

Дүүргийн нутаг дэвсгэрийн төв цэг "Нарны зам", "Ургах наран" хороолол, "Энхтайваны өргөн чөлөө"-ний уулзвар гурван замын сүлжээ цэгт өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдэж "Өндөрлөг"-ийн байршлыг сонгожээ.

Шороо боссон аюулгүйн тойргийн талбай ийн өнгөө засчээ. Зүүнээс нийслэл рүү ирэх хүмүүсийн хараа энэ хөшөөт цогцолбор дээр эрхгүй тусна. "Баянзүрх" хайрханыхаа эзэн сахиус "ар" хэмээх цагаан арсланг дүүргийнхээ өндөрлөгт залж, гурван цагийн эргэлтэд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморь хөдөлшгүй бат бэх мандан бадарч байхыг бэлгэдэж бүтээсэн байна.

Өндөрлөгийн дэргэд эргэн тойрны 500 метр газрыг гэрэлтүүлэх 25 метр өндөртэй тавган гэрэлтүүлгийг хийжээ. Мөн ногоон байгууламж, цэцгийн мандал гээд иж бүрэн цогцолбор бүхий өндөрлөг болжээ.

Арслангийн эх биеийг сүүлийн үеийн софра / боронзон/ материалаар хийсэн байна. Нийт зургаан тонны жинтэй. Баянзүрх дүүргийн Чулуун овооны аюулгүйн тойрогт сүндэрлэн боссон уг хөшөөт цогцолбор нь өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдсэн төгс утга учиртай бөгөөд Монголын нэртэй уран барималчдын ур ухаан шингэсэн урлагийн бүтээл болсон юм.

Нээлтийн ёслолын ажиллагаанд дүүргийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр үндэстэн бүрийн төлөөлөл болсон ардын хувцасны үзүүлбэр, ардын цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, төрийн хан хуурч Д.Цэрэндорж ерөөл магтаалаа хайллаа.

Өндөрлөгийн суурийг 49-14,7 метрийн дугуй тойргоор сонгож, үндэсний уламжлалт алхан хээг ногоон гантиг чулуун дээр оюу эрдэнийг төлөөлүүлж товойлгосон байна. Есөн үеэр өрсөн танан цагаан суурин дээр бат бэхийг бодож 4,7 метр өндөр, найман талтай ногоон гантиган багана босгож, үржин төлжихийг бодож номин эрдэнээс бадамлянхуа цэцэг дэлбээлж байгаагаар бүтээж, гариг эрхсийн дугариг хэлбэрийг дүрсэлж, алхан хээгээр нарны цацрагийг алтан эрдэнэ хэмээн мөнхөлжээ.

Наймдугаар богд Жавзандамба хутагтын зүүдэндээ бүтээж мөнхөлсөн "Соёмбо"-ын сар, нар, дөлийг оройн дээд шүтээн хэмээн өндөрлөгийн оройд залж Монгол гэрийн халз хэмээн 29 гантиг цагаан шатаар хөгжиж дэвжихийг бэлгэджээ. Асар, басар хоёр нохойг урсгал хоёр замын хоточ болгон мануулжээ.

Энэхүү өндөрлөгийн барилгын ажлыг "Хаус Контракшн" компани хийсэн байна.

Д.Сүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан