gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хорго, Тэрхийн цагаан нуур

2011-03-05
0
Twitter logo
0
Twitter logo
2011-03-05
Хорго бол Архангай аймгийн Тариат сумын төвийн дэргэд Тэрхийн Цагаан нуурын зүүн, Суман голын хойд биеээр орших хэдэн мянган жилийн өмнө оргилж байгаад унтарсан галт уулын хүрмэн чулуун гадаргат нутаг.

Хорго гэж нэрлэгдэх энэ энэ нутгийн хойд захад орших 2240 метр өндөр Хоргын Тогоо уул, Тэрхийн Цагаан нуурыг оролцуулан бүгд 773 ам.км талбайтай нутгийг 1965 оноос дархлан хамгаалж байна. Тогоо уул нь 200 орчим м өргөн, 100 гаруй м гүнзгий бөгөөд давхар амсартай тогоотой. Араар нь ба амсраар нь шинэс мод ургасан.

Чулуун ой
Чулуужсан мод говьд элбэг ч ой тааралдах нь ховор. Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уул чулуужсан ойтой аж. Ой уртаараа 500 м, өргөөшөө 80 м талбайд тархжээ. 20-30 м-ийн өндөр, 1.5 м голчтой бүтэн мод ёзоороороо булгарч унасан ч тааралддаг байна.

Сүйхэнтийн чулуужсан ой бол дэлхийд ховор тохиолдох үнэт олдворын нэг юм. 100 гаруй сая жилийн тэртээ Цэрдийн галавын үед манай нутаг дулаан чийглэг уур амьсгалтай, их ой модоор хучигдсан байсны дурсгал нь шаварлаг хурдас дор хадгалагдан үлджээ.

Дуут элс
Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж, явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэчилэн манай оронд дуут элстэй газар цөөнгүй бий.

Тийм элсийг хүүдийд хийж сэгсэрвэл нохой хуцах мэт дуугарна. Хүүдийтэй нь базаж мушгивал гахайн торой адил шуухинадаг байна. Алдарт жуулчин Марко Поло Төв Азиар жуулчилсан тухайгаа тэмдэглэхдээ Дуугардаг элсний талаар дурсжээ.

Тэрээр "Монголын цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа эгшиглэдэг" хэмээжээ.

Э.Энхцолмон http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан