Их хэмжээний хөрөнгө оруулалт нэг дор шаардагдах тоног төхөөрөмжөөр бизнесийн амжилтаа хэмждэг аж ахуй нэгжүүд тэр дундаа уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бизнес эрхлэгчдэд санхүүгийн түрээсийн үйлчилгээний талаарх мэдээллийг өгөх үүднээс Голомт банкны Санхүүгийн түрээсийн албаны Ахлах менежер С.Төгсбилэгтэй ярилцлаа.
-Иргэдийн санхүүгийн түрээсийн үйлчилгээний талаарх мэдлэг мэдээлэл, та бүхний санал болгож буй үйлчилгээний хоорондох зөрүүгээр яриагаа эхлэе гэж бодож байна?
-Санхүүгийн түрээс буюу лизинг нь зээлийн, санхүүгийн, хөрөнгө оруулалтын , түрээсийн үйл ажиллагааны гол шинжүүдийг нэгэн зэрэг өөртөө агуулдаг өргөн цар хүрээтэй, нарийн төвөгтэй, харилцан уялдаа бүхий цогц харилцаа байдаг.
Манай иргэдийн хувьд ихэнх тохиолдолд лизинг гэхээр гэр ахуйн цахилгаан бараа, тавилга эд хогшил, гар утас, суудлын автомашин түрээсээр авдаг тухай бодол давамгайлдаг. Үнэхээр ч арилжааны банкуудын санал болгож байгаа лизингийн 85 гаруй хувь нь урьдын адил хэрэглээний бараа, хувийн автомашиныг санхүүжүүлсээр байна. Гэтэл эдийн засаг эрчимтэй хөгжиж уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд, бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөж, үүнийг дагаад асар олон тооны хүнд машин механизм, техник тоног төхөөрөмжүүд шаардагдаж байна. Үүнд мэдээж их хэмжээний санхүүжилт хэрэгтэй нь ойлгомжтой бөгөөд санхүүгийн түрээс нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нэг гол уян хатан хэрэгсэл болж чадна. Манай банкны санхүүгийн түрээсийн хувьд бид лизингийн үйлчилгээ эрхэлж байгаа компани болон банкуудын хүрч үйлчилж чадахгүй байгаа тэр хэсэгт буюу байгууллагын харилцагчдад чиглэсэн өндөр дүнтэй томоохон хэлцлүүдийг санхүүжүүлж ажиллах зорилготой юм.
Өөрөөр хэлбэл бид бэлтгэн нийлүүлэгч 10 гаруй компанитай хамтран ажилладаг бөгөөд өртөг өндөртэй уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн стандарт хангасан чанартай машин, механизм, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр олгож ажиллаж байна.
-Тоног төхөөрөмж түрээсээр авах нь зээлээр авахаас хир ялгаатай вэ?
-Энэ асуултыг санхүүгийн түрээсийн зээлээс ялгаатай буюу давуу талыг тодруулж байна гэж ойлгож байна. Олон зүйл хэлж болох ч харилцагчдын хувьд гол хэдэн давуу талыг дурьдвал:
•Нэг дор их хэмжээний зардал гаргаж, зээл авалгүйгээр /хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг урьдчилж бүрдүүлэхгүйгээр/ хөрөнгө оруулалт хийх
•Түрээсийн зүйлийг бэлнээр худалдан авах мөнгөн хөрөнгийг бизнесийнхээ бусад хэрэгцээнд зарцуулж нэмэлт орлого олох боломж бүрдэх
•Дийлэнх тохиолдолд санхүүгийн түрээс нь зээлээс хямд, уян хатан нөхцөлтөй байдаг /татварын хөнгөлөлт дагалдахаас гадна лизингийн төлбөрийг төлөх загварыг оновчтой сонгох боломжтой/
•Үйлдвэрлэлийг богино хугацаанд шинэчлэн тоноглож, хөрөнгийн эргэлтийг хурдасгаж ашиглалтыг сайжруулснаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой
•Нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй гэх мэт.
Ер нь ирээдүйн орлогоороо өнөөдрийн шаардлагатай хөрөнгийн хэрэгцээг хангах боломжтой болгож байгаа санхүүгийн түрээсийн ач холбогдол өдөр ирэх тусам өсөж байна. Санхүүгийн түрээс нь оролцогч бүх талуудад төрөлжсөн бизнесөө өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулахад нь тус дөхөм үзүүлдэгт нийтлэг давуу тал, онцлог шинж нь оршдог.
-Санхүүгийн түрээсийн үйлчилгээний хууль эрхзүйн зохицуулалтын талаар?
-Санхүүгийн түрээсийн харилцааны үндэслэлийг Монгол Улсын Иргэний хуулийн 26 дугаар бүлгээр, нарийвчилсан харилцааг 2006 оны Санхүүгийн түрээсийн тухай хуулиар зохицуулсан байдаг. 2007 онд хүчин төгөлдөр болсон санхүүгийн түрээсийн тухай хуулийн ач холбогдол нь санхүүгийн түрээсийн тодорхойлолтыг өгч, улмаар санхүүгийн түрээс болон хөрөнгийн түрээслэл, Иргэний хуульд заасан бусад төрлийн хэлцлүүдийн хоорондын ялгааг тодотгож өгч, татварын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах суурийг тавьж өгсөн байдаг. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан 2006 оны өөрчлөлтөөр санхүүгийн түрээсийн хүүгийн төлбөрийг түрээслэгчийн орлогын татвараас хасаж тооцдог болсон.
Гэвч цаашид эрх зүйн орчинд шийдлээ хүлээж байгаа, боловсронгуй болгож сайжруулах олон асуудал нээлттэй хэвээр байна.
-Санхүүгийн түрээс авах нь хир “хүндрэлтэй” ажил вэ?
-Банкны санхүүгийн түрээст хамрагдан бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа харилцагчид маань юун түрүүнд:
•Голомт банктай Хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч компаниудаас машин механизм, тоног төхөөрөмжөө сонгосон байх
•Тэр сонгосон хөрөнгө маань түрээслэгч таны бизнесийн үйл ажиллагааны зорилго чиглэлд нийцсэн эдийн засгийн үр ашиг авчрахуйц байх
•Урьдчилгаа төлбөрөө өөрийн хөрөнгөөр төлөх чадвартай байх
•Түрээсийн техникийг ашиглах чадвартай мэргэшсэн боловсон хүчинтэй байх гэсэн энгийн шаардлагуудыг хангаж байхад л бид таны хүсэлтийг судлаад шуурхай шийдээд өгөх боломжтой.
Мэдээж банкны зүгээс тухайн байгууллагын зээлжих чадвар, хэрэгжүүлж буй төслийн өгөөж, эрх зүйн чадамж гэх мэт зээлдэгчдэд тавьдаг нийтлэг шаардлагыг түрээслэгч маань хангасан байх ёстой. Энэ бүхний эцэст байгууллага , аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн түрээсээр техник авах гэдэг ерөөсөө ч хүндрэлтэй ажил биш гэж хэлэх байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.