Хүүхнүүд ээ, хамтдаа дэлгүүр хэсэх үү. Татгалзахгүй биз дээ. Тэгээд ч хавар болж байна. Дэлгүүр хэсч сэтгэлээ сэргээе. Харин энэ удаа гадуур явахгүй ээ. Гоё даашинз өмсч, нүүрээ будах хэрэггүй. Гэртээ суугаад хүссэн бараагаа авъя. Үүнийг хийхэд тун амархан. Цахим худалдааг ашиглахад л боллоо.
ЦАХИМ ХУДАЛДАА ГЭЖ ЮУ ВЭ?
Интернэт бий болсноор бидний амьдралд олон өөрчлөлтийг бий болгосон. Үүний нэг нь эдийн засгийн системд цахим худалдааг шинээр нэвтрүүлсэн явдал юм. Цахим худалдаа буюу e-commerce нь интернэт болон бусад компьютерийн сүлжээгээр дамжуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж, худалдан авахыг хэлдэг. Дэлхий дахинд сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаа худалдааны нэг хэлбэр юм. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарч худалдаа хийдэг, хүмүүсийн цаг, мөнгө хэмнэдэг гээд олон давуу талтай.
ТҮҮНИЙГ ХЭН ХИЙДЭГ ВЭ?
Бизнесээс бизнест, бизнесээс хэрэглэгчид, хэрэглэгчээс хэрэглэгчид гэх мэт цахим худалдааны олон төрлийн хэлбэр байдаг. Хамгийн түгээмэл нь хэрэглэгчээс хэрэглэгчдэд бараа, үйлчилгээгээ санал болгож худалдаалах юм. Европт өргөн хэрэглэгддэг интернэт хуудсын тоонд Ebay.com , Amazon.com , Buy.com ордог. Энэ сайтууд өргөн хэрэглээний бүх барааг хэрэглэгчдэд санал болгодог. Цахим худалдаанаас хэрэглэгчид хэрэгцээтэй бэлэн хувцас, гэр ахуйн бараа, хүнсний бүтээгдэхүүн гээд бүх төрлийн барааг сонгох боломжтой. Үүгээр зогсохгүй сонирхсон хамтлаг, дуучдынхаа тоглолтын тасалбар, CD-г захиалж болно.
Мөн хувь хүн өөрт байгаа худалдахаар бэлдсэн барааг вэб сайтад байрлуулж худалдах таатай нөхцлийг цахим худалдаа олгодог. Америк болон Европын орнуудад цахим худалдаа нь тэдний амьдралын нэг хэсэг болж, тухайн орны нийт худалдааны арваас дээш хувийг эзлэх болжээ. Тэнд дэд бүтэц, шуудан холбоо, банкны үйлчилгээний систем өндөр хөгжсөн учир төвөггүй байдаг. Нэгэн сонирхолтой жишээ хэлэхэд америк эмэгтэйчүүдийн 58 хувь нь цахим худалдаа хийж байна. Гоёл чимэглэл, хувцас худалдан авсан бүсгүйчүүдийн хувь өндөр байгаа ажээ. Харин Канадчуудын 40 хувь нь цахим худалдаа хийдэг. Гутал, аяллын хэрэгсэл, дотуур хувцас, ном зэрэг бараа бүтээгдэхүүн амжилттай борлогддог зүйлсийн тоонд ордог аж.
Өдөрт нэг тэрбум гаруй хүн интернэт хэрэглэж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь цахим худалдаа хийдэг гэсэн мэдээ бий. Өнгөрсөн онд Их Британид явуулсан судалгаагаар ирэх жил гэхэд 44.9 тэрбумын худалдаа онлайнаар хийгдэнэ гэжээ. Энэ хандлагаар бол цахим худалдаа тун удахгүй дэлхий нийтийн хэрэглээ болно гэж судлаачид үзэж байна.
БИДЭНД БОЛОМЖ БАЙНА УУ?
Интернэтээр худалдаа хийх хүсэлтэй иргэд олон болжээ. Удахгүй бид ч дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахын тулд цахим худалдааг өргөнөөр хэрэглэх болно. Манай худалдан авагчдын техник, технологийн дэвшил боломжтой хэдий ч орчин нөхцөл нь бүрэн бүрдсэн үү гэдэг нь асуулт хэвээр байна. Цахим худалдаа хийхэд иргэн бүр viza, debit карттай байх хэрэгтэй. Ихэнх банкууд интернэтээр төлбөр, тооцоо хийх аргыг бүрэн дүүрэн цогцоор нь нэвтрүүлэх ёстой. Цахим бизнес эрхлэгчид бага ч гэсэн бизнесээ амжилттай явуулж байгаа нь ахиц юм. Харин захиалсан бараа нь ихэвчлэн гэрийн хаягаар ирдэг учир хаяг тодорхой байх нь чухал.
Шуудан харилцааг түргэн шуурхай болгох, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төлбөрөө картаар хийх учир хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хадгалж, хамгаалах зэрэг асуудлыг шийдэх нь чухал юм. Сангийн яам, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-тай хамтран Монголд цахим худалдаа явуулж болох эсэх талаар төсөл хэрэгжүүлж, судалгаа явуулж байсан. Төслийн хүрээнд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн өнөөгийн эрх зүйн орчин, дэд бүтцийг сайжруулан цахим худалдаа хийх сүлжээнд хэрэглэгчдийг бүртгэж, барааны электрон каталоги үүсгэх, түүний тусламжтайгаар цахим дэлгүүр ажиллуулах, цахим худалдааны системийг цогцоор нь нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа.
Манайд цахим худалдаа явуулж байгаа хэд хэдэн байгууллага, дэлгүүр, хувь хүн байдаг ч Европын онлайн худалдааны жинхэнэ хувилбарыг хараахан хэрэгжүүлж амжаагүй байна.
МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ХУУДСУУД
Хэрэв та цахим худалдааг сонирхож байвал Монголын интернэт худалдаа болон зарын хамгийн том сайт болох www.BizMark.mn , www.RAINBOW.mn , www.electronicx.mn -ээр зочлоорой. Европын ихэнх дэлгүүрүүд өөрийн вэбээрээ дамжуулан онлайн худалдаа хийх боломжийг бүрдүүлсэн байдаг. Танд дэлгүүр хэсэх цаг бага байвал хүүхдийн “Аз”, “Наран” их дэлгүүр, Номин фейшн, Metromall дэлгүүрийн вэбээр дамжуулан бараа бүтээгдэх үүний өргөн сонголтоос онлайн худалдаа хийх боломжтой. Заавал онлайн худалдаа хийх албагүй. Заримдаа хүүхнүүд “Window shopping” буюу худалдаа хийхгүйгээр нүдээ хужирлан бараа үзэх сонирхолтой байдаг. Онлайн худалдаа үүнд хамгийн тохиромжтой хэмээн барууны бүсгүйчүүд онцолсон байна. Манайхан OTTO, Z&G, Хувцас.мн , Гутал.мн -ээр олон ордог юм байна.
НОМ ХАМГИЙН ИХ БОРЛОГДДОГ
Интернэт хэрэглэгчдийн хамгийн их худалдан авдаг зүйлийн тоонд ном оржээ. Онлайнаар ном худалдан авдаг улсаар БНСУ 58 хувиар тэргүүлж байгаа бол Герман, Австри, Вьетнам, Бразил, Египет, БНХАУ удаах байранд орж байна. www.eBook.com , www.amazon.com сайтаар дамжуулан цахим худалдаа хийх нь хямд, хялбар, хүргэлт нь түргэн шуурхай байдаг ажээ.
Д.Гэрэлцэцэг