Монгол Улсад уул уурхайн салбар цэцэглэн хөгжиж, улс орны эдийн засгийн гол хөшүүрэг болж буй өнөө үед бидний сэтгэлийг зовоож байгаа нэг зүйл бол байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Их Дашрын хөндийд алтны үндсэн ордыг түшиглэн хүдрийн ил уурхай, баяжуулах үйлдвэрийг байгуулж, уул уурхайн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа “Бороо гоулд” ХХК энэ ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаатай сэтгүүлчид танилцлаа.
Тус уурхай одоогийн байдлаар орд газрын нийт талбайгаас дэд бүтэц, олборлолт зэрэгт 770 гаруй га газрыг ашиглаж байна. Гэсэн ч 2003 оноос үйл ажиллагаа явуулж буй Бороогийн уурхай нь техникийн болон геологийн нөхөн сэргээлтийн ажлыг зэрэг эхэлжээ. Үүний үр дүнд одоогийн байдлаар нийт 315.5 га газрыг нөхөн сэргээгээд байна. Тухайлбал 2003 онд 10 га, 2004 онд 15, 2005 онд 16, 2006 онд 48.5, 2007 онд 21, 2008 онд 44.6, 2010 онд 56.3, 2011 онд 51.5 га газрыг тус тус нөхөн сэргээжээ.
Монголд алтны хайгуулын олборлолт эрхлэх лицензтэй 600 гаруй компани бий. Үүнээс 160 гаруй нь ашиглалтын зөвшөөрөлтэйгөөр олборлох үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. Гэвч эдний зөвхөн 30-аад нь л байгалийн нөхөн сэргээлтийг их, бага хэмжээгээр хийж байна.

Харин хариуцлагатай уул уурхайг дэмжигч “Бороо гоулд” ХХК-ийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ашигласан талбай нэг бүрийг байгалийн унаган төрхөөс нь ялгагдахааргүй болтол нөхөн сэргээж чаджээ. Эдний хөрсөөр хучиж, олон наст ургамал тарьж нөхөн сэргээсэн талбайг харахад хэдий намар болж байгаа ч зуны улиралыг санагдуулам ногоорох аж. Нөхөн сэргээсэн талбайг малын бэлчээрийн газар болгох үүднээс согоовор, хөх тариа зэргийг тариад байгаа нь энэ. Бороогийн уурхайн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэхүү газар ганц хоёрхон жилийн дараа байгалийнхаа унаган төрхөндөө орох юм байна.
Харин хоёр жилийн өмнө нөхөн сэргээлт хийсэн газарт тарьсан өвс ургамал хэдийн хагдарчээ. Тэд энэ газартаа тарвага нутаглуулж байгаа гэдгээ "Бороо гоулд"-ынхан олзуурхан ярьж байсан. Энэ нь нөхөн сэргээлтийн ажил үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм. Нөхөн сэргээлт хийхдээ ухаж овоолсон шорооны налууг багасгаж, газартай нь бараг тэгшилсний дараа ургамлын суулгацаа суулгадаг юм байна.

Биднийг “Бороо гоулд” компанийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцаж явахад зүгээр нэг оромдож орхисон зүйл ажиглагдсангүй. Тэд онгон байгалийг хэвээр нь үлдээхийн төлөө өөрсдийн боломж, санаачилгын хүрээнд чамлахааргүй ажлыг хийсэн нь илт харагдсан юм. Жишээ нь 2007-2010 оны хооронд нийт 11.8 га талбайд бургас, улиас, чацаргана, хайлаас, агч, далайн хальс, тэхийн шээг, гандигар, шинэс, хус, улиангар, зэрлэг харгана, нарс зэрэг 13 нэр төрлийн мод, суулгац тарьж ургуулсан байв.
Мөн олон наст ургамлыг тарьж, тухайн орчинд зохицох амьтдыг нутагшуулах ажлыг амжилттай хийж байгаа нь 2010, 2011 онд хийгдсэн мониторингийн судалгаанаас илт мэдрэгдэнэ. Уг судалгааны багт ХААИС-ийн Биологийн тэнхим, Ургамал хамгааллын хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, БОНБНҮ-ийн “Натур фрейндли” ХХК зэрэг байгууллагууд оролцсон байна.

Мониторингийн судалгааны багийн гишүүн, ХААИС-ийн Биологийн тэнхимийн багш Ч.Ууганбаяр “Энэ судалгаагаар нөхөн сэргээсэн талбай бүрээс ургамлын зүйлийн бүрдэл, ургац, бүрхцийг үнэлж, ургамлан бүрхэвчийн өөрчлөлт хөгжилтийг нөхөн сэргээлт хийсэн он бүрээр нь харьцуулсан. Мөн нөхөн сэргээсэн талбай бүрээс шавжийн зүйлийн бүрдэл, додуляцийн хэмжээг гаргаж, ургамлын хөнөөлт шавжийн ургамлан бүдүүвчид үзүүлэх нөлөөллийг үнэлсэн.
Хоёр нутагтан, мөлхөгчид, шувуу, хөхтөн амьтдын зүйлийн бүрдэл, популяцийн хэмжээг гаргаж, тэдгээрийн нөхөн сэргээсэн талбай дахь оршин амьдрах хэлбэр, нөлөөллийн ач холбогдлыг үнэлсэн” гэв. Судалгааны хүрээнд нөхөн сэргээсэн талбайн хэмжээнд 76 зүйлийн шавж, нэг зүйлийн хоёр нутагтан, нэг зүйлийн мөлхөгч, долоон хөхтөн, 45 зүйлийн шувууг бүртгэжээ. Эдгээрээс нэг зүйлийн хоёр нутагтан, нэг зүйлийн мөлхөгч, таван зүйлийн хөхтөн, 10 зүйлийн шувуу суурин амьдарч, үржин олширч байна гэдгийг судлаачид хэлж байв.
Агнуурын ач холбогдолтой монгол тарвага, бор гөрөөс, шар үнэг, дорго, бор туулай мөн Монгол Улсын улаан номонд орсон хоёр зүйлийн эрвээхийг судалгааны явцад нөхөн сэргээлт хийсэн талбайгаас бүртгэсэн байна. 2009 оноос өмнө нөхөн сэргээлт хийсэн талбайд мал сүрэг бэлчдэг аж. Өөрөөр хэлбэл Бороогийн нөхөн сэргээсэн талбайд дээрх амьтдын амьдрах орчин бүрдсэн гэсэн үг.
Судалгааны багийнхан нөхөн сэргээлтийн талбайд ургаж байгаа 60-аад төрлийн ургамал, тэдгээрээр хооллох мэрэгч амьтдыг харцуулсан судалгааг гаргаж, нөхөн сэргээсэн талбайн ургамлын зүйлийн бүрдэл жил улирах тусам байгалийн жамаар өсөн нэмэгдэж байгааг тогтоожээ.
Харин манай улсын уул уурхайн салбарын томоохон төлөөлөл болох “Бороо гоулд” компанийн Бороогийн ордын нөөц дуусч байгаа. Тиймээс 2018 онд уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хаах юм байна.
“Бороо гоулд” ХХК-ийн Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Л.Жаргалсайхан: Нөхөн сэргээлтийн зардал уурхайн хаалт дөхөх тусам нэмэгдэнэ
Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны талаар “Бороо гоулд” ХХК-ийн Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Л.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компанийг энд үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө олборлолт хийгдэж байсан уу?
-Манайхыг энд олборлолт хийж эхлэхэд 60-аад айлтай тосгон байсан. Бид тэдгээр айлуудаас нэг нэг хүнийг ажилд авч, нүүлгэн шилжүүлэх бүх зардлыг нь даасан юм. Нөхөн сэргээх ажилд орон нутгийн иргэдийг олноор хамруулдаг. Бид хөдөлмөрийн бүтээмж, цаг хугацаа, зардал мөнгөө бодоод техникийн тусламжтайгаар хийх бүрэн боломжтой ч орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүднээс нутгийн иргэдийг ажиллуулж байна.
-Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд нэг га-д хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?
-Манайх нэг га-д дунджаар 12-15 ам.доллар зарцуулдаг. Энэ бол захиргааны зардал, шатахууны зардал ороогүй зөвхөн цагаан зардал. Уурхайн хаалт дөхөх тусам эдгээр зардал огцом өснө. Тиймээс бид уурхайн хаалтын үйл ажиллагааны тооцоо гаргах ажлыг эхлүүлж байна. Ямар тохиолдолд энэ тооцоо зөв гарах вэ гэвэл үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэлдүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл манайх өөрсдөө биш, Засгийн газарт нөхөн сэргээлтийн төлбөр гээд мөнгөө өгөх биш гуравдагч этгээд хийж гүйцэтгэнэ гэсэн үг.
-Уурхайн хаалт явагдсаны дараа нөхөн сэргээлтийн талбайд мониторинг хийгдэх үү?
-Ер нь нөхөн сэргээлтийн ажил ямар хийгдэж байгааг тодорхойлохын тулд мониторинг заавал хийгдэх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр сайхан ногоо, мод тарьсан талбай харагдаж байна. Хоёр, гурван жилийн дараа энэ газар ямар нэгэн амьтан амьдрах нөхцөлгүй байх эрсдэл бий. Нөхөн сэргээлт хийсэн талбай хоёр жилийн дараа унаган төрхөө олдог. Энэ хугацаанд үерийн усанд автах эрсдэлд өртөж болно. Манайд ийм тохиолдол гарч байсан. Бид түүнийг дахин сэргээсэн. Харин уурхайн хаалт явагдсаны дараах мониторингийг бас гуравдагч этгээдээр хийлгэх тал дээр анхаарах хэрэгтэй.
-Уул уурхайн хаалт хийсний дараа, энэ газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломж байна?
-Манай компани нөхөн сэргээлтийг Баянгол сумын болон орон нутгийн иргэд ирж ажиллах бүрэн боломжтой байх нөхцөлийг баримталж ажилладаг. Цаашдаа чацарганы эдлэн газар, аялал жуулчлалын цогц хэлбэрээр ашиглах боломжтой. Мөн манай бүтээн байгуулсан дэд бүтэц дээр тулгуурлан өөр бусад олон зүйлийг хийж болно. Бидний баримталж байгаа бас нэг бодлого бол ашиглалтын талбайд унаган төрхөөрөө байгаа модыг хэвээр нь шилжүүлэн суулгах юм. Мөн бургас, улиас, чацаргана зэрэг модноос гадна Канадын төрийн далбаа дээр байдаг агч модыг тарьж уургуулсан. 13 нэр төрлийн мод тарьсан ойжуулалтын талбай 11.8 га болсон.

Газрын хөрсийг сайжруулахын тулд нэг наст ургамал тарьжээ
Бороогийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа гурав, дөрвөн жилийн дараа дуусах бололтой. Тиймээс биднийг нөхөн сэргээлтийн байдалтай танилцаж явахад үлдэж буй хугацаанд 400 гаруй га газрыг нөхөн сэргээхэд чамгүй их хүч хөдөлмөр шаардагдах юм шиг санагдсан. Өнгөрсөн хавар тавдугаар сард биднийг энд ирэхэд ид ногоо суулгах байсан талбайгаар ороход нэлээд өтгөн ургаж намрын урь орж зарим ургамал гандсан байлаа.
Мөн нэг наст “ногоон тариа”-г тарьж ургуулсан байв. Энэ талаар байгаль орчны инженер Ц.Ариунаа “Энэ жил тариалсан ногоонууд ерөнхийдөө сайн ургасан. Нэг наст ногоон тариаг газрын хөрсийг сайжруулахын тулд тариалсан. Хоёр гурван жилийн дараа байгалийн жамаараа бидний тариалаагүй ургамлууд нөхөн сэргээлтийн талбайд ургасан байдаг” гэв.

Үйлдвэрт орсон усаа буцааж хэрэглэдэг
Эндээс жишээ авууштай нэг зүйл нь үйлдвэрт орсон усаа дахин ашигладаг явдал байв. Гол, мөрөн ой, шугуйд байх алтны бага нөөцтэй газар нутагт олборлолт хийлгэхийг хорих бодлогыг төрөөс баримталж байгаа. “Бороо гоулд” компанийн алтны уурхайн хаягдлын даланд 4-5 жилийн хур хаягдал агуулагдаж, хиймэл нуур мэт ус тогтжээ. Энд үйлдвэрийн хог хаягдал тусгай хоолойгоор дамжин ирдэг юм байна. Ингэхдээ 50 гаруй хувийг ус, үлдсэн хэсэг нь бутлагдсан хүдрийн хаягдал байдаг тухай далан хариуцсан инженер нь хэлж байсан. Далангийн ус дунд хэсэгтээ тунардаг. Харин үүнийг үйлдвэртээ буцаан ашигладаг юм байна. Хаягдал далангаас тус үйлдвэр хэрэглээний усны 60 хувиа хангадаг гэсэн.
Энэ далангийн усны дээжийг АНУ-д шинжлүүлж цэвэршилтийн хэмжээг тогтоодог аж. Мөн энд хуримтлагдсан химийн бодисыг газрын гүний усанд нэвчүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авч чаджээ. Алт олборлолтын хаягдлын даланд агуулагдах цианитын хэмжээ литр усанд нэг мг байх ёстой. Харин тус компанийн хаягдлын далангийн усанд агуулагдах цианитын хэмжээ үүнээс нэг дахин бага байдаг гэнэ.
Ургамал, амьтны зурагт лавлах хэвлэгджээ
“Бороо гоулд” компанийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайд мониторингийн судалгаа хийсэн талаар дээр дурдсан. Тэдгээр судлаачид болон тус компанийн хамт олон хамтраад нөхөн сэргээлт хийгдсэн талбайд байгаа ургамал, амьтны зурагт номыг хэвлүүлэн гаргажээ.
Энэ ажлынхаа хүрээнд биднийг очиход номынхоо нээлтийг хийсэн юм. Нээлтэд “Бороо гоулд” ХХК-ийн Хүний нөөцийн захирал Рик Блейк, Үйл ажиллагаа хариуцсан захирал Иан Макнийл, Тогтвортой хөгжил хариуцсан захирал Л.Жаргалсайхан, Байгаль орчны асуудал хариуцсан менежер Б.Лхамсүрэн нар оролцсон. Тогтвортой хөгжил хариуцсан захирал Л.Жаргалсайхан “Энэ ном бидний мониторингийн судалгаа хийсний нэг үр дүн юм” гээд номыг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн судалгааны багийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлэв.
1000 гаруй хувь хэвлэгдсэн энэ ном нь “Бороо гоулд” ХХК-ийн ажилтан, албан хаагчид, орон нутгийн иргэд, сургуулийн сурагчид мөн уурхайн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн зочид, төлөөлөгчдөд зориулагдсан аж. Иймд дээрх номонд орсон мэдээллийг хэн хүнд ойлгомжтой байлгах үүднээс тухайн зүйлийн талаарх ерөнхий мэдээллийг оруулсан байна.
Тухайлбал зүйлийг тодорхойлох гэрэл зураг, ангилал зүйн мэдээлэл, шинжлэх ухааны нэршил, зүйлийн онцлох шинж тэмдэг, амьдрах орчин, уурхай дахь ерөнхий байршил, ач холбогдол зэрэг мэдээллийг гэрэл зургийн хамт оруулсан нь нэн ойлгомжтой. Тиймээс үзэмж сайтай гарын авлага болохуйц ном байна хэмээн ХААИС-ийн багш Ч.Ууганбаяр үнэлж байсан. Номыг сонирхох явцад ургамал, сэрээтэн амьтдын мэдээлэл харьцангуй цэгцтэй тавигдсан байв.
Сэтгүүлч бид уул уурхайн олон компаниудаар явж олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцдаг билээ. Монголд гадаад дотоодын уур уурхайн маш олон компани үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Тэдгээрийн дотроос “Бороо гоулд” ХХК нь аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байгаа юм. 2003 онд үйл ажиллагаа эхлэхдээ нөхөн сэргээлтийн санг бий болгож эдүгээ 315.5 га газарт нөхөн сэргээлтийг өндөр үр дүнтэй хийж гүйцэтгээд байгаа энэ компаниас суралцах зүйл их байна.