gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Саруул: Манай хувцаснууд Монголын түүхэнд илүү ойрхон

2011-08-24
0
Twitter logo

"Монгол костюмс" төвөөс их ойн жилийг тохиолдуулан Үндэсний хувцасны театрчилсан тоглолт хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний хувцас судлалын академийн менежер, Хувцас урлаг судлаач А.Саруултай цөөн ярилцсан юм.

-Театр мода хийх санаачилгыг хэрхэн гаргав?
-Анх 2007 онд "Бүүвэй аялсан ижий бурхад" нэртэйгээр Монгол костюмс төвөөс театр модаг санаачлан зохион байгуулж эхэлсэн. Харин дэлхий дахинд Парис хотынхон гаргаж ирсэн. Энэ тоглолт нь хоёр жилд нэг удаа зохиогддог бөгөөд гурав дахь удаагаа "Монгол хувцасны нууц товчоо" нэртэйгээр үзэгчдэд хүрэх гэж байна. Монголд загвар зохион бүтээгчээс илүүтэйгээр загвар өмсөгчдөд гол анхаарлаа хандуулдаг болсон учраас тоглолтыг заавал зохион байгуулах шаардлага гарсан. Тоглолтын гол зорилго нь дизайнеруудын дотоод сэтгэлийг загварын театрчилсан үзүүлбэрээр илэрхийлэх юм.

-"Монгол хувцасны нууц товчоо" гэж нэрлэх болсны учир юу юм бол?
-Монголын нууц товчоонд нэг бүлэг алга болсон байдаг. Энэ нь Монгол хатдын ур ухаан, чадварыг гаргасан бүлэг юм. Тэгээд ч 80-аад жил үндэсний хувцас "малчны хув-цас"нэртэйгээр явж ирсэн. Монгол-чууд чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэл ямар түүхийг бүтээж, ямар замналыг туулж ирсэн юм гэдгийг үндэсний хувцас харуулж чаддаг онцлогтой. Мөн "Монгол туургатан"-ы тоглолт учраас ийм нэрээр зохион байгуулж байна.

-Хичнээн дизайнерын бүтээлийг хэдэн загвар өмсөгч амилуулах бол?

-"Монгол костюмс" төвийн 16 загвар өмсөгч, ОХУ-ын Тува улсын найм, Буриадын 12, Өвөрмонголоос гурав гээд ер нь нийтдээ 100 орчим загвар өмсөгчид оролцож байна. Дизайнеруудын тухайд бол буриад, халимаг, тува, өвөрмонгол зэрэг Монгол туургатан улсуудаас бүтээлээрээ оролцож байгаа юм.

-Театр мода гэдэг бол жирийн нэгэн загварын шоу биш. Тийм болохоор загвар өмсөгчдөөс илүү их чадварыг шаардах байх?
-Загвар өмсөгчдөөс орчны болон гэрэл хөгжмийн гээд бүхий л мэдрэмжийг шаарддаг. Түүнээс гадна  биеийн уян налархай чухал. Зохион бүтээгчийн хувьд түүхч, архелогичидтай хамтарч ажиллаж байж судалгаан дээр суурилж хувцасаа бүтээдэг онцлогтой.

-Тэгвэл хувцаснуудын тухайд ямар онцлог байна?

-Шинээр урласан хувцаснууд бол эртний чулуун зэвсгийн үе, Түрэг, Уйгар, Нирун, Хиданы үеийнх бий. Мөн Богд хаант засгийн үеийн хувцас болох Богд гэгээн, Дондогдулам хатны хувцас байгаа. Мөн Барон Унгерины хувцас ч хүртэл бүтээгдсэн шүү.

-Үе үеийн хувцасны онцлогийг харуулж байгаа гэлээ. Эртний хувцаснуудыг урлахад түүний түүх болоод бүтэц зэргийг зайлшгүй судлах шаардлага гарч ирнэ. Энэ талаар ямар судалгаа хийв?
-Тэгэлгүй яахав. Энэ бүхнийг бүтээхэд маш их цаг хугацаа, судалгаа шаардлагатай. Тийм ч учраас "Монгол костюмс" номыг шинэчлэн гаргасан. Энэхүү ном нь гэрэл зургийн цомгоос гадна давхар судалгаагаар баяжуулсан бүтээл. Хувцсаа сэргээн босгоход дизайнер, судлаачдаас гадна архелогичид, түүхчидтэй хамтран ажиллах шаардлага гардаг Тийм ч учраас манай бүтээлүүд үнэнд ойрхон байдаг.

-Танай төв анхны тоглолтоороо байгаль эх, эх хүний эрхэмсэг сайхныг магтан дуулж байсан. Дараа нь "Үлэмжийн чанар"-ын ид шидийн шившлэг мэт нууцлаг бүхнийг хувцасны хэлээр өгүүлж байсан. Харин энэ удаад юуг илэрхийлэхээр зэхэж байгаа юм бол?
-Монгол хувцасны мартагдсан түүхийг сэргээхийг хичээж байгаа. Түүний урт удаан жилийн үнэнийг, түүхийг харуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл чулуун зэвсгийн үеэс өнөөдрийг хүртэл судалж ирсэн тайлангаа толилуулж буй арга хэмжээ юм даа. Ерөнхийдөө түүхийг өгүүлнэ.

-Таны бодлоор Монгол хувцас хэр хөгжиж байна вэ? Монгол хувцасны загварын чиг хандлагын тухайд юу хэлэх үү?
-Сүүлийн үед үндэсний хувцас маш сайн хөгжиж байгаа. Өмнөх үеэ бодоход дизайнерууд судалгаанд тулгуурлаж үнэнд ойр юм хийдэг болсон. Үзэгчид ч мэддэг, мэдэрдэг болсон. Дээр үед бол хоёр ястны хувцсыг холиод хийсэн тохиолдлууд зөндөө гарч байсан. Харин загварын ертөнцийн хувьд бол нилээд боогдмол, хайрцганд орчихсон юм шиг санагддаг. Хувцсыг, түүний бүтцийг олж харж чаддаггүй, чимэглэл их хэрэглэх дуртай болоод байгаа юм.

М.Цагаандарь

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан