Манай улсын нутагт хүннү нарт холбогдох дурсгалууд болох булш, оршуулга, хот суурины үлдэгдэл цөөнгүй байдаг. XX зууны хориод онд Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён уул хэмээх газраас асар том булш олдсон нь Хүннүгийн язгууртнуудынх байжээ.
Хүннүчүүд язгууртнуудаа оршуулахдаа 7-12 метр ба түүнээс гүнд дотор гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг бариад түүн дотроо модон авсанд нас барагчдынхаа шарилыг, эд агуурстай нь хийж оршуулдаг байж. Анх 1924-1925 онд Оросын эрдэмтэн Козловын удирдсан Монгол-Төвдийн газарзүйн шинжилгээний анги Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дахь Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоон, хэд хэдэн булш малтаж, амьтны загвартай урлагийн бүтээлүүд, хивс, нэхмэл эдлэл зэрэг ховор олдвор илрүүлсэн нь Монголын Археологийн судалгааны түүхэнд онцгой үйл явдал болж, XX зууны дэлхийн их нээлтийн нэгд тооцогдсон.
Улмаар 1925 онд Ленинградын "Эрмитаж" музейн эрдэм шинжилгээний ажилтан С.А.Теплоухов, Г.И.Боровка нар, 1926-1927 онд БНМАУ-ын ШУ-ны хорооны эрдэм шинжилгээний ажилтан А.Д.Симуков, 1954-1955 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Доржсүрэн, 1961-1964 онд Ц.Доржсүрэн, Д.Наваан нар Унгарын археологич И.Эрделийн хамт тус тус малтлага судалгааны ажил хийж байсан байна.
Харин үүнээс хойш Ноён уулын Хүннүгийн дурсгалд судалгаа огт хийгдээгүй байж байгаад 40 жилийн дараа буюу 2005 онд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатан зүйн хүрээлэнтэй хамтран "Монгол нутаг дахь Ноён уулын булшны археологийн судалгаа" эрдэм шинжилгээний төслийг эхлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд 2006, 2009 онд Хүннүгийн язгууртны хоёр булшийг малтан судалсан аж.
Ингээд зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай олдворыг гэрээний дагуу Новосибирскийн шинжлэх ухааны төвд илгээн, засварлуулсан юм байна. Энэ нь хамгийн сүүлийн малтлагаар илэрсэн олдворууд. Одоо Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй эсгий ширдэг нь Ноён уулын зургаадугаар булшнаас гарсан бөгөөд уг ширдэгт ан араатны дүрсийг маш урнаар дүрслэн зээглэсэн байдаг. Энэхүү ширдэгний төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван, дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжсэн байдаг.
Энэ мэт урлагийн хосгүй үнэт бүтээлүүдээс гадна Ноён уулын булшнаас Хүннүгийн язгууртны дүрс олдсон байдаг. Язгууртны дүрсийг уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, хурц хараатай давхраатай нүд, уруул нүүрний хэв баатарлаг дүр төрхтэйгөөр зүү ороох аргаар хийжээ. Мөн Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал, ан амьтны дүрсийг урнаар үйлдсэн байна. Ширдэгний төв хэсэгт үүлэн хээ гаргаж, түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй хятад торгоор эмжсэн байна. Ширдэгний дотор талд арван найман амьтны дүрсийг үйлдсэн байдаг.
Тухайлбал, Сарлаг, буга, дэлтэй боловч сүүлгүй барстай төстэй нэгэн араатан, мөн чих толгой нь нэгэн араатан мэт атлаа далавчтай өөр нэгэн амьтныг дүрсэлсэн байдаг. Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой тохиож буй. Ойн баяртай давхцан ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологийн угсаатны зүйн хүрээлэнгийнхэн 2009 онд Ноён уулын малтлагаар илэрсэн олдворуудыг сэргээн засварласнаа Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн аж. Монгол Улс төдийгүй дэлхийн түүх, Археологийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах хосгүй олдворууд ийнхүү эх орондоо сэргээгдэн ирсэн байна.
Үүнд нэхмэл, хатгамал, хаш чимэглэл, хятад ханзтай шаазан аяга зэрэг 50 гаруй олдворыг жил хагасын хугацаанд сэргээн засварлажээ. Монголын төдийгүй дэлхийн үнэлж баршгүй ховор олдворыг сэргээн засварлаж, эргүүлэн өгсөн тэдэнд баярлахгүй байхын аргагүй. Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь түүхээ сайн мэдэж, судлах явдал гэж эрдэмтэд хэлсэн байдаг. Түүхийн нугачаанд өвөг дээдсийн маань өвлүүлэн үлдээсэн соёлын үнэт өв өнөөдөр хүмүүсийн хошуураад байгаа алт, зэс, газрын тос, нүүрс зэргээс мянга, түм дахин үнэ цэнэтэй, Монголын хөрс, газар шороонд үүнээс ч илүү эрдэнэт зүйл нуугдсаар байгаа. Үүнийг археологичид олж, илрүүлэн бусад улс орноос урьдаж шинжлэн судлах хэрэгтэй юм.
Археологийн судалгаа нь улс үндэстний тусгаар тогтнол, ахуйн соёлыг илэрхийлэх үнэт зүйл юм. Ганцхан Ноён уул ч бус Монголд олон ийм олдворуудтай газар нутаг бий. Ноён уулын олдворуудыг Дундад Ази, Иран, Хятад зэрэг орныг төлөөлөхүйц олдворууд гэж археологичид хэлж байгаа. Түүнчлэн энэ их баялаг өв бүхий уулыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр МУ-ын ШУА-ийн Археологийн хүрээлэн ажиллаж байгаа аж.
Н.Бямбасүрэн