gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгийн зах зээл: Бонд бол мөнгөө өсгөх арга

Ч.Болортуяа
Эдийн засаг
2011-08-10
0
Twitter logo

Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг бид та бүхэндээ хүргэсээр байгаа билээ. Энэ удаад бид дотоод, гадаадын эдийн засгийн мэдээлэлд түгээмэл яригдах болсон бондын талаар танилцуулахаар бэлдлээ. Ингэхдээ бид “БиДиСЕК” ХК-ийн хөрөнгө оруулалтын албаны менежер Ц.Цогтой уулзаж уншигч танд мэдлэг олгох үүднээс ярилцлаа.

-Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн тухай хүн бүр ярих боллоо. Энэ зах зээлийн онцлог, зах зээл дээрх бүтээгдэхүүний талаар ярилцлагаа эхэлье.
- Манай хөрөнгийн зах зээлд одоогоор арилжиж буй үндсэн бүтээгдэхүүн нь хувьцаа, бонд байна. Иргэд хэнээр ч хэлүүлэлтгүй хувьцааг сайн мэддэг болсон байх. Харин бондын тухай төдийлэн мэддэггүй. Учир нь компанийн болон Засгийн газрын бонд нь хөрөнгийн зах зээлд байнга арилждаггүй бүтээгдэхүүн юм.

-Ер нь бонд гэж юу вэ?
-Хамгийн энгийнээр хэлбэл, хэн нэгэнд мөнгөө хүүтэйгээр, тодорхой хугацаанд зээлүүлж байгаа хэрэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл та аливаа компанийн бондыг худалдан авч байна гэдэг нь тэр компанид тодорхой хугацаанд тогтоосон хүүтэйгээр мөнгөө зээлдүүлж байна гэсэн үг юм. Мэдээж хугацаа дуусахад анх худалдан авсан мөнгөн дээрээ хүүгээ тооцон авна. Нөгөө талаас нь харвал банкны хадгаламжтай ч адилтган ойлгож болно.

Аль нь ч ялгаагүй хүү тооцдог, хугацаа дуусахад анх хийсэн мөнгөө буцаан авна, ялгаагүй л зээл гэсэн үг. Энэ хоёрын гол ялгаатай тал нь хүүгийн түвшин өндөр байхаас гадна, хугацаанаас нь өмнө бондоо худалдах, ингэхдээ эзэмшиж байсан хугацаандаа хүүгээ тооцон авах боломжтой байдагт оршдог. Хадгаламжийн хувьд хугацаанаас нь өмнө мөнгөө татахад бууруулсан хүүгээр тооцох зэрэг өгөөж буурах эрсдэл байдаг шүү дээ. Тиймээс бонд нь хөрөнгө оруулалтын хамгийн таатай, эрсдэл багатай хэрэгсэлд тооцогддог. Нэг үгээр хэлэхэд мөнгө өсгөх найдвартай аргуудын нэг юм.

-Засгийн газрын бонд, компанийн бондын ялгаатай юу?
-Хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа компани, аж ахуйн нэгж, түүнчлэн Засгийн газар бондыг гаргаж болдог. Тэгэхээр бондыг гаргаж байгаа этгээдээр нь авч үзвэл үндсэн хоёр ангилалд хуваадаг. Нэгдүгээрт Засгийн газрын бонд гэж. Аливаа улс орон хөгжлийн аль ч шатандаа хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад шаардагдах хөрөнгө оруулалтыг бонд гарган худалдах замаар төвлөрүүлж болдог.

Энэ бондод Засгийн газар өөрөө баталгаа болдог тул компанийн бондтой харьцуулахад эрсдлийн түвшин бага, тэр хэрээрээ найдвартай байж чаддаг. Сул тал нь хүүгийн түвшин бага. Харин дараагийн ангилал буюу компанийн бондыг аливаа компани өөрийн үйл ажиллагаа, томоохон төслийг санхүүжүүлэх үүднээс гарган худалддаг. Хүүгийн түвшин харьцангуй өндөр ба компанийнхаа үндсэн хөрөнгийг барьцаалж бондынхоо баталгаа болгодог.

-Бондод хөрөнгө оруулах нь найдвартай гэсэн үг үү?
-Хувьцааг бодвол найдвартай. Яагаад гэвэл бонд нь өөрөө хөрөнгөөр баталгаажсан байх бөгөөд тухайн бонд гаргагчийн үйл ажиллагааны ашиг алдагдлаас үл хамааран хүүг тогтмол төлөх үүрэгтэй байдаг. Түүнчлэн хүүг төлөх хугацаа хожимдлоо гэхэд л алданг тооцох гэх мэт хөрөнгө оруулагчдад таатай нөхцлүүдтэй байдаг. Эдгээр нь бондын эрсдлийг бууруулж буй хүчин зүйл учраас найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж тооцдог юм.

Хэдийгээр эрсдэлгүй гэж байгаа ч иргэдийн хувьд Засгийн газрын бондод хөрөнгө оруулах нь төдийлэн оновчтой бус. Учир нь уг бондын хүүгийн түвшин бага байдаг. Тэгэхээр тухайн бондын голлох худалдан авагчид нь томоохон арилжааны банкууд, даатгалын сангууд байдаг. Жишээлбэл хамгийн сүүлийн гарсан засгийн газрын бондын жилийн хүү нь найман хувьтай байв. Энэ нь зарим банкны хадгаламжийн хүүгээс доогуур хувь юм. Тиймээс иргэд энэхүү бондод хөрөнгө оруулах уу, банкинд мөнгөө хадгалуулах уу гэдэг нь сонголтын асуудал байгаа биз.

Харин компанийн бондын хувьд найдвартай байдлыг хангаж үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрийн хэмжээнээс илүү барьцаа хөрөнгийг баталгаа болгодог юм. Хүү ч харьцангуй өндөр байх шинжтэй байдаг. Учир нь компанид итгэж бонд худалдан авах хүмүүсийн итгэлийг үнэлж хүүгийн түвшинг хадгаламжийн хүүнээс өндөр байлгахыг зорьдог. Харин засгийн газрын хувьд эрх баригч өөрчлөгдсөн ч тухайн засгийн газар хэзээд төлөх үүрэг хүлээж байдаг онцлогтой.

-Манайд бондын хөгжил ямар шатандаа байгаа бол, энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Манай улсад бонд гаргах түүх 1996 оноос эхэлсэн. Өнөөг хүртлэх хугацаанд засгийн газар нийт 263 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан гаргаж байсан бол компанийн бондын хувьд 2001-2008 онуудад 12 аж ахуй нэгж нийтдээ 13 тэрбум орчим төгрөгийн бондыг олон нийтэд гаргаж байжээ.

Компанийн бонд нь 2008 оноос хойш гараагүй байсан ч энэ онд манай компанийн андеррайтераар ажиллаж буй “Жаст Агро” ХХК-ийн “Монгол Мах Бонд” гаргах зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгоод байна. Энэ бонд нь нийт 30 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 16.2 хувийн хүүтэй гэсэн үндсэн нөхцөлтэй байгаа. Харин Засгийн газрын хувьд ноос, ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 300 тэрбумын бондыг энэ сараас эхлүүлэн аравдугаар сарын сүүлч хүртэл гаргахаар төлөвлөсөн байгаа.

-Бонд нь хөрөнгийн захаас санхүүжилт татах нэг хэрэгсэл юм байна. Тэгвэл энэ нь хувьцаа гарган санхүүжилт татахаас ямар онцлогтой бол.
- Хувьцаа гарган санхүүжилт татна гэдэг нь компани өөрийн хувийг олон нийтэд санал болгон худалдаалж шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хугацаагүйгээр татан төвлөрүүлэх арга бол бонд нь өөрийн хөрөнгийг барьцаалж шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олон нийтээс тодорхой хугацаатайгаар татан төвлөрүүлэх арга юм. Мөн бонд гарган санхүүжих нь үнэт цаас гаргагчийн хувьд санхүүгийн эх үүсвэрийг харьцангуй бага зардалтайгаар татан төвлөрүүлэх боломжтой. Тухайлбал арилжааны банкны зээлийн хүүгийн түвшнээс бага байх юм. Мөн арилжааны банкны нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ хязгаарлалттай байдаг бол бонд нь өөрийн хөрөнгийн хэмжээндээ тааруулан санхүүжилт татах боломжтой байдгаараа давуу талтай.

-Хөрөнгө оруулагчдын хувьд бонд авахад юуг анхаарах вэ. Хэрхэн бондын хөрөнгө оруулалтанд оролцох вэ?

-Бонд худалдан авч хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол хэд хэдэн шинж чанарыг нь анхаарах хэрэгтэй. Тухайлбал найдвартай байдлыг анхаарах. Үүнд бондын хугацаа дуусахад үндсэн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх чадвар байгаа эсэхийг судлахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх баталгаа буюу барьцаа, тухайн компанийн үйл ажиллагааны хүрээг судлана гэсэн үг.

Мөн тухайн бонд нь ашигтай байна уу үгүй юу гэдгийг судлах явдал юм. Энэ нь бондын санал болгож буй хүү нь ямар түвшинд байна, ядаж л банкуудын хадгаламжийн хүүгээс өндөр байж бидэнд ашиг өгнө шүү дээ. Үүнийг анхаарна гэсэн үг. Эцэст нь анхаарах асуудал бол бондын хөрвөх чадвар юм.

Бонд нь хөрвөх чадвар өндөртэй үнэт цааст тооцогддог. Учир нь хөрөнгө оруулагч дуртай үедээ бондоо үнэт цаасны хоёрдогч зах зээлд буюу хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар дамжуулан худалдаж мөнгөө авах боломжтой байдаг. Мөн бондыг хоёрдогч зах зээл дээр өндөр үнээр худалдаж ашиг олж болдог. Өөрөөр хэлбэл хүү өндөр, эрэлт ихтэй бонд хоёрдогч зах зээлд  үнэ өсөх боломжтой байдаг юм. Мөн түүнчлэн зарим бонд эд хөрөнгийн болон энгийн хувьцаанд хөрвөх гэсэн нөхцлүүдтэй байдаг.

Хөрөнгө оруулагчдын хувьд бонд худалдан авахдаа хөрөнгийн биржид бүртгэлтэй брокерийн компаниар дамжуулан авна. Үүний тулд үнэт цаасны данс нээлгэн, уг дансандаа бонд худалдан авахад хүрэлцэх мөнгөө хийнэ. Брокер нь танд үйлчилсний төлбөр болгон дансны шимтгэл гэж тооцдог. Энэ шимтгэлд зөвхөн брокерын бус МХБ, СЗХ зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажлын хөлс ордог. Гэхдээ энэ нь хувьцааны шимтгэлтэй харьцуулахад харьцангуй бага байдаг.

-Бонд эрсдэлд орох магадлал бий юү?
-Мэдээж эрсдлийн хувьд тухайн бонд гаргагч төлбөрийн чадваргүй болох, дампуурах гэх мэт эрсдлүүд байна. Гэхдээ анх бондыг зах зээлд гаргахад нь барьцаа баталгаа болон үнэхээр ашигтай ажиллаж чадах эсэхэд мэргэжлийн байгууллагууд судлан үздэг. Мөн тэрхүү барьцаанд тавьсан хөрөнгийг худалдан борлуулж бондын төлбөрийг барагдуулахаар хуульд тусгасан зэрэг нь таныг эрсдлээс хамгаалж буй нэг арга юм.

Тэгэхээр бонд нь ямар ч байсан тодорхой эрсдлээс хамгаалагдсан барьцаа, баталгаа байдгаараа онцлогтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл байгаа биз. Ер нь хөрөнгө оруулагчийн хувьд бонд найдвартай гээд тайван суулгүйгээр бондыг нь худалдан авсан компаниа юу хийж байгаа талаар анхаарч, судалж байнгын мэдээлэлтэй байх хэрэгтэй. Учир нь тэнд таны ч гэсэн хөрөнгө явж байгаа шүү дээ. Тиймээс та л хөрөнгөндөө эзэн байх ёстой.

Ярилцсан : Н.Ганболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан