-Ургамлын тоосны харшил үүсэх гол шалтгаан хөрс, агаарын бохирдол-
Хаа ч харсан нус нь гойжсон, нүдээ нухсан, ханиалгасан хүмүүс байх ажээ. Энэ бол халуун зуны ханиад гэгдээд буй харшлын өвчтөнгүүд юм. Чухам харшил өвчин яагаад ийм эрчимтэй тархах болсон шалтгаан болоод тус өвчний эмчилгээний талаар Улсын клиникийн төв эмнэлэгийн харшил судлалын эмч, клиникийн профессор, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Р.Оюунгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.
-Харшил өвчний тархац ер нь ямар байгаа вэ. Монголд энэ өвчнөөр өвчлөгсөд эрчимтэй нэмэгдэж байх шиг байна?
-Дэлхий дахинд дөрвөн хүн тутмын нэг нь харшилтай гэсэн судалгаа хамгийн сүүлд гарсан. Манай улсын хувьд нарийвчилсан судалгаа одоогоор байхгүй байна. Ямар ч байсан сүүлийн жилд харшилтай хүмүүсийн тархалт ихэсч байна. Гэхдээ харшил гэдэг халдварт өвчин биш юм. Тархалт гэхээр халдварт өвчний тархалт гэж ойлгож болохгүй.
-Дэлхий дээр харшлын ер нь хэчнээн хэлбэр байна вэ?
-Харшлын өвчний төрөл, тоог өнөөдөр гаргах боломжгүй. Харин манай иргэдийн зонхилон өвдөөд буй ургамлын тоосны харшил гэхэд дотроо 30-40 төрөл байх жишээтэй. Жишээ нь модлог ургамал, үет ургамал, хогийн ургамал гээд 30 гаруй төрлийн ургамал харшил үүсгэдэг.
-Монголчуудын хувьд харшилтай хүмүүсийн дотор дийлэнх нь ургамлын тоосны харшилтай хүмүүс эзэлж байгаа гэлээ. Энэ талаар та илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Тийм ээ. Харшлын өвчний дотор ургамлын тоосны гаралтай өвчин зонхилох хувийг эзэлдэг. Ургамлын тоосны харшил нь улирлын чанартай өвчин. Жилээс жилд өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна. Үүнд цаг агаарын байдал, нийгмийн хөгжил, утаа, агаарын бохирдол гээд олон зүйл нөлөөлж байгаа. Ийм харшилтай хүмүүс дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн дархлаа тогтоох урьдчилан сэргийлэх тодорхой хугацааны эмчилгээ хийлгэх ёстой байдаг.
Ер нь харшлын өвчтэй хүн ихэсч байгаагийн гол шалтгаан хүн амын суурьшил нягтаршил ихэссэнтэй холбоотойгоор газрын хөрс бохирдож улмаар хогийн ургамал ургах нь ихсэж, өвчлөгсдийн нас залуужиж тоо нэмэгдэж байна. Хогийн ургамал их ургах нь агаарын найрлага дахь тоосонцорыг нэмэгдүүлдэг. Тиймээс ч ургамлын тоосны харшилтай хүмүүс манайд эрчимтэй тархаж байгаа юм. Тэгэхээр харшил үүсгэх гадаад нөхцөл олон бийг эндээс харж байна. Энгийнээр харшил өвчин тусагчид нэмэгдэхэд нийгмийн сэтгэл зүй, агаар, хөрсний бохирдол гээд олон хүчин зүйл нөлөөлж байна.
-Яг тухайн хүн харшилтай болох гол шалтгаан нь юу байдаг юм бол?
-Өвчин үүсэх гол нь нөхцөл нь тухайн хүний сэрэл саатлын тэнцвэр алдагдсанаас ямар ч өвчнийг түргэн тусах магадлалтай болдог. Энэ тэнцвэр яагаад алдагддаг вэ гэхээр хүн унтах цагтаа унтахгүй, ажил, амралтаа зохицуулж чадахгүй байгаагаас буюу сүүлийн үед бидний ярьдгаар мэдрэлийн ядаргаа, стресст их өртөх, сэтгэл эмзэгшилттэй байх нь өвчин үүсгэх гол шалтгаан болдог. Яагаад гэхээр хүн уурлаж, бухимдаад байхаар түүний эсрэг бодис хүний биед үүсч байдаг. Энэ бодис нь хүний артерийн даралтыг ихэсгэх болон бусад өвчин үүсэх шалтгаан болж байна. Хүн яагаад тайван байх ёстой гэхээр хүн баярлаж, тайван байх тусам тухайн хүний биед хэрэгтэй бодисууд нь ялгарч байдаг. Тэгэхээр хүний стрессийн давтамж ихсэх тусам өвчлөмтгий болдог гэж ойлгох хэрэгтэй.
-Харшилтай хүмүүс гэрээрээ л эм, тан уугаад өөрсдөдөө эмчилгээ хийгээд байдаг. Гэтэл энэ нь ямар үр дагавар авчрах бол?
-Эмчид заавал үзүүлэх ёстой. Дэлхий нийтэд харшилтай хүмүүсийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байлгаж эмчлэх ёстой байдаг. Хүмүүс бие биенээсээ ам дамжсан янз бүрийн эмчилгээ зохиож хэрэглэдэг. Гэтэл ургамлын тоосны харшлыг ам дамжих байдлаар эмчилж болдоггүй. Учир нь шарилжны тоосны харшилтай хүний эмчилгээ, улиасны тоосны харшилтай хүнийхээс шал өөр байх ёстой. Тэгэхээр харшилтай хүн бол заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж сорил тавиулаад түүндээ таарсан эмчилгээгээ хийлгэх ёстой. Ер нь харшлаа эмчлэхгүй яваад байхаар амьсгалын дээд замыг өвчлүүлдэг. Тухайлбал, нүдний салст, хамрын хөндий, хоолой зэргийг өвчлүүлдэг. Мөн гуурсан хоолойн багтраа өвчин буюу бачуурах, астма өвчин болж хүндэрдэг. Энэ байдал тухайн хүнд насан туршийн өвчлөл үүсгэх магадлалтай учир заавал системтэй нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай байдаг.
-Харшлын эд энэ үед сорил тавьж болдоггүй гэх юм билээ?
-Өвчин сэдрэлтийн үед сорил тавихаар өвчин хүндрэх, бодитой оношлогддоггүй муу нөлөөтэй учраас өвчний янз байдлаас шалтгаалаад цаг хугацааг нь тохируулж сорил тавьдаг. Ер нь харшил хөдлөөгүй байх үед сорил тавих нь үр дүнтэй.
-Сорилыг яаж тавьдаг вэ. Ургамлын харшил гэхэд төрөл төрлөөрөө хариу нь гараад ирнэ гэсэн үг үү?
-Манайд 40-өөд төрлийн оношлуур хийгддэг. Төрөл, төрлөөрөө тухайлбал, ургамлын тоосны, амьтны үс, ноосны, үйлдвэрийн, гэр ахуйн тоосны харшил, хүнсний бүтээгдэхүүний харшил гэх мэт төрөл төрлөөрөө гараад ирдэг.
-Энэ жилийн хувьд ургамал их ургасан болохоор харшилтай хүмүүсийн тоо илүү их нэмэгдэж байгаа байдал ажиглагдаж байх шиг байна.
-Ийм байдал мэдрэгдэж байна. Энэ жилийн хувьд хур бороо их байсан учраас ургамал их ургасан. Үүнтэй холбоотойгоор хогийн ургамал ч их ургасан. Тиймээс харшлын тархац их байна гэж хэлж болохоор байна. Гэхдээ хавар урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хувьд мэдээж харшлын сэдрэлт бага байна. Харин анхлан туссан болон өвчнөө хайхрахгүй явсан хүмүүсийн хувьд харшил нэлээд хүндрэх хандлагатай байгаа. Амьсгаадах, ханиалгах шинж тэмдгүүд давамгай байна.
-Харшлын урьдчилсан сэргийлэх болоод өвчлөлийн дараах эмчилгээний ямар аргууд байдаг юм бэ?
-Хоолны дэглэм хамгийн чухал. Нэгдүгээрт, хоол хүнснээсээ шаардлагатай тэжээл, амин дэмүүдээ авч байх шаардлагатай. Мөн зарим хүнсний бүтээгдэхүүн хүний биед орохоор харшлыг сэдрээдэг тал бий. Тухайлбал, перцтэй хоол, амтлаад удаан хадгалсан хоол, айраг буюу исгэлэн бүтээгдэхүүнүүд, чипс, газтай ундаа, жимс, самар гээд харшил сэдрээдэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн бий.
Бид хоолны дэглэм бичиж өгөхөөс гадна урьдчилсан сэргийлэх эмчилгээ буюу өвөрмөц дархлаа тогтоох эмчилгээ хийдэг. Жишээ нь, ургамлын тоосны харшлын өвөрмөц дархлаа тогтоох эмчилгээ гэж хийдэг. Энэ эмчилгээнд явдаг хүмүүс хүндрэл бага байдаг. Манай судалгаагаар бол урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь хүндрэлгүй байх жишээтэй. Сүүлийн үед хүмүүс бие биенээсээ сонсоод эмийн сангаас дураараа янз бүрийн эм авч хэрэглэснээс болж өвчин улам ч хүндрэх шинж тэмдэгтэй байна. Зарим хүн нэг удаагийн тариа гэдэг зүйлийг сонсчихсон. “Тэр нэг удаагийн тариаг тариулъя” гэчихсэн орж ирдэг. Гэтэл үүнийг бүх хүнд хийх боломжгүй. Хүн хүний онцлогоос шалтгаалж тэр тариаг хийх эсэхийг шийддэг.
-Иймэрхүү яриа байсан. Тэр нэг удаагийн тариаг л хийлгэчихвэл харшил бүрмөсөн эдгэсэн гэсэн яриа байна лээ.
-Тийм зүйл байхгүй. Эмчийн заавраар, хяналтан дор л тариа хийх ёстой.
-Ер нь дэлхий дахинд харшил гэгч өвчнийг 100 хувь эмчлэгддэг өвчин биш гэж үздэг гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Яагаад гэхээр харшлын шалтгаан, нөлөөлөл маш их. Нийгмийн сэтгэл зүй, байгаль орчин, ургамал, амьтны үс, тоос, үйлдвэрлэл, цаас, ном, архив, нар, хувцасны материал, эм, төмөр зэрэг олон гадаад болон хүний дотоод шалтгаан хавсран харшил үүсдэг учир эмчилгээ маш удаан явагддаг. Эмчлэгдэх магадлал бага байдаг гэлцдэг. Хүний дотоод шалтгаан гэдэг нь эд эрхтэний эмгэгүүдийг хэлж буй юм. Тэгэхээр гадаад, дотоод шалтгаан хавсарсан өвчин эмчлэгдэх явц нэлээн удаан байдаг.
-Харшил ямар ч байсан халдварладаггүй гэсэн. Харин удамшдаг гэсэн ойлголт байдаг юм билээ.
-Тийм ээ. Олон улсын судалгаагаар эцэг, эх нь хоёулаа харшлын өвчтэй тохиолдолд хүүхэд харшилтай байх магадлал 70-80 хувьтай байдаг. Харин нэг нь харшилтай тохиолдолд удамших магадлал 30 орчим хувь байдаг. Тиймээс аав, ээжүүд гэр бүл төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл харшил сэдэрдэг үеүддээ жирэмслэхгүй байхыг бодох хэрэгтэй.
-Ер нь уламжлалт анагаах ухаанд харшил эмчлэх ямар аргууд байдаг юм бэ?
-Олон арга бий. Жишээ нь цэгэн буюу бариа засал, зүүн эмчилгээнүүд байдаг.
-Нэгэнт хавар сорил тавиулж, урьдчилсан эмчилгээ хийлгээгүй хүмүүс одоо хүндэрчихсэн байгаа. Тэр хүмүүст зориулсан ямар эмчилгээ байдаг вэ?
-Мэдээж бид шинжлэх ухааны үүднээс онош тавьж өвчний байдлаас шалтгаалж эмчилгээ хийж, харшлын хүндрэлийг намжаах эмчилгээ хийнэ.
-Ургамлын харшилтай хүн ойролцоогоор аль зэрэг удаан эмчилгээ хийлгэж байж хэвийн байдалд орох бол?
-Идэвхтэйгээр 3-5 жил эмчилгээгээ хийлгэвэл эдгэрэх магадлалтай.
Ярилцсан Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn
Уншигч та бүхэндээ бид Улсын клиникийн төв эмнэлэгийн харшил судлалын эмч, клиникийн профессор, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Р.Оюунгэрэлийн харшилтай хүмүүст зориулан гаргасан “Та харшилтай юу” гэсэн гарын авлага буюу хүмүүсийн хамгийн их асуудаг асуултуудын хариултыг нэгтгэсэн зөвлөгөөнүүдийг “Зөвлөгөө” буландаа цувралаар хүргэж байна. Та ЭНД дарж үзнэ үү.