gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт Монгол Улсад” бага хурал болно

Р.Адъяасүрэн
Нийгэм
2014-12-11
0
Twitter logo

Хүний халдашгүй дархан байх эрхийн ноцтой зөрчил болох эрүүдэн шүүлттэй холбоотой санал, гомдол Хүний эрхийн үндэсний комисст бусад гомдолоос илүүтэй ирдэг талаар албаныхан хэлдэг.

Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид 2000 онд нэгдэн орсон билээ.

Эрүүдэн шүүлтийг таслан зогсоох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангиудын нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх тал дээр ХЭҮК-оос тодорхой ажлуудыг хийж, үр дүнгээ өгөөд байна.

Тэгвэл НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 30 жилийн ойд зориулж ХЭҮК, Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран өнөөдөр “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт Монгол Улсад” онол, практикийн бага хурлыг зохион байгуулна.

Засгийн газрын XI байранд 09:00 цагаас эхлэх бага хуралд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид оролцох юм.

Арга хэмжээний үеэр “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол улсад өгсөн зөвлөмж, түүний тайлагналт”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилт”, “Эрүү шүүлттэй тэмцэж буй дэлхийн чиг хандлага”, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал ба бие даасан, хараат бус байгууллага”, “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол ба Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм”, “Эрүү шүүлтийн хохирогчдын нөхөн олговор, нөхөн сэргээлт, хохирол барагдуулалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх автомашин, тусгай хэрэгслийг олон нийтэд танилцуулах ажиллагаа” зэрэг сэдвээр холбогдох байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан