Буриад түмний соёлын өв уламжлал, ардын зан заншил, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, улмаар олон улсын түвшинд хөгжүүлэх чухал ач холбогдол бүхий “Алтаргана-2014” наадам 1994 онд анхлан Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсанаас хойш өдгөө 20 дах жилтэйгээ золгож байна.
Энэ жилийн “Алтаргана-2014” наадам энэ сарын 18-20-ны өдрүүдэд 20 жилийн өмнө анх зохион байгуулагдаж байсан Дадал сумандаа боллоо.
Монголд өдгөө 40 гаруй мянган буриад ястан бий гэсэн судалгаа байгаа юм. Буриад ястан монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүйБНХАУ,ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна. “Алтаргана-2014” наадамд эдгээр нутаг орноос 3000 гаруй автомашин, 10,000 гаруй зочид төлөөлөгч оролцжээ.
Тус наадамд урлаг, спортын 13 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж хүч чадал, ур ухаан, авъяас чадвараа уралдуулж шилдэгээ тодруулсан бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл зэрэг зочид, төлөөлөгчид оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэ үеэр зохион байгуулагдсан уралдаан тэмцээнээс дурдвал:
Их нас, соёолон, дааганы уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа, “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаан, Үлгэрч, туульч, ерөөлч, магтаалчдын уралдаан, Буриадын орчин үеийн дууны уралдаан /нийтийн, эстрад, мэргэжлийн/, Буриад ардын дуу дуулаачдын уралдаан /4 насны ангилалаар/, Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэргийг амжилттай зохион байгууллаа.
Медалийн тоогоор эхний 3 байрт: - Монгол Улс 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл
- ОХУ 10 алт, 10 мөнгө, 10 хүрэл
- БНХАУ 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальтай буцлаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn