Нийслэлд ойр, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг нь Өвөр-Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар яах аргагүй мөн. Тиймээс ч дотоод, гадаадын жуулчид Тэрэлжийг зорих нь элбэг.
Налайх дүүргийн VI хороонд харьяалагддаг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс нутаг 28400 гаруй ам км талбайтай. Дээхнэ үед эл газар Төв аймгийн Эрдэнэ сумын III бригад байсан бол 2001 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор Налайх дүүргийн VI хороо болгожээ.
Энд тэндгүй шон хатгасан үзэгдэнэ. Бүр модон дунд ч шон босгосон байх юм. Зарим нь уяагаар гортиг татаад орхижээ. Тав, зургаан айл хэдийнэ байшингаа бариад төвхнөөд амжжээ
“Болор”, “Жавхлант”, “Нарлаг”, “Өгөөмөр” зэрэг хүүхдийн зуслантай, байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ сайхан хангай өдгөө олны хөлийн газар, хаа сайгүй шон босгож, хашаа барьсан томоохон гэр хороолол болоход ойрхон байна.
Учир нь 2012 оны тавдугаар сарын 18-нд УИХ-ын 38 дугаар тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар орчмын буюу Налайх дүүргийн VI хорооны Тэрэлжийн төв суурин байрлах 262.2 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлсөн юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард Налайх дүүргийн VI хорооны иргэдэд дээрх 262.2 га газрыг нь хүлээлгэн өгсөн юм. Харин газар чөлөөлөх сургаар жилийн өмнөөс “баланд дурласан зөгий” мэт VI хороог зорих хүмүүсийн тоо олширч, үүнээс болж тэнд газрын төлөө дажин болохоо шахаж байна.
Шилжрээгийн даваанд талбай томтой шинэ хашаа нэлээд нэмэгджээ. Мөн энд тэндгүй шон хатгасан үзэгдэнэ. Бүр модон дунд ч шон босгосон байх юм. Зарим нь уяагаар гортиг татаад орхижээ. Тав, зургаан айл хэдийнэ байшингаа бариад төвхнөөд амжжээ.
Уг нь тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлсөн ч Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эл газрыг Байгалийн цогцолбор газрын орчны бүсэд хамруулсан бөгөөд VI хорооны иргэдэд түшиглэсэн жишиг бүс нутаг болгоно хэмээн албаныхан хэлж байсан юм.
Ингэхдээ нэн тэргүүнд орчны бүсийн хилийг яаралтай тэмдэгжүүлэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Орчны бүсийн тухай хуулийн талаар иргэдэд таниулж сурталчлах үйл ажиллагааг тогтмол хийх, хог хаягдлыг бууруулах чиглэлээр менежмент боловсруулж хэрэгжүүлэх, Шилжрээгийн давааны хогийн цэгийг булах, орчны бүсийн малын тоо толгойг зохицуулах зэрэг олон ажил хийнэ гэж байсан.
Гэвч өдгөө хэрэгжүүлсэн ганц ч зүйл алга. Шилжрээгийн давааны хогийн цэгийг ч булаагүй байна билээ. Туул голын сав газрын ихэнх талбайг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар эзэлдэг. Гэвч тэнд одоо хэр нь боловсон жорлонтой айл, аж ахуйн нэгж хуруу дарам цөөн хэвээр байна.
VI хорооныхон газраа хэзээ эзэмших нь тодорхойгүй байна
VI хорооны иргэдийн ярьж буйгаар тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлсөн 262.2 газрыг тус хороонд он удаан жил амьдарч буй 500 өрхөд олгоно гэж шийдвэрлэсэн нь тэнд ажиллаж, амьдарч буй нутгийн иргэдийн магнайг тэнийлгэжээ.
Гэсэн ч тэд газар эзэмших хүсэлтээ жилийн өмнө өгсөн ч өнөөдрийг хүртэл гэрчилгээ нь гараагүй байгаа гэлээ. Тус хороонд амьдарч буй өрхийн ихэнх нь түр оршин суух гэрчилгээтэй юм билээ. Энэ гэрчилгээ нь таван жилийн хугацаатай гэсэн. Тэр ч бүү хэл 20 гаруй жил амьдарч буй хэрнээ түр оршин суух ч гэрчилгээгүй айл цөөнгүй байв.
Энэ талаар тус хорооны Засаг дарга И.Энхбаатараас тодруулахад “VI хороонд олон жил амьдарч буй 500 өрхөд газар олгоно гэсэн. Хашаа хатгаад байгаа нөхдүүдийг болиулах гэж хичээж байгаа ч өглөө босоход л нэг шон босгочихсон байх юм. Гэхдээ дураараа хашаа хатгасан нөхдөд газар олгохгүй. Тэгээд ч 262.2 га газрыг иргэдэд хэзээнээс олгох нь тодорхойгүй байна” гэв.
Тэрэлжид очихоосоо өмнө Налайхаас 22 километрийн зайд орших Горхийн хөндийд байрлах “Болор”, “Өгөөмөр” зэрэг амралтын газрын ойролцоо нутаглаж буй иргэдтэй уулзсан юм. Айлуудын зүүн урд талд хэдэн гэр ярайн харагдах нь “Болор” амралт аж. Төрийнхөө далбаагаар дээврээ гоёсон улаан тоосгон хоёр давхар байшингийн урд талын гэрт эхлээд зочиллоо. Энэ бол Нямаагийнх.
Хотоос сониныхон ирсэн гэх сургаар тэднийд 10 гаруй хүн цугларсны ихэнх нь нутгийн уугуул иргэд байлаа. Багадаа л зургаан жил л тэнд амьдарч буй гэсэн. Тэд “Бид их зүйл хүсээгүй. Одоо амьдарч буй газраа эзэмшихийг л хүсэж байна. Ядахдаа түр оршин суух гэрчилгээтэй болмоор байна. Хөрөнгө чинээтэй, арга зальтай нэг нь ганц хоёрхон га газар эзэмших нэрийдлээр хэдэн зуун га газрыг өөрийн мэдэлдээ авчихдаг. Гэвч энэ нутагт олон жил амьдарч буй иргэддээ газар олгохгүй юм гэхэд түр оршин суух гэрчилгээ олгож яагаад болохгүй гэж.
Тэр ч бүү хэл гадаадын иргэд монгол хүний нэр дээр газар эзэмшиж байна. Тухайлбал, Горхийн хөндийн хойд талын гольфийн талбайг БНСУ-ын хоёр иргэн эзэмшдэг хэрнээ П.Болортоль хэмээх монгол хүний нэр дээр гэрчилгээ нь байдаг юм билээ. Газар эзэмших эрхийг нь 2050 он хүртэл сунгасан байсан” хэмээн гэрээнийх нь хуулбарыг үзүүлэв.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь газар олголтын асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол энэ тэндээс шилжин ирэгсдийн тоо улам л нэмэгдэх нь тодорхой. Тиймээс байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ сайхан газар нутгаа аварч, хамгаалж үлдэх нь чухал болоод байна.
Энэ тухай тус хорооны иргэн Н “2000 оны дундуур байх, би оныг нь сайн санахгүй байна. БНСУ-ын Ким, Хуан гэх жуулчин манайхаар зочлохдоо танай урд талын гольфийн талбайг эзэмшихээр боллоо” гэж байсан ярьж байсан гэлээ. Гэрээнд зааснаар газар эзэмших эрхийг 2048 оны наймдугаар сарын 8-ныг хүртэл сунгажээ. 1990-ээд оны эхэн хүртэл Горхийн хөндийн ам бүхэн булаг шандтай, голоо дагаад битүү мод бургастай байжээ. Тэр ч байтугай буга, хүдэр, зэрлэг гахай хүртэл нутагладаг байсан аж. Өдгөө дээрх амьтдын бараа нь ч харагдахаа больсон хэмээн нутгийн иргэд харуусан ярьж байна. Горхи-Тэрэлж шиг сайхан байгальтай нутаг хотын захын гэр хорооллоос ялгагдахааргүй болчихвол харамсалтай.
Нийтийн унаанд суух нь сугалаанд хожихтой адил болжээ
Тэрэлж рүү нийтийн тээврийн дөрвөн микро хоёр цагийн зайтай явдаг аж. Харин өглөө 8:00, 16:00 цагт том оврын автобус зорчдог гэсэн. Автобус, микроны тариф нь 1300 төгрөг. Микро нь Тэрэлжээс Горхийн хөндий хүрэхгүй дүүрчихдэг болохоор зам зуур байдаг айлын хүмүүс унаанд сууж чадалгүй хоцорч, дараагийн микро ирэхийг хүлээдэг байна.
Дөрөвхөн микро тэндхийн иргэдэд үйлчилдэг болохоор ч тэр үү, жолооч кондукторууд нь дураараа аашилдаг бололтой. Хүүхдээ өвөр дээрээ суулгачихсан байхад 1000 төгрөг авдаг аж. Харин ачаатай явж байгаа хүнээс ачааны хөлс гэж 500 төгрөг авдаг гэсэн. 1300 төгрөгөө төлсөн хэрнээ хүний өвөр дээр сууж явах тохиолдол ч гардаг талаар иргэд хэлж байна. Үүнийг далимдуулан “Сохорсон биш завшив гэгчээр таксиныхан дураараа дургидаг гэнэ. Налайхаас “Болор” амралт хүрэхэд 20000 төгрөгөөр үйлчилдэг аж. Таксиныхан “Буцахдаа хүнгүй учраас нэг талынхаа зардлаа нөхөж байна. Суувал суу. Үгүй бол боль” гэдэг гэсэн. Эдгээр бэрхшээлээс үүдэн VI хорооны иргэд Тэрэлж рүү автобус нэмж явуулах хэрэгтэй хэмээн дуу нэгтэй хэлж байна лээ.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт энд тэндгүй эмх замбараагүй хашаа хатгаж өдгөө өнгө төрх нь өөрчлөгдсөөр буй. Албаны хүмүүсийн хэлж буйгаар Налайх дүүргийн VI хорооныхонд газрыг нь хэзээ олгох нь тодорхойгүй байгаа гэсэн. Хэрэв Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь газар олголтын асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол энэ тэндээс шилжин ирэгсдийн тоо улам л нэмэгдэх нь тодорхой. Тиймээс байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ сайхан газар нутгаа аварч, хамгаалж үлдэх нь чухал болоод байна.
Д.Батсүрэн