Нийслэлд хаа сайгүй гар дээрээс самар худалдаалж байна. Уг нь самар хураах хуулийн хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг. Гэвч болц нь гүйцээгүй болон өнгөрсөн жил хурааж дарсан самрыг иргэд худалдаалсаар байгаа юм.
Үүнтэй холбогдуулан самрын ургацын байдлын талаар болон цаашид авах арга хэмжээ, Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын талаар БОНХЯ-наас өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн И.Доржтой цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр /өчигдөр/ болж буй хэлэлцүүлгийн талаар товч танилцуулахгүй юу. Ер нь хуш мод хаана түлхүү ургадаг вэ?
-Хуш модны самрын талаар 2014 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи хэлэлцүүлгийг БО НХЯ-аас санаачлан зохион байгуулж байна. Ерөнхийдөө байгальд Сибирийн болон БНСУ гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол Улсын газар нутагт ургадаг. Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна.
Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг.
Мөн хуш мод нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас гүйцсэн нь 30-40 метр өндөр, нэг метрээс дээш диаметртэй, 400 хүртэл жил насалдаг, 25-45 насандаа үр өгч эхэлдэг, үрийн жил нь 5-7 жил тутамд давтагддаг бөгөөд самрын дундаас дээших ургацын хугацаа нь 2-4 жил байдаг. Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод юм.
Түүнчлэн хуш мод нь ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг. Энэ нь ойн чийгшлийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг. Ерөнхийдөө хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан түүхтэй.
-Хуш модны үрийн жил 5-7 жил тутамд давтагддаг гэсэн шүү дээ. Амьтдын гол хоол хүнс болдог учраас үүнтэй холбоотой өөрчлөлт гардаг гэж сонсч байсан юм байна. Энэ талаар?
-Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг том амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг бол баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог. Баавгай самрын ургац муу жилд ичиж чадахгүй дан ангаар хооллох болдог бөгөөд сард 3-6 толгой гахай, буга, хандгай барьж идэх болдог нь ойн туурайтан амьтны нөөцөд ихээхэн хохирол учруулахад хүргэдэг. 2009- 2010 онд самар гараагүйгээс өлсгөлөн баавгай Хэнтий аймгийн Галшар сум хүртэл тал хээрт тэнэж хүнд алуулах тохиолдол ч гарсан. Харин зэрлэг гахай өдөрт 2-2.5 кг самар идэж байж онд орох боломжтой болно. Самрын ургацгүй жил жирх, хэрэм их хорогдсоноос ойн булга, шилүүс зэрэг үслэг амьтдын хоол тэжээл хомсдож өсөж үржих нь багасдаг.
Найман аймгийн 13 сумын нутагт дунд ургацтай бусад газруудад муу болон маш муу ургацтай байна
Ер нь хуш мод бүрэлдэхүүнд нь орсон хөвч, тайгын ойд 50 зүйл хөхтөн амьтан, 160 орчим зүйл шувуу, зургаан зүйл хоёр нутагтан, дөрвөн зүйл мөлхөгч амьдардаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг.
-Тэгэхээр иргэд самрыг их хэмжээгээр түүснээс болж, ихээхэн сөрөг зүйл дагуулдаг юм байна. Ер нь иргэдийн хувьд хаанаас самар түүвэл хор хөнөөл багатай байж болох вэ. Самрын ургалт энэ жил ямархуу байгаа вэ?
-Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд заасны дагуу Ойн судалгаа, хөгжлийн төв УТ ҮГ сум болон сум дундын ойн ангиудаас самрын ургацын талаархи мэдээг авч нэгтгэн салбар яаманд ирүүлсэн.
Мод сөөгний үрийн ургацыг үнэлэх Ойн үрийн ургацыг тодорхойлох аргачлалын дагуу гаргаж ирүүлсэн самрын ургацын байдлын талаархи мэдээллээс харахад хоёр аймгийн найман сумын нутагт сайн ургацтай, найман аймгийн 13 сумын нутагт дунд ургацтай бусад газруудад муу болон маш муу ургацтай байна. Иймд иргэд Архангай аймгийн Их Тамир, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Уянга, Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн, Баруун бүрэн, Түшиг, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан зэрэг нийт 13 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойд дунд ургацтай байгаа тул ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой юм.
Иргэн нэг удаа цайруулсан самрыг 25 кг хүртэл хэмжээтэйгээр түүж болно
Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Хархорин, Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их Уул, Хөвсгөл аймгийн нийт нутгийн ойн санд самрын ургац муу, маш муу байгаа тул хуш модны самар бэлтгэж ашиглах боломжгүй.
-Самар болон бусад ойн дагалт баялгийг ашиглах зөвшөөрлийг хаанаас олгох ёстой вэ. Самрыг ахуйн зориулалтаар түүх хугацаа гэж байдаг байх. Мөн хэмжээ хэтрүүлсэн болон хууль зөрчсөн хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ?
-Самар болон бусад ойн дагалт баялаг ашиглах зөвшөөрлийг Ойн тухай хуулийн 38.1-д зааснаар ойн анги, ойн анги байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч эрхийн бичгээр олгох ёстой. Мөн эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заасан байх ёстой.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 38.5-д заасны дагуу их ургацын жил аль ч зориулалтаар, дунд ургацын жил зөвхөн ахуйн зориулалтаар ойгоос хуш модны самар түүж бэлтгэж болдог бөгөөд бага ургацын жил аль ч зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон байдаг. Гэхдээ хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэх ёстой.
Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй
Хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгодог.
-Иргэн ахуйн зориулалтаар хэдэн кг самар түүж болох вэ. Самар болон жимс түүхэд хэдэн төгрөгийн төлбөр төлөх вэ?
-Иргэн нэг удаа цайруулсан самрыг 25 кг хүртэл хэмжээтэйгээр түүж болно. Мөн нэг кг цайруулсан самрыг түүхэд 500, мойл, нэрс, үхрийн нүд, гүзээлзгэнэ, улаалзгана хад зэрэг жимс, жимсгэнийг түүхэд 300 төгрөг тус тус төлөх ёстой.
-Самрын болц болоогүй байхад түүхий самар түүж ашиглах нь ямар хор нөлөөтэй вэ?
-Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй.
Э.Туул