МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас гүйцэтгэх захирлуудыг оролцуулсан хурлыг өчигдөр зохион байгуулав. Хуралд 200 орчим компанийн гүйцэтгэх захирлууд, санхүү эрхэлсэн болон хүний нөөцийн захирлууд оролцлоо.
Хурлыг нээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэлсэн юм.
ИХ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН
-Малайз, Турк, Швед гэх мэт дэлхийн 14 улс их сэргэлтийн бодлого хэрэгжүүлсэн туршлагатай. Ингэхдээ хувийн хэвшил төвтэй загвар хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрнэ. Одоо хэрэгжүүлбэл алтан үе нь мөн. Дэлхийн эдийн засгийн форумыг санаачлагч Шваб бүх зүйлийг шинээр эхлүүлэх цаг болсны анхаарууллаа.
Ковид манай улсад олон ажлын байрыг үгүй хийлээ. Сүүлийн хоёр жилд хамгийн хатуу хөл хорио тогтоосон улсуудын нэг нь Монгол. Их сэргэлтийн хуулийг баталснаар хөгжлийн төслүүдийг эхлүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт, экспортоо өсгөх замаар л эдийн засгийг тэлнэ.
Эрчим хүчний маш их нөөцтэй ч бид эрчим хүчээ импортолдог. Цахим уурхайтай болох нь зөв. Хятадад коины уурхайг хориглосноор Казахстанд олборлолт хэд дахин өсөв. Тус улсын эрх баригчид маш хурдан шийдвэр гаргаснаар 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадлаа.
Туркэд 250 мянган ам.доллараар үл хөдлөх хөрөнгө худалдан авахад оршин суух эрх олгодог. Монголд ирэх хүсэлтэй, гаднын цөөн иргэд бий.
Экспортыг дэмжье гэвэл кластерийг дэмжихээс өөр аргагүй. Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжихгүй. Туркэд 250 мянган ам.доллараар үл хөдлөх хөрөнгө худалдан авахад оршин суух эрх олгодог. Монголд ирэх хүсэлтэй, гаднын цөөн иргэд бий. Бизнесийн итгэлийн ерөнхий индекс 0.28 болж, салбар бүрд унасныг анхаарах шаардлагатай.
Ковидын улмаас манай улсын нийт ажлын байрны 83, ДНБ-ий 65, ЖДҮ-ийн 80 хувь нь хүнд байдалд орлоо. Иймд стандарт бус аргаар буюу сэргэлтийн бодлогоор л (татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт) үүнийг шийднэ. Жишээ нь ОХУ-д төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаа зогсоон, ААН-үүдээ дэмжиж байна.
Ойрын хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүд
МҮХАҮТ-ын хууль
Зөвшөөрлийн тухай хууль
Хөрөнгө оруулалтын тухай хууль
Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль
Шинэ сэргэлтийн тухай хууль
Одоо хувийн хэвшил түрүүлж сэтгэн, манлайлж ажиллах шаардлагатай. Төр олон нийтийн сүлжээгээр хөтлөгдөн ажилладаг. Үнэхээр олонхын санаа шийдэл мөн үү гэдгийг судалдаггүй, хэмжилгүйгээр шийдвэр гаргаж байна. МҮХАҮТ дэргэдээ Хөгжлийн төслийн корпорац байгуулна. Учир нь бичиг цаас боловсруулах ажил хаа хаанаа сул байна. Засгийн газраас 100 төсөл зарласны 5-6 нь л ТЭЗҮ-тэй. Бусад нь ямар ч тооцоо, судалгаагүй. Энэ тоог 20 хүргэхэд л нэг сонгуулийн хугацаанд буюу дөрвөн жилд эдийн засгаа 30 их наяд төгрөг болгон тэлэх боломжтой. Хувийн хэвшил түрүүлж сэргэлтийг авчрах ёстой. Дээд түвшний гүйцэтгэх захирлууд хамтран клубын зарчмаар ажиллах нь зөв. Арабын орнуудын хөгжлийн замналыг судлан хэрэгжүүлье. Тэд 50 жилийн өмнө хөгжих мөрөөдөлтэй л байв.
Засгийн газраас 100 төсөл зарласны 5-6 нь л ТЭЗҮ-тэй. Бусад нь ямар ч тооцоо, судалгаагүй.
Дараа нь Харвардын Бизнесийн их сургуулийн багш Францеска Жино “Хямралын үед дасан зохицох нь” сэдвээр илтгэл тавьсан нь сонирхолтой байв. Тэрээр тэрслүү үзэлтнүүд л өөрчлөлт авчирч, шинийг санаачлан, бодит үнэнийг олж хардаг. Тэд илүү өөдрөг байж сул тал дээр бүх анхаарлаа төвлөрүүлдэггүй. Тэрслүү байх, сониуч зан, шинэлэг байдал, шинэ санаачилга их чухал. Жишээ нь АНУ-ын үсрэнгүй хөгжилд олон улсаас, тал талаас ирсэн цагаачдын ялгаатай, олон талт байдал томоохон нөлөө үзүүлсэн гэв.
“Эрч өөрчлөгдөж буй ирээдүйд манлайлагчид хэрхэн дасан зохицох вэ” сэдэвт илтгэлийг АНУ-ын Нью-Йорк хотод ажиллаж амьдардаг McKensey компанийн менежер н.Тан танилцуулав. Түүний өгсөн зөвлөгөө:
СЕО НАРЫН БАРИМТЛАХ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТУУД
Тогтвортой хөгжилд төвлөрөх, үүлэн технологид шилжүүлэх, ажилчдаа хөгжүүлэх, зорилготой, утга учиртай ажиллах. Тогтвортой хөгжлийг ерөнхийд нь бус, компанидаа хамааралтай сэдвийн дагуу ажиллах.
Үүлэн технологийн хувьсал дижитал шинэчлэллэ хурдасгахад тань тусална. Энэ технологи одоогоор оргил үедээ хүрээгүй байна. Хэн илүү хурдан энэ технологи руу шилжиж, ашиглаж чадсан нь хожно. Гүйцэтгэх захирлууд энэ талаар мэдээллийн технолои, санхүүгийн захирлуудтайгаа ярилцаж, зөвшилцөх нь чухал.
Байгууллагын ирээдүйг бий болгоход хүний нөөц технологи, байшингаас илүү чухал. Сургалтад хамрагдан, урамшсан хүн илүү өндөр бүтээмжтэй ажилладаг.
Хурдтай ажиллах, уян хатан байдал. Ковид-19-ийн үндсэн шинж чанар нь халдварын тархалтын хурд юм. Вакциныг ч хурдан гаргасан. Цар тахлын хямралын эсрэг хэн илүү хурдан арга хэмжээ авсан нь бага хохирол амсав.
Зорилгоор удирдах, утга учиртай ажиллах. Таны зорилго системтэй, оновчтой байхаас гадна сэтгэл хөдлөлийн шинж чанартай байна. Ажилчид ажил руугаа тэмүүлдэг үү, нэг зорилготой байна уу, үйлчлүүлэгчидтэй нэг санаа бодолтой байна уу гэдэг нь чухал.
Бид шинэ хэвийн гэж нэрлэсэн хэв маяг руу шилжих нь тодорхой болов. Үүнтэй хөл нийлүүлэх үү эсвэл бүх зүйл болсны дараа шилжих үү гэдэг нь та бүхний сонголт. Ковид бидний амьдралыг бүрэн өөрчилнө гэж хэн ч таагаагүй.
“Бидний хүч, бидний ялгарал” илтгэлийг “Эс ай си эй/SICA” компанийн захирал Ж.Эрдэнэбилэг танилцуулав.
Тус компани Монголчуудын соёл, зан төлөвийн судалгаа хийж, бид хэн бэ, бидэнд ямар давуу, сул талууд байна гэдгийг тогтоох зорилгоор судалгаа хийжээ. Мөн 2020 онд Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа хийсэн байна.
1985 онд Гийрт Хофстед 54 улсын соёлын 6 хэмжээс судалгааг анх удаа хийжээ. Монгол Улс энэ төрлийн судалгааны өгөгдөл бүрдүүлсэн 55 дахь улс болсон байна.
СУДАЛГААНЫ ЗУРГААН ХЭМЖЭЭС
- Хамтач эсвэл хувь хүн ганцаараа шийдвэр гаргах нь түгээмэл
- Илүү их өрсөлдөөн, амжилт, эрэлхэг байдлыг илүүд үздэг байх
- Хувь хүний таашаалыг илүүд үздэг эсвэл нийгмийн чиг хандлагад илүү анхаарах. Манай улс 42 оноотой бол хөгжилтэй, зугаатай байхыг зөвшөөрдөг нийгэм болох АНУ-д хамгийн өндөр буюу 62 байна.
- Богино хугацаанд төлөвлөдөг үү урт хугацаанд уу? Манай улс 24 оноо авсан.
- Эрсдэлийг урьдаас таамаглан бэлддэг үү эсвэл тулаад ирэхээр эрсдэл, хүндрэлийг давж гардаг уу?
- Эрх мэдэл багатай хүмүүс эрх мэдлийн тэгш бус хуваарилалтыг хүлээн зөвшөөрдөг буюу дарга төвтэй
Монголчууд нийтэч, хамт олонч, гэр бүлсэг, өөрөөсөө илүүтэй ойрын хүмүүстээ анхаарал хандуулдаг соёл одоо ч хүчтэй хэвээр байна. Өөрөөсөө илүүтэй ойрын хүмүүстээ анхаарал хандуулдаг гэдэг нь нийгмийн чиг хандлагад илүү анхаардаг гэсэн үг юм.
Мөн энэ судалгааны урьдчилсан дүнгээр Монголчуудын хувьд албан тушаалын ялгаа их, даргыг дагадаг, нутгархаг, тодорхойгүй нөхцөл байдлаас зайлсхийдэггүй, эрсдэлийг төдийлөн тоодоггүй. Богино хугацаанд төвлөрдөг зэрэг ерөнхий шинжүүдтэй гэсэн дүгнэлт гарчээ.
“Бидний хүч” номын зохиогч, Нью-Йоркийн их сургуулийн профессор Жэй Ван Бавел хямралыг боломж болгох талаар дурдаж, хямрал иргэдийг илүү нэгтгэдэг онцлогтой. Ижилсэл, ижил төстэй байдал хамтын ажиллагааг хүчигхэгжүүлдэг гэдгийг хийсэн судалгаануудадаа үндэслэн тайлбарлав.
Дээрх илтгэлүүдийн дараа “Бидний хүч, үндэсний ялгарал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн байр суурийг хүргэе:
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:
-Бид 2015 оноос хойш байрандаа л байна. Тал тал руу давхисаар байгаа юм. Гэр бүлийн үнэ цэнийг одоо нийтээрээ ойлгож, энэ талаар ярих болсон нь сайн хэрэг. Компаниуд тус тусдаа биш хамтарч ажиллая. Дэлхийн долоон тэрбум хүний хэд нь Монголыг мэдэх вэ? Улсаа сурталчилъя. БНСУ улсынхаа сурталчилгааг их сайн хийсэн. Солонгосыг та хэр сайн мэдэх вэ гэсэн судалгаа явуулахад Европчууд хоёр Солонгосыг тусдаа улс гэж мэдэхгүй байсан юм билээ. Хюндай япон компани гэж хариулсан байгаа юм. Солонгосчуудын бодол, бодит байдал их зөрсөн тул Ерөнхийлөгч нь дэргэдээ зөвлөл байгуулан, 5-6 жил ажиллан үр дүнд хүрч, поп хөгжим, киногоороо алдаршив. Тэд таеквондо бол хариуцлага, ёс зүйн спорт гэж ухуулан, шууд бус замаар солонгос хүний сайн чанаруудыг хоногшуулж чадсан. Тэд түүхий эдгүй, түүхэн өгөгдөлгүй улс ч амжилтад хүрэв.
Солонгосыг та хэр сайн мэдэх вэ гэсэн судалгаа явуулахад Европчууд хоёр Солонгосыг тусдаа улс гэж мэдэхгүй байсан юм билээ. Хюндай япон компани гэж хариулсан байгаа юм.
Арабууд, Сингапурын жишээг мөн дурдаж болно. “Галзуу баян Азиуд” киноны дараа Сингапурын ДНБ 5 хувиар өсжээ. Манай урд хөрш хятад мөрөөдлөө танилцуулж байгаа бол улс орнууд олон улсын экспо гэх мэт үйл ажиллагаагаар дамжуулан улсаа сурталчилдаг. Саяхан Дубайд болсон экспод манай улс оролцсон. Манай павильонд 50 мянган хүн зочилжээ. Бусад улсууд павильоноо дижитал хэв маягтай зассан бол Монголынход уртын дуу эгшиглэн, ирсэн хүмүүсийг тайвшруулахаар, бясалгалын орон мэт өнгө төрхтэй байв. Ковидын дараа жуулчид олон хүнгүй газар аялах төлөв байна. Ганцаараа, цөөхүүлээ аялах бол манай говь маш сайн тохирно.
Дэлхий Монгол Улсыг хэрхэн харж, үнэлж дүгнэдэг вэ гэсэн судалгаа 2015 онд эхлүүлсэн ч дуусгаагүй.
Сэтгэл судлалын ухааны доктор Д.Цогзолмаа:
-Үндэсний хэмжээнд хийсэн, ажил эрхлэлттэй холбоотой судалгаа манай улсад цөөн байна.
Бид “Карьер хөгжлийн төв”-тэй хамтран судалгаагаар Монголчуудын давуу тал нийтэч, хянуур гэдгийг тогтоосон.
Ур чадварыг нь 22 үзүүлэлтээр хэмжихэд зохион байгуулах болон оюуны чадавх өндөр, юмны эвийг сайн олдог, амархан суралцдаг. Гэвч аливааг хийхдээ өөрийгөө бусдад батлах гэх мэт сөрөг сэдэл илүү давамгайлдаг. Үүнийг сэтгэлээсээ хийдэг болгон, эерэг сэдэл рүү өөрчлөх шаардлагатай. Мөн амьдрлалын буруу хэв маягийн улмаас ажлын эрч хүч, идэвх нь суларсан. Хар эсвэл цагаан гэж хэт туйлшрах хандлагатай. Нэг бол сайн, нэг бол муу гэсэн үнэлгээг их өгдөг.
Бид үнэт зүйлээ ашиглахгүй бол агуулахын бараа шиг л болно. Бид жижгээс эхэлж болно. Жишээ нь хүүхдээ бага загная. Их загнуулдаг хүүхдийн өөрийгөө хамгаалах механизм нь илүү хөгждөг.
MMCG компанийн захирал Д.Бум-Эрдэнэ:
-Бид үндэсний нэгдмэл үнэт зүйлийн судалгааг Соёлын яамтай хамтран хийж байна.
Монголчуудын улс төрийн, эдийн засгийн, соёлын үнэт зүйлийг тус бүрээр нь хэмжихэд соёлын үнэт зүйл судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 60 хувьд буюу хамгийн өндөр байна.
Далан жил үргэлжилсэн социализмын дараа ийм үзүүлэлт гарсанд бид өөрсдөдөө баяр хүргэх хэрэгтэй. Бидний өв соёл бидний ялгарал мөн. Холливууд одоо бусад улсын ялгарлыг хайн, түүгээр кино бүтээж эхлэв. Жишээ нь Мутан. К-поптой зэрэгцэн манай Hu хамтлаг гарч ирлээ. Гэтэл к-поп бол төрөөсөөө бодлогын, санхүүгийн дэмжлэг авсан.
Мөн манай залуус видео тоглоомын салбарт хүч үзэж эхэллээ. Бидэнд бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш их боломж бий. Уран бүтээлчид маань маш их авьяастай. Харин түүнийг дагасан бүтээгдэхүүн байна уу?
Уулын цэцэгс бүгд адилхан бол ямар уйтгартай байх бол? Үүн шиг дэлхийд нэг соёл ноёрхох ёсгүй юм.
“Рио Тинто Монгол” компанийн захирал Х.Амаржаргал:
-Барууны компаниуд ажлаа эртнээс төлөвлөдөг, иргэд нь хаана амрахаа жилийн өмнө шийдсэн байдаг.
Мaнай компани хэд хэдэн улсад мэдээлэл технологийн чиглэлээр аутсорсингийн үйлчилгээ үзүүлж, Энэтхэгчүүдтэй энэ салбарт өрсөлдөж байна.
Манай залуучууд амжилттай ажиллаж байгаад монгол хүний мөн чанар буюу түрүүүн танилцуулсан давуу талууд нөлөөлдөг. Цаашид бид дэлхийн эдийн засгийн даяарчлалд оролцон, өөрсдийнхөө ялгарлыг таниулах хэрэгтэй.
Бидэнд ямар нөөц боломж байгааг сайтар судалсны дараа мөнгөжүүлэх ажлаа эхэлсэн нь зөв. Валют авчрах салбар нь ноолуур уу аялал жуулчлал юм уу гэдгээ эхлээд тогтох нь зөв.
Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг:
-МАН их хурлаараа сонгодог парламентийн засаглал баримтална гэдгээ зарлав. Тэгэхээр бид манлайлагч гарч ирэхийг хүлээх хэрэггүй болов.
Одоо өөрсдөдөө л найдъя. Би 15 жилийн өмнөөс Монгол Азийн санхүүгийн нэгдэл болох боломжтойг ярьсан.
Надад судалгаа байхгүй ч олон жилийн туршлагадаа үндэслэн энэ боломжтой гэж боддог. Одоо иргэд хүүхдүүдээ үйлдвэрт ажиллуулах сонирхолгүй байна. Бүгд хүүхдээ өндөр цалинтай, дарга болоосой гэж боддог. Энэ нь ч зөв. Ийм бодолтой хүмүүс ичих хэрэггүй юм. Монголчууд оюуны өндөр чадавхтай, зохион байгуулах авьяастай тул бүгд удирдах ажилтнууд болж, аар саар ажлаа бусдаар хийлгэж болно. Үүний тулд боловсрол, дэд бүтэцтээ анхааръя. Улс төрчдийг хараад нэмэргүй. Улаанбаатараас нүүцгээе. Манайх Дархан руу нүүнэ. Тэнд үл хөдлөх хөрөнгө боломжийн үнэтэй юм байна. Зайнаас ажиллаж болдгийг ч харлаа.
Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал:
-Дэлхий даяар амьд үлдэхийн төлөө тэмцэж буй өнөө үед өнгөрсөн түүхээсээ илүүтэй бүтээмжээрээ ялгарах нь зөв.
БНСУ одооноос метаверст анхаарч эхэллээ. Бид алгуурлавал метаверст газаргүй улс болж болзошгүй. Ер нь дандаа дэлхийг дагаж амьдрах юм уу? Манай улсын ТОП 10 ААН-ийн удирдлагууд хоёр удаа уулзсан.
Өнөөдрийн хурлаар 200 компани нэгдэж байгаад баяртай байна.
“Бат солюшн партнерс” компанийн ҮЗ-ийн дарга В.Ганзориг:
-Би үнэт зүйлийн талаар арваад жил судалсан. Бид хоёр зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Нэгдүгээрт бид сул талтайгаа тулдаггүй. Түүх, Чингис хаан гэх мэтээр уянгалаад, эмороод л байна. Өнгөрсөн түүхийг бид бүтээгээгүй. Сул талаа зөвшөөрөхгүй бол хэнийг ч хөгжүүлж чадахгүй. Хоёрдугаарт, бид бусдын давуу талыг хүлээн зөвшөөрдөггүй.
Хувийн хэвшлээс илүүтэй төр идэвх санаачилгатай байна. Сонгууль дөхөхөөр энэ нь бүүр ч нэмэгддэг. Хувийн хэвшлийнхэн хамтарч чаддаггүй, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгддэггүй. Өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн үед л нэгддэг. Ер нь хүмүүс айхаараа эсвэл аз жаргалтай үедээ хоорондоо нэгддэг. Хүн рационал амьтан биш тул нэгдэл бий болгоход спорт, шашныг ашигладаг.
Бид сул талтайгаа тулдаггүй. Түүх, Чингис хаан гэх мэтээр уянгалаад, эмороод л байна.
Ковид бидний үнэн төрхийг хууллаа. Цаашид бид нэгдэн, нөөцөө өөр хоорондоо хуваалцъя. Нэг хүнээс үл хамаарсан засаглал, манлайлагч чухал. IRIM-ийн судалгаагаар бид итгэлцлийн хямралд орсныг харуулсан. Хувийн хэвшил төрдөө итгэдэггүй, иргэд нь хувийн хэвшилдээ итгэдэггүй, хардалтын комплекст орчихсон. Цаасан дээр бүх зүйл сайхан боловч бидний үйлдэл тэнд бичсэнээс дандаа зөрдөг. Үүний жишээг замын хөдөлгөөнд оролцоод л харж болно.
Соёл, үнэт өвөө бусадтай хуваалцъя. Хятадууд авчихна гэх мэтээр хардаад, хав дараад байж болохгүй.
Монполимет группийн гүйцэтгэх захирал Н.Мөнхнасан:
-Харвардын Бизнесийн их сургуулийн багш Францеска Жиногийн илтгэл дуугүй, бусдыг даган дуурайдаг хүмүүсээс илүүтэй яагаад гэж асуудаг хүмүүс чухлыг ойлгуулав.
Apple, Google, Amazon зэрэг томоохон компаниудын захирал, үүсгэн байгуулагчийг л яриад байдаг. Тэнд ажиллагсдын тэр дундаа тэрслүү үзэлтнүүдийн компанийн хөгжилд оруулсан хувь нэмэр мөн чухал.
Харин манайд ийм хүмүүс байна уу? Яагаад гарч ирэхгүй байна вэ? МАН-ын Их хурлаар даргаа 97 хувиар баталлаа шүү дээ.
Сүүлийн үед Холливууд эмэгтэй хүнийг супер баатраар дүрсэлсэн кино бүтээж байна. Зохиолч Жэк Уэтерфорд монгол хатдын тухай сайхан ном гаргасан. Бидэнд бахархах олон дүр бий ч олонх нь тэдний талаар мэддэггүй.
Метаверст бүх улс ижил гараанаас гарна. Бид одооноос анхаарахгүй бол 1 метр кв нь маш өндөр үнэтэй болсон байна.
Дээрх хэлэлцүүлгийн дараа гүйцэтгэх захирлуудын, санхүүгийн захирлуудын, хүний нөөцийн захирлуудын уулзалт болсон юм.