Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжим “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг 2014 онд УДБЭТ-ын тайзнаа амилуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил буюу өдгөө долоо дахь удаагаа “Цөмөөхэй”-г үзэгчдэд хүргэхээр уран бүтээлчид бэлтгэлээ базааж байна.
“Цөмөөхэй” балет арванхоёрдугаар сарын 18, 19, 24, 25, 26-ны өдрүүдэд таван удаа тайзнаа амилах юм.
Уг бүжгэн жүжиг анх 1812 онд Санкт Петербург хотод хоёр үзэгдэлтэйгээр тавигдаж байсан. Түүнээс хойш зул сарын баярыг “Цөмөөхэй”-гүйгээр төсөөлшгүй болсон билээ.
МАНАЙД ТОГЛОЖ БУЙ “ЦӨМӨӨХЭЙ” БҮЖГЭН ЖҮЖГИЙН ТАЙЗ ЗАСАЛ, ХУВЦАСНЫ ЗАГВАР НЬ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХЭЭР ОНЦГОЙ
МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг:
-“Цөмөөхэй” балет нь нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна бүжигт сонирхолтой хүүхдүүдэд анхны гараагаа тавихад нь туслах, хүсэл эрмэлзлийг нь дэмжих ач холбогдолтой.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил тоглоогүй. Тиймээс уран бүтээлчид сэтгэл догдлон үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэлээ базааж байна. Цаашдаа энэ балетыг орон нутагт, олон улсад ч тоглох хэрэгтэй. Манайд тоглож буй “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн тайз засал, хувцасны загвар нь дэлхийд тэргүүлэхээр онцгой гэдгийг би ам бардам хэлмээр байна. Үүний ард маш их хүч хөдөлмөр бий. Энэ бүтээлийг амилуулахаар 400 гаруй уран бүтээлч хичээл зүтгэлээ дайчилж байгаа.
Монгол Улс Соёлын яамтай болсон учраас урлагийн салбарт олон ахиц гарна гэж найдаж байна. Цаашдаа зөвхөн Улаанбаатарт гэлтгүй орон нутгийн хүүхдүүддээ хүргэмээр байна. Олон улсад ч тоглолтоо үзүүлэх боломж бидэнд бий гэдгийг дахин тодотгоё” гэлээ.
“Цөмөөхэй” бүжгэн жүжгийн гол дүр болох Клара охинд Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Г.София, Н.Аззаяа, Т.Есүй, Х.Тэгшжаргал, Монгол Улсын консерваторийн сурагч Б.Буянхишиг нар тоглоно.
Харин мэргэжлийн бүжигчдээс Амттаны дагинын дүрд УДБЭТ-ын тэргүүн гоцлоочид болох МУГЖ О.Анужин, МУСТА Б.Саранбямба, МУСТА Г.Батчимэг, МУСТА М.Нандинцэцэг нар тоглоно.
Цөмөөхэй ханхүүг МУСТА А.Эрдэнэболд, МУСТА Д.Нацагдорж, Ө.Мөнхжин, Х.Галтулга нар амилуулах юм.
“Цөмөөхэй” бүжгэн жүжгийн тасалбарыг авсан үзэгчид гуравдугаар тунгаа хийлгэсэн бичгээ харуулах эсвэл ковид-19-ийн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэн дотогш нэвтэрнэ гэдгийг уран бүтээлчдийн зүгээс сануулж байлаа.