Монгол орны зуны байгалийн сайханы талаар фото зураг нийтлэл нэлээд олон байдаг боловч дүн өвлийн зэрлэг тэр ертөнцийг харуулсан зүйл хараахан үгүй бөгөөд энэ газар орон адал явдалд дурлагсдад одоо л үүдээ нээж байна. Энэхүү хэний ч мөр урьд өмнө нь гараагүй хүйтэн цэвдэг нутагт София Робертс миний бие “Номадик Экспщдишн” компанийн зочны хувиар аялаад ирлээ.
Сэнт Тропез хот лугаа адил Улаанбаатар хот долоо, наймдугаар сард нислэгүүд нь ихээхэн ачаалалтай болж, хотын гайгүй буудлуудад нь захиалга хийхэд бэрхтэй болдог аялал жуулчлалын богинохон улиралтай ажээ. Улаанбаатар нийслэлтэй Монгол Улс нь газар нутгийн хувьд баруун Европтой бараг л тэнцэнэ. Ням гаригийн өглөө Шангри – Ла хэмээх гял цал шинэхэн зочид буудалд Монголчууд гэр бүлээрээ ирж шуугилдан, энэ жилийн зуны наадам үзэхээр ирсэн гадаадын зочдын хамт тансаг бууз зооглон, импортын дарс ууцгаана. (Өнгөрсөн 5 жилийн туршид Монгол Улс ҮНБ-ий өсөлтөөрөө дэлхийд хамгийн өндөрт орсон орны нэг байв).
Энэ бол жил бүрийн долоодугаар сард болдог энэ улсын хамгийн том, алдартай баяр бөгөөд “UB” хэмээн товчоор нэрлэх Улаанбаатар хотын захад эрхий мэргэн харваачид, эрэмгий хүчит бөхчүүд болон талын хурдан хүлгүүдээ унаж уралдах хүүхдүүдээ харахаар 5000 орчим хүн цугларах ажээ. Жуулчны улирлын эрэлт хэрэгцээг хангах төдий хэмжээтэй цөөхөн ортой зочид буудлууд энэ 7 дугаар сард хүнд байдалд оров. Наадамтай давхцаад энэ долоо хоногт Ази Европын Чуулга уулзалт|АСЕМ|-д оролцохоор дэлхийн 53 улсын төрийн тэргүүн нар хүрэлцэн ирэв. Лондон хотод байрлах Alice Daunt, хэмээх дээд зэрэглэлийн аялал жуулчлалын компани өөрийн 100 гаруй үйлчлүүлэгчдээ байрлуулахын тулд Airbnb-гаас тусламж авахад арга буюу хүрэв.
Ричард Гир, Роберт Турман зэрэг буддын шашныг дагагсдыг Монгол оронд аялуулах ажлыг сүүлийн 25 жилд зохион явуулж ирсэн “Номадик Экспедишн” хэмээх тус улсын томоохон Туроператор компанийг үндэслэгч Жалсан Урубшуров “Аялал жуулчлалын энэ богинохон мөчлөг биднийг үнэхээр хүнд байдалд оруулдаг” гэж өчив. Тэрбээр “ Зуны улирал нь нэн гоё л доо, гэхдээ энэ оронд нарлаг тэнгэрийн дор зохиодог нэгэн наадмаар зогсохгүй, сэтгэл татам олон олон үзэсгэлэнтэй газар нутаг бий. Улаанбаатараас холгүй гараад явахад л энэ дэлхий дээрхи хүн амын хамгийн бага нягтралтай онгон зэрлэг газарт Та хүрэх болно. Хавар, намрын улирал бол алдагдагдсан боломж л гэсэн үг. Өвлийн улиралд бол жуулчдын тоо бүр ч багасч бараг л тэг болно” хэмээн хуучлав. “Хэрэв Та алслагдсан хязгаар нутагт очих юм бол Монгол орон хичнээн үлгэрийн мэт болохыг мэдрэх болно, Анхны цас орох үе бол миний хувьд жилийн хамгийн сайхан цаг нь” гэж тэрээр нэмж хэлэв.
Алтайн уулсын бэлд орших Баян Өлгий аймагт амьдрах Казах нүүдэлчин бүргэдийн анчдын уламжлалыг сэргээх зорилгоор жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт зохиодог баярыг бий болгон хөгжүүлэх гэж Урубшуров амьдралынхаа өнгөрсөн 10 – 15 жилийг зориулж, өөрийн хөрөнгөө ч оруулжээ. Өнөөдөр монголчуудад өөрсдөд нь ч хүртэл дэлхийн хязгаарт очихтой адил санагдах Алтай хэмээх энэ орны онгон зэлүүд нутагт “жуулчны бус” үеэр “Номадик Экспедишн” компанийн шугамаар 300 гаруй жуулчид жил бүр ирж, Урубшуровын бэлтгэсэн өдөрт 1000 долларын үнэтэй гэр кемп-д байрлан, 7 фут урт далавчтай алтан бүргэдээ суулгасан, булган эмжээртэй дээлтэй морьтон анчдын тэмцэлдэхийг үзэх гэж тэмүүлдэг болжээ.
Урубшуров бүргэдийн баярынхаа амжилтад урамшин, улмаар түүний компани одоо бүр дүн өвлийн хүйтнээр жуулчид ирүүлж, тус орны баруун хойд нутаг, Саяаны уулсын өвөрт орших Хөвсгөл нуурын мөсөн дээр саяхнаас зохиож эхэлсэн Мөсний баярт энгийн тав тухад итгэж ирсэн өндөр хэмжээний жуулчдаа оролцуулдаг болов.
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨСНИЙ БАЯРЫН БЭЛТГЭЛ АЖИЛ
Энэ үйл явдлыг үзэхээр Монголд ирсэн цаг үе маань нүүдэлчдийн хэлдгээр “Үхрийн сүүл хуга хөлдмөөр” гуравдугаар сарын нимгэн цастай хүйтэн өдрүүд байлаа. Харин Урубшуровын ярьж байсан нь үнэн болж таарав. Энэ бол үнэхээр гайхамшигтай гоё газар бөгөөд салхины аясаар цасан манан болон хуйлрах, цагаан дээл өмссөн мэт газар дэлхий цэвэр цэмцгэрийн илэрхийлэл ажээ. Зам, гол ус болон харгуй зэрэг судал судгийн цас өвс багатай талаар бэлчих малын хөлөөр алга болох агаад улмаар цасанд дарагдан хөлдсөн нуур цөөрмийг далай мэт бүрхэнэ. Хэдийгээр Урубшуровын өндөр хэмжээний үйлчлүүлэгчиддээ түрээслэдэг тансаг байдлаар тоноглогдсон шинэ МИ-8 нисдэг тэргээр зорчоогүй ч гэсэн, би цаг үе болон газар нутгаас үүдэх адал явдалаар дүүрэн, бас ч даарч хөрөх юмгүй,тав тухтай явлаа. Бид нуурын яг дунд хавьд нь байрлах гэр бүхий шинэ кемп-д үдийн хоол барьж, нуурын өмнө талд “Ашихай”, хойд талд нь “Хирвэс Инн”(Last Frontier camp) гэх хоёр тав тухтай буудалд хоноглов.
Ховд голын эрэг дээр барьсан шигмодоор галладаг,тэмээний ноосон болон ямааны ноолууран хөнжилд дулаацах өөрийн гэсэн хөдөлгөөнт кемпэээнд дараажилээсУрубшуровбүргэдийн баярт зориуланбайгуулахбөгөөдтүүний тогооч ньөглөөний цайнд шарвин,оройндайллагад зориулан монгол ямааны хорхог хийж байх болно гэнэ ээ.
НҮҮДЭЛЧДИЙН АН АВ ХИЙХ УЛАМЖЛАЛЫГ ТЭМДЭГЛЭХ НААДАМ ДЭЭР АЛТАН БҮРГЭДТЭЙ МОРЬТОЙ ЗАЛУУ
Харин энэ удаад би Монголын өргөн уудам нутгаар дээд зэрэглэлий жуулчидтайгаа хийдэг нууцлаг аялалынх нь үеэр авч явдаг бат бөх шилтэй дарснуудыг хадгалдаг Урубшуровын зоорийн тухай бодохоосоо илүү нуурын мөсөн дээр гардаг ангалуудаас л айж, санаа зовж явлаа. Тийм ээ!. Бидний Ланд Крузер хөлдүү хөх мөсөн дээгүүр усыг хага яран хурдлах хурдны завь мэт намуухан гулгах бөгөөд цаг агаарын аясаар мөлийж тогтсон гадаргуу дээр бараг л бүжиглэх мэт гулсаж явлаа. Гэхдээ агаарын температур 30 хэмээс доош байх үед хөлдүү мөстэй нуурыг гатлан гарах аялал маань зарим ноцтой эрсдэл бий болгодог гэнэ. Бидний хөтөч Дорж (Жорж)-ийн хэлснээр энэ өвөл л гэхэд 3 автомашин нуурын мөсөнд цөмөрч байсан гэнэ шүү!.
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР МАШИНААР АЯЛЖ БАЙНА
Хөл дор мэлтийн харлах харанхуй мөс бидний айх эмзэг байдлыг маань улам ихэсгэж байв. Хөвсгөл нуур хамгийн гүн газраа 267 м байх бөгөөд Сибирийн Байгаль нуурын дараа хоёрт орох хамгийн цэвэр усны нөөцтэй нуур юм. Энэ хоёр нуур Умард Монголоос Арктик хүртэл үргэлжлэх 2000 км урт агуу том эх газрын Байгалийн Рифтийн ангалын нэгэн газар зүйн түвшинд байрлах ажээ. Газар хөдлөлт элбэг тохиох агаад зарим эрдэмтдийн тооцоогоор барагцаагаар 650 м жилд болох газар хөдлөлтийн тогтмол үйл ажиллагаа нь энэ түвшинд байгаа уг хоёр нуурыг Евро-Азийн эх газрын онцгой цэг болгодог байна. Нуурын мөсний тектоник чичиргээ нүүдэлчдийн бүхий л төрлийн унаа хэрэглэн мөсний баярт оролцохоор явах монголчуудын тасралтгүй цуваанд саад үл болох ажээ.
Нуураас 90 км зайд орших Мөрөн хотын онгоцны буудалд Улаанбаатараас 90 минутын нислэгээр ирэх хүмүүс ч байх аж. Зарим нь энэ улсын эдийн засагт уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр барьсан, нийслэлээс 680 км орчим зайтай байх шинэ замаар 10 цаг орчим давхиад иржээ. Бид аялалд гарахын эхэнд хонх болон өнгөлөг эсгийгээр чимэглэсэн савхин хомтой жижигхэн моринд хөллөсөн чаргатай малчид нуураар зорчиж явахыг харав. Нэг гэр бүлийн 9 хүн нэг чарган дээр сууж явах бөгөөд тэд биеэ модны үнэр үнэртсэн дулаан хөнжлөөр ороожээ. Тэднийг ярихад нь амьсгаа нь агаарт хөлдөхөөр тийм тасхийм хүйтэн байлаа. Нуурын эрэг дээр уламжлалт гэр барьсан байх агаад яндангаас нь гарах утаа гэрийн дээврийн дээгүүр даялан Сибирийн шинэс мод бүхий шугуйг сүлжин замхарна.
Бидний явах замд мөсний баярт очиж яваа хүйтэн дайны үеийн VW автомашины сонгодог загвар болох ногоон өнгийн Орос УАЗ-452 фургон машинтай хүмүүстэй таарав. Хэдэн малчин нүүдэлчид мотоциклээр зорчих агаад зарим нь бүр задгай машин дээр явах аж. Мөн бидэнтэй Улаанбаатараас яваа мөс цоолох төмөр шүд мэт хадаастай дугуйтай, нуур тойрохдоо өдөрт 70 км хурдтай явах уулын мотоциклээр аялах чинээлэг экспедицийн бүлэг хүмүүстэй уулзав. Зарим нэгэн боломжийн амьдралтай бололтой хүмүүс нь дугуй цагаан царайтай уруул амаа будсан эхнэрээ дагуулсан явах агаад Хөвсгөлийнхнийг бодвол арай илүү торгомсог, хүзүүндээ товчтой үндэснийхээ дээлийг мөн өмссөн байлаа. Зөвлөлтийн дарлал нуран унаснаас хойш алт болон зэсийн буянаар маш их мөнгө энэ оронд урсан орж ирэх болжээ. Тийм ээ, Монголчууд Тоёото 4WDs шинэ машин нь ямар ч хэмжээтэй байлаа ч, тэд нүүдэлчин үндэс угсаагаа нэр төртэй хадгалж явна.
Хөвсгөлийн Аялал Жуулчлалын Холбооны тэргүүн ХатагтайНаранчимэгийнхэлснээр энэ баярт7000 хүн оролцож байгаа бөгөөд мөснийшагай, тэшүүр, барилдаан|сумо|, морин чарганы уралдаанболонсайханхувцасласан хосууд шалгаруулах зэрэг арга хэмжээ зохиогджээ. Аялал жуулчлалынбаяр гэхээсээ илүүэнэ арга хэмжээ нь орон нутгийнхан болон уулзаагүй хүмүүс уулзаж учирдагуулзалт -паарти мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэдхамаатан садан, уулзаагүй нөхөдтэйгээуулзан наргиж, цэнгэх ажээ.Архийг урам зоригтой нь аргагүй уух бахүн бүр заавал дуудуулснаарөндөрлөнө.Энэбаярын тухайюухэлэх вэгэвэлдүн өвлийн хүйтнээр термометрийн ёроол дохмөнгөн ус хөлдөн бөмбөлөг болон хувирах тийм хүйтэнднавсайтлаанаргихыг хэлнэ гэж болох юм.
НУТГИЙН ИРГЭД НУУРЫН МӨСӨӨР МОРИН ЧАРГААР ЗОРЧИЖ БАЙНА
Хөвсгөл нуурын мөсний баяр дээр мөсөөр урласан дүрснүүдийн нэг
Бид Хөвсгөл нуураар 136 км аялан нуурын хойд цэгт тэнгэр харьцангүй гэгээтэй байхад очих гэж яарч байсан бөгөөд маргааш өдөр нь мөсний баяр болсон газарт эргэж ирэх ёстой байлаа. Замдаа бид нуурын дунд орших жижиг арал дээр барьсан шинэ гэр кемп-д үдэлж, маш сайхан үдийн хоол зооглов. Доржийн хэлснээр зун цагаар хандгай гөрөөс идээшлэх гэж энэ аралд сэлж ирдэг гэнэ. Бид нилээд архи тогтоож, загасны түрс халбага халбагаар зооглож, галд дулаацаж авлаа. Кемпийн том гэр нь улбар шар хажлагтай цагаан өнгөтэй бөгөөд арлын хуш модон ойд шигдэн ууссан мэт харагдана. Эндхийн цас метр орчим зузаан ба тэрээр модноос мөсөн бээлий адил тасран унах ажгуу. Энэ кемпийг “Lоst World” гэх агаад цасан шамарган дунд эрхлэх Щвейцарь чалет /жижиг байшин/ мэт сэтгэгдэл төрүүлнэ. Би энэ кемп-д ирсэн хамгийн анхны жуулчин боллоо.
Хөвсгөл нуур бол нэн эртний түүхтэй, бөөгийн соёлтой газар ажээ. Нуурын хойд зүгт аялах замдаа хойд эрэг дээр нь сүндэрлэх Бүрэн Хаан уулын ариун дагшин Мөнх сарьдаг оргилын тийш явахдаа бид отог, овгийн мөргөлийн шон, овоотой тааралдаж байв. Аялал маань үргэлж шулуун дардан байгаагүй. Энэ нутгийн нэртэй бөх болох манай жолооч маань том хэрэм мэт мөсийг хагаж цоолон эвтэй зам гаргах гэж цаг хагас ноцолдов. Энэхүү мөсөн уул шиг өндөр хана нуур анх хөлдөх үеийн усны урсгал болон салхины хүчээр бий болжээ. Тэрбээр өвлийн турш агуу том уул мэт хөдлөн шилжин явах агаад биднийг Ханхад очих үед муудаж эхэлсэн цаг агаарын байдлаас шалтгаалан байрлал нь өөрчлөгдөж байв. Ханх хэмээх 2500 орчим хүн амтай энэ тосгонд би тухтай амарсан бөгөөд маш халуун байснаас эргэж хөрвөн босч, өрөөнийхөө цонхыг онгойлгов. Нуурын эрэг дээр байрлах уламжлалт орос баня-д орж, модон доторлогоотой хоолны танхимд шарсан хадран загас зооглов. “Ласт Фронтир”(Last Frontier), “Хирвэс Инн” хэмээх өвөрмөц нэртэй энэ газарт гадаах цаг агаар дулаарч байлаа.
Хөвсгөл нуурын эрэг дээр байрлах “Ашихай” кемпийн гэр
Биднийг буцаж мөсний баярт ирэх үед цаг агаарын байдал улам муудаж, миний хувьд амьдралдаа ч үзээгүй, тэр битгий хэл Антарктидийн нутагт тохиолдож байгаагүй тийм бэрх шуурга болов. Салхины хурд 57,6 км|цагт хүрэв. Бид цагт 8 км –ээс бага хурдтай явах үе байсан бөгөөд нэг хоёр метрээс цааш юу ч харагдахгүй байв. Хөвсгөл нуур дээр эрэн хайх, аврах асуудал хариуцсан засгийн газрын албаны даргын мэдэгдсэнээр оройн10 цагийн үед орон даяар 130 хүн төөрч будилсан, бүх зам хаагдаж, мөсний баяр дээр 30 хүн алга болсон байв. Тэдний баг бүхий л шөнийн турш нуур дээр эрэн хайх ажиллагаа явуулжээ. Азаар хэн ч үхэж үрэгдсэнгүй.
Цаг агаарын энэ хүндрэл тэдний баярын сэтгэгдлийг сэвтүүлэх боломжийг монголын мөсний баярыг зохион байгуулагчид олгосонгүй. Бид тэдэнтэй гэрүүдэд нь очиж уулзан, хоол, ундаагаа хуваалцан, тэдний зан заншилд нийлэн нэгдсэнээ мэдрэв. Энэ өдрүүдэд би дөрөвхөн гадаад хүн олж арав. Энэ цасан шуурган дунд эгээ л зуны дулаан сайхан өдөр Английн гудамжинд миний найзуудтайгаа байгаа мэт ярилцах Дорж “Энэ цаг агаарын хүндрэлээс амжиж морин уралдаанаа зохиож амжсан нь сайн хэрэг боллоо” гэв. Харин хүүхдүүд энэ цасан шуурган дунд Нью-Йоркийн зуны цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэт тоглоцгоох ажээ. Мөсөн урлаачид цаг агаар тэдний хийсэн ажлыг нураасанд дурамжхан байсан авч, хэн нь ч гаслаж гомдох үг хэлсэнгүй. Улаанбаатар буцах нислэг минь хойшилсонд би ч нэг их юм бодсонгүй. Харин ч онгоц нэг өдрөөр хойшилж газардаасай гэж би хүсtr байсан гээд бод доо?.
Нийтлэлийг: Б.Доржготов
Түүний бусад нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.