Цаашид УОК-ын шийдвэрийн дагуу аймгуудад хязгаарлалт хийх эсэхийг шийдвэрлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл аймаг, онцгой комиссоос дур мэдэн хөл хориог тогтоохгүй, заавал УОК-оос үнэлгээ хийлгэх шаардлагатай болсныг Засгийн газраас шийдвэрлэлээ.
Экспортын боомтууд дээр одоо мөрдөж байгаа хатуу хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа хөл хорих эсэхийг тогтоох аж.
Өчигдрийн байдлаар нийт 20 аймагт халдварын 30299 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор 18 аймгийн 196 сум, 6 тосгонд тодорхой хязгаарлалтын дэглэмтэй байгаа ба 13 аймгийн 101 суманд тогтоосон дэглэмийн хугацаа 2021.07.09-нд дуусах юм. Үлдсэн аймаг, суманд хязгаарлалтыг үргэлжлүүлэх төлөвтэй байгаа бол хязгаарлалт нь дуусаж байгаа аймгуудад 9-нөөс хойш дахин сунгахгүй байх чиглэлийг УОК-оос өгчээ. 21 аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын удирдлагуудтай хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргажээ.