Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга С.Амарсайханд хандан хурдан морины уралдааныг цуцлах эсхүл вакцин хийлгэсэн хүүхэд оролцуулах хүсэлт тавьжээ.
Тэрээр "Зургаадугаар сарын 29-ний байдлаар 0-19 насны 24,972 хүүхэд Ковид-19 өвчнөөр өвдсөн байна. Мөн үсэргээ, бэлтгэл сунгааны үеэр хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарсаар байна.
Тиймээс баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах эсхүл зөвхөн вакцинд хамрагдсан хүүхдээр морь унуулах шийдвэр гаргаж хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авахыг хүсэж байна" гэжээ.