Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой байв. Харин үүнийг 2020 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 6 сая төгрөг болгон өөрчилсөн.
Энэ хуулийн заалтыг маш энгийнээр тайлбарлах гээд үзье. Та ажил хийж, танай компани хуулийн дагуу Монгол Улсын Татварын ерөнхий газарт тайлангаа хүргүүлж л байгаа бол таны цалингийн 10 хувийг ХХОАТ-т суутгаж байгаа. Хэзээ хэрэг болохыг нь мэдэхгүй ч, сар бүр цалингаасаа суутгуулаад төлөөд л байдаг, төлөөд л байдаг энэ мөнгөнөөсөө буцаан авах цөөн хэдэн боломж бидэнд бий.
2.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ХҮН ЖИЛД ХХОАТ-Т 1.8 САЯ ТӨГРӨГ СУУТГУУЛДАГ
Дорж сард 2.5 сая төгрөгийн цалинтай. Тэр цалингаасаа ХХОАТ-т сард 200 орчим мянган төгрөг суутгуулдаг. Харин жилд 2.5 сая төгрөг төлдөг гэсэн үг. Дорж байгууллагадаа арван жил ажиллаж буй. Тэрбээр ажиллах хугацаандаа дунджаар 24 орчим сая төгрөгийн ХХОАТ төлжээ.
Дорж энэ жил 80 сая төгрөгөөр анх удаа амьдран суух зориулалттай орон сууц хувь хүнээс худалдан авав. Иймд тэрбээр арван жилийн хугацаанд улсад төлсөн 24 сая төгрөгийн татвараасаа 6 сая төгрөгийн буцаалт авах эрх үүслээ.
Дорж энэ мөнгөө хэрхэн авах вэ? Шударга хөдөлмөрлөсөн орлогоороо орон сууцтай болсноо Татварын албанд хэрхэн нотлох вэ? Энэ мэтчилэн Доржид тулгарч болзошгүй мэдэхгүй, ойлгохгүй байж болох асуултуудад хариулах мэдээллийг нэгтгэн бэлтгэлээ.
ААВ, ЭЭЖИЙН ДЭМЖЛЭГЭЭР БАЙР АВСАН БОЛ ДАНСНЫ ХУУЛГААР ОРЛОГОО НОТОЛНО
Дорж хамгийн эхэнд Цахим тайлангийн системд нэвтэрч тайлангаа гаргана. Учир нь албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй. Ингэснээр албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах үндэслэл бий болно.
Тайланг гаргахад:
1.Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
3. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
4. Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
1. Худалдах - Худалдан авах гэрээ /нотариат/
2. Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.
Харин Дорж "Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу худалдсан үнийн хоёр хувьтай тэнцэх татварыг Худалдагч тал төлнө" гэж заасны дагуу орон сууц худалдан авахдаа ХХОАТ болох 1.6 сая төгрөгийг /80 сая төгрөгөөр байр авсан тохиолдолд 2 хувийн татварт төлөх мөнгө/ худалдагч талаар төлүүлсэн байх ёстой аж. Дүүргийн татварын алба дээрх баримтыг үндэслэн Доржийн албан татвараас чөлөөлөгдөх орлогын дүнг тооцож гаргана.
Тэр жилд 2.5 сая төгрөгийн ХХОАТ төлдөг тул жилд энэ хэмжээний татварын хөнгөлөлт авна гэсэн үг.
Үүн дээр нэмээд "Худалдах-Худалдан авах" гэрээг нотариатаар батлуулж авахаа мартаж болохгүй нь.
Дараа нь Доржид тухайн орон сууцыг худалдан авсан орлогоо нотлох шаардлага тулгарлаа. Тэр цалингаасаа хуримтлуулсаар урьдчилгаа 30 хувийн төлбөрийг цуглуулж, үлдсэн төлбөрийг ипотекийн зээлээр шийдэх гэсэн ч шалгуурыг нь давсангүй.
Иймд банкны 1.5 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байраа авчээ. Ингээд сард 600 мянган төгрөгийн зээл төлж байна. Энэ төлбөрийг ипотекийн зээлийн 6 хувиар бодвол Дорж сард 360 мянган төгрөг төлөх байжээ. Иймд 600 мянга, 360 мянган төгрөгийн хоорондын зөрүү 240 мянган төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм байна.
Хэрэв ипотекийн зээлээр байр авсан бол банк болон ББСБ-тай байгуулсан зээлийнхээ гэрээг хавсаргаж, илгээх шаардлагатай. Мөн аав ээж, ах дүүгийн тусламж дэмжлэг зэрэг бусад орлогоор бүрдүүлсэн бол дансны хуулгаар нотлох боломжтой аж.
Ингээд Дорж бичиг баримтаа бүрдүүлж дууслаа. Тэр жилд 2.5 сая төгрөгийн ХХОАТ төлдөг тул жилд энэ хэмжээний татварын хөнгөлөлтийг авна гэсэн үг. Тэгэхээр Дорж 3.5 жилийн хугацаанд 2.5 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх нь ээ. Гэсэн ч Дорж дараа жил ажлаасаа түр чөлөө авч гадаадад суралцахаар болов. Дорж үлдсэн мөнгөө авч чадах уу?
Татвараа төлөөгүй нэг жил өнжсөн ч "Татвар төлөөгүй" гэдэг тайлангаа Цахим тайлангийн системд нэвтрэн бөглөж, илгээх хэрэгтэй. Ингэснээр дараа жилээс нь үргэлжлүүлэн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.
ОРОН СУУЦАА ХУДАЛДВАЛ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ХУДАЛДАН АВАГЧ ТАЛД ШИЛЖИНЭ
Дорж гадаадад суралцаж ирээд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьшиж шинээр байр худалдан авлаа. Улаанбаатар хотод анх удаа байр худалдан авахад ХХОАТ-ын хөнгөлөлт 6 сая төгрөгийг Доржид олгосон. Харин энэ удаагийн орон нутагт авсан орон сууцны татварын хөнгөлөлтөд гэр бүлийн хүн нь хамрагдах хүсэлтэй байгаа.
2018, 2019 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хүмүүс хуучин хэрэгжиж байсан хуулийн дагуу 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авна.
Энэ боломжтой аж. Учир нь татвар төлөгчийг гэр бүлийн байдлаас үл хамааран иргэнээр бүртгэдэг. Үүнд нэг анхаарах зүйл бий нь, хэрэв байраа худалдан борлуулсан тохиолдолд татварын хөнгөлөлт шууд зогсож, худалдан авагч талд шилждэг байна.
Мөн Үл хөдлөх хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж заасан байдаг. Энэ дагуу 2018 оноос хойших үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хүмүүс хөнгөлөлт, чөлөөлөлтөд нөхөн хамрагдах боломжтой. Ингэхдээ 2018, 2019 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хүмүүс хуучин хэрэгжиж байсан хуулийн дагуу 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авна. Харин 2020 оноос хойш бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм байна.
Ийнхүү Дорж хоёр удаа орон сууц худалдан авч өөрөө болон эхнэр нь татварын хөнгөлөлтөд хамрагдаж тэдний гэр бүл Татварын ерөнхий газраас 12 сая төгрөгийн буцаан олголт авав. Сануулахад энэ хөнгөлөлтөд ХХОАТ төлсөн хүн бүр хамрагдах боломжтой. Та хувиараа нийгмийн даатгал төлдөг, хувиараа бизнес эрхэлдэг ч байсан буцаан олголт авна. Гагцхүү та орлогоо Ибаримт, банкны дансны хуулга зэргээр нотлох шаардлагатай.
Дараагийн нийтлэлд оюутан Одмаа сургалтын төлбөрийн буцаан олголтоо хэрхэн авсан тухай бичнэ.
Үргэлжлэл бий...