Хүүхэд багачууд тэр бүү хэл томчууд бидний очих дуртай хүүхдийн паркийг өглөө нээхтэй зэрэгцэн очлоо. Үүдээр нь ороод л хүүхэд нас мэдрэгддэг нандин газруудын нэг гэхэд хилстэхгүй.
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркт 14 тоглоом хэвийн ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссоос тавьж буй зургаагаас доош насны хүүхдэд үйлчлэхгүй гэсэн шаардлагын дагуу найман тоглоом ажиллахгүй байгаа юм. Мөн ирэх долоо хоногоос жижиг хэмжээний амьтны хүрээлэн, төөрдөг байшинг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа аж.
Биднийг очих үед хүний хөдөлгөөн эл хуль байна гэж таамагласан ч удаан хугацаанд нээгдээгүй болоод ч тэр үү хүүхэд багачууд эцэг эхийн хамт эртлэн иржээ. Гадаа талбайдаа тоглож ч чадахгүй байсан тэдний хувьд парк нээгдсэн гэхийг сонсоод хүслийн жагсаалт нь биелсэн мэт л болсон байх. Харин паркийн тоглоом, ногоон ургамал улам өнгө зүс нэмсэн нь ажиглагдав.
Тоглоомын оператор Г.Уянга:
“Паркийн тоглоом нэг бүрдээ 50 хувийн дүүргэлттэй ажиллаж байна. Ямар тоглоом гэдгээс шалтгаалан хамгийн багадаа хоёроос дөрвөн хүн ажиллаж хяналт тавьдаг. Өнгөрөгч амралтын хоёр өдөр хүн ихтэй байсан ч хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталсан. Бидний зүгээс амны хаалт зүүсэн эсэхийг хянах, хүн хоорондын зай бариулах, тоглоомын бариулаас барьж аюулгүй байдлаа хангах, хонх дуугарсны дараа тоглоомоос буух, буусны дараа гараа ариутгах зэрэг шаардлагыг үйлчлүүлэгчдэд тавьж байна. Үүдэнд тэдний халууныг шалгаж, тухайн хүний мэдээллийг авч байгаа учраас иргэд тоглоом тус бүр дээр мэдээллээ өгөх шаардлагагүй. Зөвхөн халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлахад л хангалттай.” гэв.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн багц тасалбарын үнэ:
Crazy багц 30,000₮ 12 тоглоом /30 хоног хүчинтэй/
Super багц 25,000₮ 9 тоглоом
Cool багц 20,000₮ 7 тоглоом
Happy багц 15,000₮ 5 тоглоом тус тус тоглох эрхтэй байна.
Багц тасалбар авахгүй тохиолдолд нэгж тоглоомын тасалбарын үнэ дөрвөөс зургаан мянган төгрөгийн хооронд байна. Гэнэтийн хүчин зүйлс нөлөөлөхгүй бол парк аравдугаар сарын 31 хүртэл ажиллах ажээ.
Ш.Номиндэлгэр