Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн талаарх лавлагааг E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой. Гэхдээ одоогийн байдлаар энэ гэрчилгээг юунд ашиглах нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд энэ талаар Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын Цахим хөгжлийн газрын дарга Л.Энхбатаас тодрууллаа.
-Энэ долоо хоногоос эхлэн зарим иргэд вакцинжуулалтын хоёр дахь тундаа хамрагдаж байна. Вакцин хийлгэсэн гэх лавлагааг E-Mongolia системээр дамжуулан англи, монгол хэл дээр авах боломжтой. Тус лавлагааг юунд ашиглах вэ. Вакцинжуулалтын лавлагаатай иргэдэд ямар давуу тал үүсэх вэ?
-Вакцинжуулалтын лавлагааг юунд ашиглах тухайн зохицуулалтын журмууд бэлэн болоогүй байгаа. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд дууссан хүмүүс, гадаадад зорчих, мөн вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг орон нутаг хооронд зорчуулах ийм зохицуулалт гарвал тухайн иргэд вакцины лавлагааг ашиглах боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа газрууд хэрэглэгчээс вакцинжуулсан эсэх лавлагааг шаардах тохиолдолд тус лавлагааг ашиглах боломжтой юм. ДЭМБ ямар төрлийн вакцинд хэзээ хамрагдсан гэх мэдээллийг улс орон хооронд зорчиж буй иргэдээс шаардаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн иргэдийн лавлагаа ашиглагдаад явна гэсэн үг. Зохицуулалтын журмууд гараад ирвэл үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх, орон нутаг руу зорчих, гадаад руу аялах, бизнесийн уулзалт хийх боломжтой болно.
-Тус лавлагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үү. Хаанаас ямар зааварчилгаагаар лавлагааг гаргасан бэ?
-Вакцинжуулалтын лавлагааг Эрүүл мэндийн яамнаас бидэнд баталж өгсөн. Эрүүл мэндийн яам ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудтай зөвшилцөн вакцины лавлагааны загварыг гаргасан гэж ойлгож байна. Гэхдээ олон улсад дэлхийн улс орнууд ямар төрлийн лавлагааг хүлээн зөвшөөрөх вэ гэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд улс орон болгон өөрсдийн санаачилгаа илэрхийлж байна. Тухайлбал БНХАУ PCR шинжилгээ, вакцинжуулалт, эсрэг биетийн шинжилгээг нэг лавлагаанд оруулах нэгдсэн зохицуулалт хийх санаачлага гаргасан. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагаас нэгдсэн шийдэл гаргах байхаа гэж найдаж байна.
Зохицуулалтын журмууд гараад ирвэл үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх, орон нутаг руу зорчих, гадаад руу аялах, бизнесийн уулзалт хийх боломжтой болно.
-Вакцинжуулалт гэдэг сайн дурын үндсэн дээр байдаг. Харин эсрэгээрээ хэсэг бүлэг хүмүүст ийм давуу байдал үүсгэх нь хүний эрх зөрчсөн асуудал болох магадлалтай. Энэ асуудал дээр бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар орон нутаг хооронд зорчиход заавал вакцинжуулалтын лавлагаатай байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Харин олон улсын байгууллагууд цар тахлын нөхцөл байдлын улмаас улс орон хооронд зорчиж буй хүмүүсээс вакцины гэрчилгээг зайлшгүй шаардаж байгаа.
-Вакцин хийлгэсэн хүмүүсийн нэгдсэн мэдээлэл E-Mongolia нэгдсэн мэдээллийн системд бүртгэгдэж байгаа. Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?
-Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүрээнд тухайн иргэн зөвхөн өөрийнхөө бүртгэлийг баталгаажуулаад систем рүү нэвтэрнэ.
Дашрамд хэлэхэд манай байгууллагын зүгээс иргэдэд вакцин хийлгэсэн тухай мэдээллийг олгох, шалгах боломжийг л бүрдүүлж өгч байгаа. иргэд вакцинжуулалтад хамрагдсан эсэх лавлагаа тодорхойлолтыг олгоод түүнийг шалгах эрх бүхий байгууллагууд шалгах боломжийг олгож өгч байгаа нэг хэлбэр болохоос биш иргэдийг тухайн үйлчилгээний газраас үйлчлүүлэх, орон нутагт зорчих улмаар гадаадад зорчих зэрэг эрхийн хязгаарлалтыг хийх нь тухайн үйл ажиллагааг хариуцсан байгууллагын зохицуулалтаар явна.