Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр сүүлийн жилүүдэд тус аймагт бүтээн байгуулалт өрнөж буй. Гэвч одоогоор жуулчдын нүд, сэтгэлийг татахуйц хэмжээнд хийгдсэн ажил үгүй, "Андлалын өргөө"-г буулгасан зэрэг бүтэл муутай мэдээ л хөвөрч байна.
Улаанбаатар, Төрийн ордон, сошиал гуравт барина, буулгана гэх талцал, тэмцэл өрнөх зуурт Хэнтий аймгийн Батноров сумын залуус хэзээ ч юм ирэх жуулчид Монголын өв соёлоор бахдан шагшрах тэр өдрийг сэтгэл дотроо өөр өөрийнхөөрөө зураглаж, чимээгүйхэн бэлтгэсээр.
П.Дашчарав БНХАУ-д гурван жил морин циркээр ажиллажээ. Тэр хугацаанд "Монголд яагаад үүнийг хөгжүүлж болохгүй гэж. Адуу нь байна, адуучин нь байна" гэх бодол түүний дотор адгаад л байж. Тэгж явтал цар тахал түүнд уртын амралтаар эх орондоо ирэх "завшаан" болжээ. Мэдээж тэр мөрөөдлөө "өвөрлөөд" ирсэн.
"Адууг зөвхөн унадаггүй, уралдуулдаггүй, бас иддэггүй. Адуугаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, эв нь таарвал дэлхийгээс хөрөнгө оруулалт татаж ч болно". Ийм холын мөрөөдөл тээн "Арлуда" морьт харвааны клубийг нээгээд буй П.Дашчаравтай ярилцлаа.
-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Та БНХАУ-д морин циркээр гурван жил ажилласан юм билээ.
-Би Хэнтий аймгийн Батноров суманд төрж, өссөн. Кино урлагийн дээд сургуулийг киноны нүүр хувиргагч мэргэжлээр төгсөөд БНХАУ, ӨМӨЗО, Монгол улс хоорондын гуравласан гэрээгээр, морин циркийн жүжигчин авна гэсний дагуу морин циркийн "Wild horse" компанид орж байлаа. Ташрамд С.Туяацэцэг захиралдаа талархаж явдгаа хэлмээр байна.
Монголчууд хүний нутагт өөрийн үүх, түүхээ сурталчлаад явахаас илүүтэй эх орондоо үүнийг хөгжүүлж болохгүй гэж үү
Хөдөө өссөн учраас морь унах асуудалгүй гэж бодоод тэнд очтол огт өөр ажил угтсан. Ер нь БНХАУ-руу морин циркийн ажилд яваагүй бол магадгүй миний мэдрэхүй сэргэхгүй байсан. Анх тэнд очоод өөрөө суралцаад, жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Аажмаар морьд сургадаг болов. Дараа нь морин цирк тоглодог болсон. Хоёр жил ажиллаад адууг зөвхөн уналгад ашиглах төдийхнөөр бодож явснаа ойлгож байлаа.
Тэнд адуу их үнэтэй. Гэтэл манай улс маш олон адуутай. Манай сум л гэхэд 30 мянган адуутай шүү дээ. Тэгвэл морин циркийг эх орондоо хөгжүүлэхэд юу хэрэгтэй вэ, юу дутах вэ гээд л бодож эхэлсэн. "Монголчууд хүний нутагт өөрийн үүх, түүхээ сурталчлаад явахын оронд эх орондоо энэ сайхан тоглолтоо үзүүлж, хөгжүүлж болохгүй гэж үү" гэх атаархал төрнө. Тэгж байтал цар тахал дэгдээд урт хугацаагаар Монголдоо ирээд байна.
-Бодогдоод л байсан хүслээ тээж ирээд морьт харвааны клуб нээв үү?
-Монголдоо ирээд байтал 2019 онд манай суманд "Талын түмэн адуу"-ны баяр боллоо. Энэ баярын үеэр Монголын үндэсний морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатар ахтай танилцсан. Урдаас морьтон циркийг хөгжүүлэх тухай тээж ирсэн бодол маань Болдбаатар ахтай уулзсанаас хойш морьт харваа болж өөрчлөгдсөн. Ингээд хэтдээ нутаг орондоо морьт харвааг хөгжүүлэхийг мөрөөдсөөр сумаасаа таван морьтой Улаанбаатар хотод очин Монголын үндэсний морьт харвааны холбоонд орж байлаа. Жилийн өмнөөс Монголын үндэсний морьт харвааны холбооны хамгийн анхны хөдөө орон нутгийн клубийг нээгээд байна.
-Хэнтийн, хөдөөгийн залуусын нэгдэл гэж ойлгох уу?
-Тийм ээ. "Би болоогүй, илүү суралцана" гээд явж байтал аймагтаа морин цирк байгуулна. ӨМӨЗО-оос хүмүүс авч ирнэ гэх яриа сонсоод зориг төрж эхэлсэн. Тэгээд судалтал манай нутгийн, энд тэнд ажилладаг морин циркчид олон юм билээ. Тэр залуусаа нэгтгээд төрийн бус байгууллагатай боллоо. Өөрөөр хэлбэл нутгийн залуусын нэгдлийг бий болгосон юм.
Морьт харвааны клуб байгуулах тухайгаа сум орон нутгийн удирдлагууддаа танилцуулахад маш таатай хүлээн авсан. Ингээд Улсын сайн малчин, аварга малчин, сумын мянгат малчид зэрэг олон хүн адуу бэлэглэсэн. Ташрамд аймгийн аварга малчин Л.Дагва, Ц.Доржсүрэн, сумын алдарт уяач Б.Ганбат, аймгийн аварга малчин З.Болд, Б.Нямдэмбэрэл, Г.Гантулга, Улсын аварга малчин, "Алтан тугал"-ын эзэн Х.Төмөрбаатар, аймгийн аварга малчин "Алтан төл"-ийн эзэн Ш.Ренцендорж, Улсын аварга малчин Д.Наранчимэг, Г.Тайван, С.Батсуурь "Зосын хүлэг" уяачдын холбооны тэргүүн Н.Тэгшжаргал гээд бүх хүнд талархлаа илэрхийлмээр байна. Мөн "Норовын хүлэг" уяачдын холбооны тэргүүн, Сумын засаг дарга асан Г.Тайванжаргал, Батноров сумын засаг дарга Д.Жамбаа нартаа баярлалаа.
-Танай клубийн бяцхан харваачийн гэрэл зураг олны хайрыг татсан. Түүнийг танилцуулж болох уу?
-Манай клубийн хамгийн залуу гишүүн, манай дүүг Ангараг гэдэг. Бид бэлтгэлээ хийгээд, хөөсөн бай тавиад хашаан дотроо бужигнаж өгнө. Тэгэхээр дүү маань хараад л зогсдог байлаа. Нэг мэдсэн чинь Ангараг бүх техникийг сурчихсан, үеийнхэндээ заадаг болчхож. Тэгэхээр нь "Ахын дүү харваж үзэх үү" гэхэд их дуртай байна. Хөөсөн бай тавиад, ундааны сав өлгөөд хүүхдийн зөөлөн нумаар метрийн цаанаас харвууллаа. Мэдээж шууд онохгүй. Хэд хэд харвасны дараа "Ах аа, би оночихлоо" гэсээр гүйгээд ороод ирлээ. Үүнээсээ их урам авсан бололтой, харвах дуртай болсон.
Зуны халуун наранд хүртэл мориноосоо буухгүй л гэнэ
Харваад сурчихсан. "Одоо би морь уная" гээд гуйгаад болдоггүй. Морин дээрээс харвах эрсдэлтэй учраас ойртуулахгүй л байлаа. Тэгсэн наадмын контентод морь унаж оролцох жаахан хүүхэд хэрэгтэй байна гэхээр нь Ангарагийг унаж сургана гээд аав, ээжээс нь зөвшөөрөл аваад, адуу малаа цуглуулаад арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар явлаа. Ингээд л морь унуулж сургасан даа. Өөрөө дуртай болохоор огт айхгүй. Зуны халуун наранд хүртэл мориноосоо буухгүй л гэнэ. Дүү маань одоо долоон настай.
-Цаашид хүүхдүүдийг морьт харваагаар сургах уу?
-Миний зорьж буй зүйл морьт харвааг хөгжүүлж, өв соёлоо сурталчлах. Тиймээс хүүхдүүдэд зааж, өөрөө ч суралцаж хойч үедээ өвлүүлэхийг хүсэж байна. Гэхдээ одоогоор цар тахлаас шалтгаалан клубийн үйл ажиллагаа зогсонги байна. Хавраас бэлтгэлээ хийж эхэлнэ.
Морьт харваа бол нэгдүгээрт өв уламжлал. Хоёрдугаарт дэлхийн тамирчин болох бас нэг гарц. Гуравдугаарт адуугаараа ашиг олж, аялал жуулчлалаа хөгжүүлж, бүр том зургаараа адууг зөвхөн мал эсхүл мах гэж хардаг биш, дэлхийд гаргаж эх орноо сурталчилж болно шүү дээ. Манай улсад маш олон адуу байхад яагаад үүнийг ашиглаж болохгүй гэж.
-Морьт харваагаар хичээллэхийн давуу тал нь юу вэ?
-Морьт харвааны 70 хувь нь дандаа газраас бэлтгэл хийдэг, хурдан сумладаг. Тухайлбал 150 метр зайг 12-14 секундэд туулж өнгөрөх замдаа дөрвөн бай ононо. Тиймээс маш их бэлтгэл шаарддаг. Бас тэр хэрээр авхаалж самбаа, сэтгэн бодох гээд олон чадварыг хүнд суулгаж өгдөг юм.
Адууг зөвхөн мал эсхүл мах гэж хардаг биш, дэлхийд гаргаж эх орноо сурталчилж болно.
-Хөдөөгийн залуус морио унахаа больсон. Мотоцикл унаж эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна гэх асуудлыг дэвшүүлдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би БНХАУ-д зуны саруудад ажиллаад өвөлдөө эх орондоо ирдэг байлаа. Ирээд үеийнхээ залуучуудын талаар энд тэнд мөрийтэй тоглолоо, согтуурлаа, мотоциклтой осолдлоо гээд таагүй яриа их сонсоно. Үүнээс үүдэн "Бид цагийг өөрөөр хэрхэн өөртөө хэрэгтэй, цаашид хөгжих боломжтойгоор өнгөрүүлж болох вэ" гэж бодсон. Ингээд малчин залуус адуу уургалдаг шигээ морьт харваагаар адилхан наадаж, хөгжүүлээсэй гэж хүсэж Арлуда клубийг нээе гэж зорьсон юм.
Хоёр гурван айлын голд бэлтгэлийн талбайтай. Үүн дээрээ бэлтгэлээ хийгээд адуутай ойрхон байвал сайхан санагддаг. Манай удамд адууны нян гэдэг өвчнөөр доктор, профессор хамгаалсан хүн бий. Миний өвөө Ганжуурын Баатар одоо ч нүүдлийн иргэншлээ хадгалж явдаг. Адуу малдаа үргэлж морьтой явна. Бяруу хөллөж сургаад, түүгээрээ аргал түлээ бэлтгэнэ. Өвөөг маань өв уламжлалаа хадгалж яваа буурал гээд 2019 онд "Алтан гадас" одонгоор шагнаж байлаа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний үйлсэд амжилт хүсье.