gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Боловсролын байгууллагууд яагаад ашгийн бус байх ёстой вэ

Б.Чимэг
Боловсрол
2021-10-18
103
Twitter logo

УИХ-аар удахгүй Боловсролын багц хуулийг хэлэлцэнэ. Энэ үеэр одоогийн Боловсролын хуулийн дараах  заалтыг эргэж харах нь зөв гэж “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл үзэж байна.     

Боловсролын Ерөнхий хуулийн төслийн 18.3 дугаар заалт. Боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус эсвэл ашгийн төлөө байж болно.

Боловсрол олгохоор үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн  бус байгууллагуудыг салбарын хууль тогтоомжоор харилцан адилгүй зохицуулж, бүртгэл, тайлагналын хувьд ойлгомжгүй байдал үүсгэж, ашгийн болон ашгийн бус үйл ажиллагааг ялгаж салгахад хүндрэл учруулж ирлээ. Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчлөлтэй байж болох бөгөөд ашгийн төлөө болон ашгийн бус зорилготойгоор үйл ажиллагаа явуулж болохоор Иргэний хуульд нээлттэй зохицуулсан байдаг. Гэтэл хуулийн этгээдийг тодорхойлсон Иргэний хуульд “ашгийн төлөө”, “ашгийн төлөө бус” зорилго нь хэрхэн ялгагдах, үүнд үндэслэн холбогдох зохицуулалт ямар байхыг тодорхойгүй орхисон. Хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан бусад хуульд ч энэхүү ялгаа нь тодорхойгүй, бүдэг зааглагдсан байна[1].

Манай нийгэмд хувийн л бол ашгийн төлөө байдаг гэсэн ойлголт түгээмэл.

Монгол Улсын Иргэний хуулийн2 25 дугаар зүйлийн 25.2-т заасан ”Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно” гэсэн эрх зүйн харилцааны суурь нөхцөлийг эдгээр үйл ажиллагааны зорилго, мөн чанар, үр дагавартай холбон нарийвчлан тодотгосон зохицуулалт хуульд тун ч бүдэг байна. Үүнийг тодотгож байж ашгийн төлөө, эсвэл ашгийн төлөө бус хуулийн этгээдтэй харьцах зохицуулалт боловсронгуй болох нөхцөл бүрдэнэ.

Ялангуяа боловсролын салбарт улсын төсвөөс хувийн хэвшлийн боловсрол сургалтын байгууллагад дэмжлэг өгдөг нь энэ зохицуулалтыг нарийвчлах шаардлагыг үүсгэж байна. Ерөнхийдөө ашгийн төлөө ажилладаг боловсролын бизнесийн байгууллагад улсын төсвөөс татаас өгөх нь шударга ёс, эрх тэгш байдал, хүний эрхийн зарчмын үүднээс авч үзэхэд маргаантай юм. Үндсэн хуульд зааснаар “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” байх ёстой.

Сүүлийн хориод жилд боловсролд нео-либерал зах зээлийн зарчим, хандлага илт нэвтэрснээр боловсрол олгодог хувийн хэвшлийн оролцогчдын тоо эрс нэмэгдсэн дэлхийн хөгжлийн чиг хандлагаас Монгол хоцроогүй. 1993 онд анхны хувийн сургуулиуд Улаанбаатар, Дарханд байгуулагдаж, өнөөдөр нийт сургуулиудын 19,9 хувийг хувийн хэвшлийн сургууль эзэлж, нийт cуралцагчдын 7 хувь төрийн бус өмчийн сургуульд суралцаж байна. Тэдний тодорхой хувь нь өөрсдийгөө ашгийн төлөөх байгууллага гэж тодорхойлсон байгааг дараах хүснэгтээс харж болно.

Монгол улсын Үндсэн хуулийн  ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ хэмээх Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно; гэж заасан. 

Энэ заалт нь хувь хүний хувийн сургууль байгуулах эрхийн тухай заалт биш. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ төрийн байгуулснаас өөр сургууль, тухайлбал, өөрийн шашин шүтлэг, ёс суртахууны  итгэл үнэмшилд нийцсэн сургуулийг сонгох эрх чөлөөнөөс үүдэлтэй юм.  

Дараагийн чухал санаа нь “төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль”-ийн тухай санаа бөгөөд төрөөс боловсролын үйлчилгээ үзүүлэгч хувийн оролцогчдод минимум стандарт тавьж, хангуулах, хянах, зохицуулах тухай асуудлыг хүний эрхийн гэрээгээр зөвшөөрсөн гэсэн үг. Тиймээс Боловсролын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тухай хуулиар бүх шатны сургуулийг байгуулахад тусгай шаардлагууд тавьж, хангасан тохиолдолд байгуулан ажиллуулах тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар олгож, шаардлага хангавал сунгаж, эс бөгөөс цуцалдаг эрхийг төрийн захиргааны төв байгууллага болох Боловсролын яаманд өгсөн байдаг.  

Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байхаар Үндсэн хуульд тусгасан ч “... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах” үүргээ төр өөртөө авч үлдсэн байдаг. Мөн төр нь “нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах” ч “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах” үүргээ мөн өөртөө авч үлдсэн байдаг. 

Боловсрол дахь ашгийн бус ба ашгийн төлөө этгээд

Иргэний хуулийн 25 дугаар зүйлд хуулийн этгээдийг “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тодорхойлоод “хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно” гэж заасан байдаг. 

Боловсрол бол нийтийн сайн сайхны зүйл гэж үздэг улс орнууд боловсрол нийтийн эрх ашигт үйлчлэх ёстой. Хувь хүний, корпорейт ашиг сонирхолд үйлчлэх ёсгүй гэж хуульчилсан.

Мөн “хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна.” гэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Манай нийгэмд хувийн л бол ашгийн төлөө байдаг гэсэн ойлголт түгээмэл. Ялангуяа боловсролын салбарт бусад улс оронд хувийн боловч ашгийн бус боловсрол сургалтын байгууллага дийлэнх байна. Сүм хийд, тосгон, ТББ зэрэг этгээдүүдийн зүгээс сургууль байгуулж, төлбөргүй, ашгийн бус ажиллуулах нь түгээмэл. 

Цаашилбал “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр” байгуулахаар харин “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр” байгуулахаар хуульчилсан. “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани” гэхээр тодорхойлсон тул хувийн ашгийн төлөө сургууль компани болж, компанийн хуулиар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болно. Тэгтэл энэ нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасан дараах 2 заалттай зөрчилдөнө: 

  • Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
  • Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.

Хүүхдийн эрхийн, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг конвенцууд, Эдийн засаг нийгэм, соёлын эрхийн Олон улсын пакт зэрэг хүний эрхийн олон тооны гэрээгээр төр сурч боловсрох эрхийг хүндэтгэх, хэрэгжүүлэх, хангах үүрэгтэй.

“Төрөөс боловсролыг өөрөө хариуцан олгох, сургуулийн тогтолцоог байгуулж хөгжүүлэх үүргийг хүлээсэн. Энэ үүргээ хувийн оролцогчдод үүрүүлэн үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдөх ёсгүй” гэдгийг Европын Хүний эрхийн шүүх шийдсэн байдаг. Тухайн улсад хувийн сургуулиуд үйл ажиллагаа явуулж байвал тэдгээр этгээдүүдээр хүний эрхийн зарчмуудыг мөрдүүлэх нь төрийн үүрэг хэвээр байна[2]. Боловсролд хүнийг аливаа байдлаар ялгаварлан гадуурхахгүй, хүртээмжийн тэгш байдлыг хангах, нийгмийн шударга ёсонд халгүй байх, эрх тэгш байдлыг гүнзгийрүүлэхгүй байх үүргийг хувийн хэвшлийн оролцогчдод үүрүүлж байнга хянаж нягталж байх үүргээ төр биелүүлнэ.   

Ашгийн төлөө сургууль байхыг шууд хориглосон хуультай улс орнууд: Финлянд, Катар, Бразил, ӨАБНУ, Хятад, Бахам.

Боловсрол нийтийн сайн сайхны зүйл гэж үздэг улс орнууд боловсрол нийтийн эрх ашигт үйлчлэх ёстой. Хувь хүний, корпорейт ашиг сонирхолд үйлчлэх ёсгүй гэж хуульчилсан (Эквадорын Үндсэн хууль) бол боловсрол, мэдлэг нь төрөөс баталгаажуулдаг нийтийн сайн сайхны зүйл (Аргентины Боловсролын хууль), төрөөс боловсролыг хамтын сайн сайхны зүйл гэж хөхиүлэн дэмжинэ (Доминикан улс), боловсрол бол нийгмийн сайн сайхны зүйл (Бразил улсын Үндсэн хууль) хувийн хэвшлийн олгож байгаа боловсрол төрийн үйлчилгээ байх шаардлага тавьж, ашгийн төлөө байхыг хориглодог хуультай орнууд бий.  

НҮБ-ын Сурч боловсрох эрхийн тусгай илтгэгч Кишор Сингх өөрийн тайландаа[3] ашгийн төлөө сургууль байхыг шууд хориглосон хуультай улс орнууд ч (Финлянд, Катар, Бразил, ӨАБНУ, Хятад, Бахам зэрэг) байгааг дурдаад бусад  орнуудыг ашгийн төлөө  бодлогыг хориглож, хуульчлахыг уриалсан байна. 

Ашгийн төлөөх, хувийн боловсролын гэдэгт үйл ажиллагааных нь үндсэн гол зорилгын нэг нь боловсролын үйлчилгээг худалдах/арилжаалах байх ба нийтийн ашиг сонирхолд үйлчлэхээс илүүтэй өөрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан байгууллагыг хэлэхээр тодорхойлсон байдаг. Тэд боловсролыг бараа гэж харах тул бусад байгууллагуудтай өрсөлдөж, өөрийн загвар, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж, борлуулалтаа нэмэгдүүлж, улмаар ашиг орлогоо өсгөдөг. Ихэнх тохиолдолд тэдгээр байгууллагууд өөрсдийгөө төрийн үйлчилгээний үүргийг гүйцэтгэдэг. Төрийн/нийтийн боловсролын тогтолцоонд нэгдэх, нэгдэхээр бэлтгэх ёстой гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрдөггүй[4]. 

Ашгийн төлөөх боловсролын байгууллагын гол ялгарах онцлог нь компанийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахын тулд үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор маркетингийн үйл ажиллагаа өргөнөөр явуулах багтана. Илүү олон боломжит үйлчлүүлэгчдэд хүрэхийн тулд сургуулийнхаа талаар зар сурталчилгаа хийж, маркетингийн ажилтан ажилд авч, маркетингийн хэлтэс байгуулж, сонин, зарын самбар, радио, телевизээр зар сурталчилгаа цацаж байна. Сургуультайгаа танилцуулах аялал, найзыгаа авчрах оройн сургууль зохион байгуулах зэргээр харагдах байдлаараа татах зорилготой тусгай арга хэмжээнүүд зохион байгуулдаг байна. Зээл авах, өндөр төлбөр тогтоох, төлбөрөө байнга нэмэгдүүлэх, олимпиадад дээгүүр байр эзэлсэн хүүхдийг төлбөргүйгээр элсүүлэх, төгсөгчдөө сурталчлах зэргээр боловсролын тохиролцоо хийх зэрэг нь ашгийн төлөөх шинж чанар гэж үзэж болохоор байна[5]. 

Боловсролын тухай хуульд ашгийн төлөө бус боловсрол сургалтын байгууллагыг “ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага” гэж сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, үйл ажиллагаанаасаа олсон ашгийг (орлогыг) зөвхөн үндсэн зорилгын дагуу зарцуулдаг, үндсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй хуулийн этгээд” гэж нь ашгийн төлөө бус хуулийн этгээдэд тавих үндсэн шалгуурыг тодруулсан.[6]

Гэхдээ хүний эрхийн хуульчид ашгийн бус ба ашгийн төлөө хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудыг ялгах маш нарийн зааг байдаггүй тул төвөгтэй гэж үздэг. Ашгийн төлөөх этгээдүүд ихэнхдээ олон улсын болон үндэстний том сүлжээ сургууль ажиллуулагчид, эсвэл үндэсний эзэмшигчтэй нэг сургууль ч байж болдог. ТББ-ын ажиллуулдаг, шашны сургуулиуд ихэнхдээ ашгийн бус байдаг. Ашгийн бус сургууль гэж бүртгүүлсэн ч үүсгэн байгуулагч эсвэл захиралдаа үлэмж хэмжээний цалин өгсөн байдаг. Өндөр төлбөртэй байх, хөтөлбөрийнхөө хамгийн зардалтай хэсгүүдийг хасч танан зардлаа багасгасан байх, хамгийн их дэмжлэг хэрэгтэй суралцагчдыг сургуулиасаа хасах, сургуулийн барилга байшин муу нөхцөлд байх зэрэг нь боловсролоос ашиг олж байгааг харуулах магадлалтай[7].

Салбарын хууль эрх зүйн актаар Эрүүл мэнд, боловсролын байгууллага, Шашны байгууллагын хяналтыг сайжруулж тус тусын салбарын хуулиар зохицуулах нь тухайн салбарын бодлого нэг мөр хэрэгжих, нэгдсэн зохион байгуулалт, хяналтын хүрээнд хөгжих боломжийг бүрдүүлэх давуу талтай гэж судлаачид үзэж байна.

Боловсрол ашгийн төлөө байхыг хаах, хянах механизм. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд 2 чухал заалт бий:

1.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

3.Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

Япон, Сингапур Хувийн боловсролын талаарх хуультай, маш нарийн зохицуулалтай байдаг нь хувийн хэвшлийн зүгээс хүний/хүүхдийн эрхийг зөрчихөөс хувь хүнийг хамгаалах үүргээ төр олон улсын гэрээний дагуу биелүүлж байгаа гэсэн үг юм. Төрийн зохицуулалт бол төрийн хүний эрхийг хамгаалах үүргийн хүрээнд багтана. Хэд хэдэн улсын шүүх хувийн боловсрол олгогчдыг төр, олон нийтийн өмнө үйл ажиллагаагаа тайлагнах үүрэгтэй гэж шийдвэрлэжээ.  (Непалын Дээд шүүх, Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх, Энэтхэгийн Дээд шүүх, Колумбын Үндсэн хуулийн шүүх) 

Сургалтын төлбөрийг зохицуулах. Сургалтын төлбөрийг зохицуулахгүй бол хүн амын тодорхой хэсэгт боловсрол эдийн засгийн хувьд хүртээмжгүй болно. Сургалтын төлбөрийн байж болох дээд хэмжээг заах, урьдчилан зөвшөөрөл авалгүй сургалтын төлбөр нэмэхийг хориглож болно. (Бутан, Камерун)

Ил тод байх. Эцэг эх, багш, ИНБ-дад өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, менежментийн талаарх мэдээллээ нээлттэй хуваалцах ёстой. Нийгэм, багш, сурагч, орон нутгийн иргэдийн өмнө хувийн хэвшлийн оролцогчдын хүлээх үүрэг, хариуцлагыг маш тодорхой тусгасан зохицуулалт хийх шаардлагатай.  

Ашгийн төлөө ажиллаагүй гэдгийг нотлохын тулд жил бүр санхүүжилтийн эх үүсвэрээ тайлагнах үүрэг хүлээлгэж, хувийн сургуулиудын санхүүгийн эх үүсвэрийг хянах ёстой. 

Хяналт мониторингийн механизм. Хуулийн хэрэгжилтийг хянах үүднээс төрийн зүгээс Хяналт мониторингийн механизм ажиллуулах ёстой. 

Хувийн хэвшлийн боловсролын байгууллагууд боловсролоос ашиг олох байдлыг хаахын тулд хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авч болохыг хүний эрхийн хуульчид зөвлөдөг: журамласан, хориглосон, шийтгэлийн хэлбэртэй. 

Журамласан зохицуулалт: Хувийн сургууль байгуулагдах, үйл ажиллагаа явуулах, хөтөлбөр, багшийн мэргэжил, дэд бүтцийн стандарт гэх мэт минимум стандарт тогтоох, өөрөөр хэлбэл тухайн байгууллагад тавигдах үндсэн шаардлагуудыг тодорхойлж өгнө. Тайлан өгөх үүрэг оноох, тухайлбал,  гүйцэтгэлийн тайлан, санхүүгийн тайлан,  мониторингийн ба хяналтын байгууллагаас авсан дүгнэлтийг шаардах ёстой. 

Хориглосон зохицуулалт: Ашгийн төлөө ажиллахыг хориглох, нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлыг үүсгэж, бэхжүүлж байдаг тул төлбөр дээр үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг хориглох ёстой. Хувийн сургуулиудыг компани гэж бүртгүүлэхийг хориглох, төрийн өмчийн сургуулиас багш ажилд авахыг хориглох, мэргэжлийн бус багш ажилд авахыг хориглох, хичээлийн жилийн үеэр сургуулиа хаахыг, мэдээлэл муутай эцэг эх, сурагчдыг хуурамч зар сурталчилгаагаар урхидах, батлагдсан төлбөр дээр нэмж, эцэг эх, сурагчдаас,  аливаа байдлаар төлбөр хураамж авахыг хориглох ёстой. Хүүхдийг чадвар, нийгмийн болон үндэс гарлаар, ямар нэг хэлбэрийн тестээр шалгаж сонгож авахыг хориглох ёстой. 

Шийтгэх зохицуулалт: Аливаа дүрэм журмыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хураах, луйврын залилангийн, авлигын шинжтэй үйлдлүүд гаргах, багш нарт өгсөн цалин хөлс, олсон ашгаа худал тайлагнах, татвараас зайлсхийх зэрэгт шийтгэл оноохоор зохицуулалтууд байх ёстой. Луйврын, залилангийн, авлигын шинжтэй үйлдлүүдийг мөрдөн шалгах, сурагчдын төлбөрийг авч зугтах зэргээр хууль бус үйлдлүүд хийсэн сургуулийн эздийг эрүүгийн хуулиар шийтгэх нь чухал. 

НҮБ-ын сурч боловсрох эрхийн тусгай илтгэгчид хувийн хэвшлийн оролцогчдыг төрөөс зохицуулахдаа “Абижаны зарчмууд” баримт бичгийг ашиглахыг зөвлөдөг.[8] 

БҮХ НИЙТЭД БОЛОВСРОЛ ОЛГОХ, БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ УЛСУУДЫН ХҮЛЭЭХ ХҮНИЙ ЭРХИЙН ҮҮРГИЙН ТАЛААРХ СУУРЬ ЗАРЧМУУД (АБИЖАНЫ ЗАРЧМУУД) 

1. Энэхүү Суурь зарчмууд нь боловсрол дахь хувийн хэвшлийн этгээдийн оролцоог  зохицуулахдаа мөрдөх хүний эрхийн хэм хэмжээ, жишгийг агуулсан болно.

73. Төр дараах хувийн сургалтын боловсролын байгууллагыг шууд болон шууд бус хэлбэрээр санхүүжүүлэх, дэмжих ёсгүй. Үүнд :

  a.тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг зөрчсөн, түүний дотор  сонгон шалгаруулсан байдлаар ашигласан; эсвэл суралцагчдыг нийгэм, эдийн засгийн сул тал, суралцагч, гэр бүл, хамт олон, хүйс, хөгжлийн бэрхшээл, бусад хориглосон үндэслэлээр шууд болон дам байдлаар хөөх, ангилах;

  1. арилжааны шинжтэй бөгөөд хувийн ашиг сонирхлоо хэт их хөөдөг;
  2. боловсролын хүртээмжийг ихээхэн доройтуулсан төлбөр хураамж авдаг;
  3. хувийн боловсролын сургалтын байгууллагад хамаарах хамгийн бага стандарт, эсвэл хүний эрхийн бусад холбогдох хууль тогтоомж, стандартад нийцээгүй,  эсвэл чанарын шаардлага хангахгүй байх;
  4. дотоодын болон олон улсын санхүүгийн бүх үүргээ биелүүлдэггүй; эсвэл
  5. боловсрол эзэмших эрхийг эдлэхэд системчилсэн сөрөг нөлөөлөлд хувь нэмэр оруулах эсвэл хүний эрхийг бусад хэлбэрээр хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг.       

 (Дэлхийн өнцөг булан бүрээс мэргэшсэн шинжээчдийн ажлын хэсэг 2018 онд ажиллаж, тус зарчмыг 2019 оны 2-р сарын 13-ны өдөр Зааны ясан эрэг улсын Абижан хотноо баталсан юм. Дэлгэрэнгүйг: www.AbidjanPrinciples.org #AbidjanPrinciples)

[1] Ашгийн төлөө бус салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, Харьцуулсан судалгааны тойм, Ж.Содномдаржаа, Ц,Одгэрэл, М. Долгорсүрэн нар  2 2002 онд батлагдсан. 
[2] Бизнес ба хүний эрхийн зарчмууд, НҮБ 
[3] UN Human Rights Council, Protecting the right to education against commercialization, A/HRC/29/30, 2015
[4] CALL BY FRANCOPHONE CIVIL SOCIETY AGAINST THE COMMERCIALISATION OF EDUCATION, June, 2016,
[5] RESULTS Educational Fund’s report “From Free to Fee”, 2017, William C. Smith and Tony Baker
[6] “Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагын тандан судалгаа”, БААСАНЖАВ КОНСАЛТИНГ ХХК,  ХЗДХЯ, ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН хамтран хэрэгжүүлж буй иргэдийн оролцоо II” төслийн захиалгаар, Улаанбаатар хот,  2017
[7]UN Human Rights Council A/HRC/41/37 Report of Special Rapporteur on the right to education
[8] UN Human Rights Council A/HRC/41/37 Report of Special Rapporteur on the right to education

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан