Эмэгтэй хүн боди, фитнесийн спортоор
хичээллэхийг сайхан зүйл биш гэдэг ойлголт байсан. Тэгвэл энэ спорт хүнийг
хэрхэн өөрчилдгийг О.Сугарсүрэн өөрийн тэвчээр, чармайлтаараа харуулж, олон
хүнийг энэ бодлоос нь салгаж чадсан юм.
-Зүүн Азийн бодибилдинг фитнесийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн
тэмцээнд амжилт гаргасанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Эх орондоо зохиогдсон тэмцээнд түрүүлж, алтан медаль
хүртсэндээ сэтгэл өндөр байгаа. Одоо ч надад урам хайрлаж, баяр хүргэсэн хүн
олон байна. Монголын залуучууд бодигийн спортыг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хүлээж
авч чаддаг болсон нь надад урам зориг, эрч хүч хайрлалаа.
-Боди, фитнесийн спортод эмэгтэй хүн тэр бүр дурлаад байдаггүй шүү
дээ. Яагаад татагдчихав?
-Фитнес эмэгтэй хүнийг булчинлаг, чанга гоё биетэй болгодог. Би биеэ зөв
хөгжүүлье гэж бодож анх хичээллэсэн. Энэ бодол маань яваандаа өөрчлөгдөж
спорт хүнийг хэрхэн хөгжүүлж, төгс төгөлдөр, эрүүл сайхан биетэй
болгодгийг өөрийн бие, сэтгэлээр харуулъя гэж зорьсон.
-Шантардаг уу?
-Дуртай зүйлийнхээ төлөө эцэж цуцахыг мэдэхгүй бэлтгэл сургуулилт хийдэг маань
зарим хүмүүст утгагүй л санагддаг байх. Хэцүү санагдах тусам би улам хичээдэг.
Хичээх тусам сонирхол маань өөрийн эрхгүй татагдана. Ингэж л
өөрийгөө ялж амжилтад хүрсэн. Амжилт амархан олдоггүй зүйл. Тэсвэр
тэвчээр, зорилгогүйгээр түүнийг төсөөлөхийн ч хэрэггүй.
-Сүүлийн үед энэ спортоор сонирхож хичээллэдэг залуус олон болжээ.
Бодигоор хичээллэхийн давуу тал юу вэ?
-Бодигийн спорт эрүүл чийрэг биетэй болгохоос гадна эрч хүч, урам зориг, өөдрөг
бодлыг төрүүлж, зорилго тэмүүлэлтэй болгож чаддаг. Фитнес эмэгтэйчүүдэд илүү
тохирно. Эмэгтэй хүний бие физиологийн онцлог эрчүүдээс өөр тул
бодигийн тамирчин шиг хөгждөггүй. Тэгэхээр битгий
ай, эмээх хэрэггүй. Зорьж ирээд хичээллэ. Бие бялдраа зөв хөгжүүлж, фитнесийг
өөрийн тогтмол хэрэглээ болгоорой.
-Таныг “Тайхар” клубийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон гэж сонссон?
-Тийм ээ. Эх орондоо би суурин амьдардаггүй л дээ. Фитнесийн спортоор гадаадад
хичээллэдэг байсан юм. 2006 онд Вьетнамд болсон тэмцээнд “Тайхар” клубийн
захирал Батсуурьтай уулзаж, Монголын нэрийн өмнөөс оролцож тэргүүн байр
эзэлж байсан.
-Спортод өөрийгөө бүрэн зориулна гэж бодохоор танд хааяа харамсах сэтгэл
төрдөг үү?
-Чөлөөт цагаараа найзуудтайгаа ярьж хөөрч суугаа үеийнхээ залуусыг хараад
атаархах сэтгэл төрдөг шүү. Надад ийм боломж тун ховор гардаг. Найзууд
маань “нэг аятайхан газар ярьж хөөрч сууя” гээд урихад өөдөөс нь
“Уучлаарай! Найз нь завгүй. Дасгалаа хийж байна” гэж хэлээд гомдоосон удаа
олон. Бэлтгэл хийж байгааг маань харчихаад тэд “Чи их сонин хүн шүү. Юуны төлөө
яах гэж энэ хүнд төмрийг үргэлж өргөдөг юм бэ” гээд гайхсан янзтай асуудаг .
Залуу насандаа наадаж наргихыг умартан бүхнээ спортод зориулж байна даа гэж
бодохоор хааяа харамсах сэтгэл төрдөг л юм. Гэхдээ ингэж хөдөлмөрлөсний
минь үр дүн дараа нь амжилт болдог учраас баярлаж бахархдаг. Саяны тэмцээнийг
найзууд маань ирж үзчихээд “Чи үеийнхнээсээ үнэхээр тасарчихжээ. Чамайг чинь
бид боди гэж бодож байсан чинь фитнес мисс байсан байна шүү дээ” гээд баяр
хүргэж байсан. Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь ойлгож чадсанд үнэхээр
их баярласан.
-Таныг хамгийн их баярлуулсан амжилт?
-Би хаана ч явсан анхныхаа тэмцээнд оролцож байснаа мартдаггүй. Амжилт гаргах
болгондоо фитнесийн спортод баярладаг. Турк улсад болсон Европын бодибилдинг
фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байхдаа “Ийм гоё
хүүхнүүдтэй тайзан дээр хамт гараад зүгээр нэг зогсоод үзчих юмсан” гэж бодож
байсан. Үнэнийг хэлэхэд би тийм л тайзыг мөрөөдөж олон жил хичээллэсэн.
Мөрөөдлөөсөө давж амжилт гаргаж чадсандаа өөртөө ч итгээгүй. Яг л зүүд юм
шиг санагдаж байлаа. Тэр тэмцээн надад хойшдын их олон зүйлд урам өгсөн шүү.
-Гэр бүл тань таныг хэр сайн ойлгож дэмждэг вэ?
-Аав ээж маань эхэндээ ойлгодоггүй байлаа. Одоо бол бүгд миний фенүүд.
-Монголдоо амьдрах уу?
-Бодол бий. Би Монгол орондоо хайртай. Хаа ч явсан сэтгэл зүрхэнд минь
үргэлж уяатай явдаг. Улсынхаа нэрийн өмнөөс гадаадын олон ч тэмцээнд
оролцлоо. Эх орондоо зохиогдож байгаа тэмцээнд оролцъё гэж хаа холоос
зорьж ирсэн. Москвад хүүхэд байхаасаа амьдарч 10 жилийн боловсрол
эзэмшсэн. Турк улсад найман жил амьдарлаа. Орос, Турк, Англи хэлийг сайн мэднэ.
Оросууд спортыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсан ард түмэн. Coциализмын үед
хүүхэд болгоныг спортын бүх төрлөөр хичээллүүлдэг байсан юм. Уран гимнастик,
усан бассейд хичээллэдэг байсан маань фитнесийн спортыг сонгоход их
нөлөөлсөн.
-Туркийн амьдрал танд таалагддаг уу?
-Тийм ээ. Туркчүүд мусульман шашныг шүтдэг. Миний хувьд ёс заншил, шашныг нь хүндэлдэг.
Ард түмэн нь манай монголчууд шиг найрсаг, элгэмсүү, зочломтгой. Яг л эх
орондоо байгаа юм шиг халуун дулаан уур амьсгалыг тэндээс мэдэрч чаддаг юм.
-Хүсэл, мөрөөдлөө биелүүлж чадсан гэж боддог уу?
-Хүслээ би биелүүлж чадсан гэж боддог. Харин мөрөөдөж байгаа зүйл олон. Хүн
мөрөөдөлгүй, зорилгогүйгээр амьдарвал утгагүй. Хүсэж байгаад зорилгодоо хүрэх
шиг сайхан зүйл хаа ч байдаггүй шүү дээ. Дуртай зүйлийнхээ төлөө бэрхшээл
саадыг даваад туулах сэтгэлийн тэнхээ надад бий.
-Спортоор хичээллэдэг хүмүүсийг ажаад байхад бусдад бууж өгөхгүй гэдэг зан
байдаг юм шиг санагддаг. Та ч гэсэн тийм биз?
-Шартай байхаас илүү шантрахгүй байх юмсан гэж боддог. Энэ утгаар яривал би
хүслийнхээ төлөө зориг гаргаж, өөртөөгөө хамгийн их тэмцэлдсэн хүн байх шүү.
Хүн өөрийгөө ялж чадна гэдэг том амжилт.
-Залуу хүнтэй ярилцаж байгаа болохоор хайрын тухай асуулгүй өнгөрч
болмооргүй санагдлаа?
-Хайр уу. (инээв) Хараахан гэрлэж амжаагүй болохоор энэ тухай ярихдаа тааруухан
байж магадгүй. Дурлал хайр нэг үг хэрнээ өөр ч юм шиг. Хайрлана гэдгийг би
хайртай хүнийхээ төлөө бүхнээ зориулж чаддаг сэтгэлээр илүү ойлгодог.
Хүмүүсийн амьдралаас харж ажиглаж байхад хамгийн сайхан дурсамжийг хайр л
үлдээдэг юм шиг санагддаг.
-Ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж бодож байна вэ?
-Намайг байгаагаар минь хүлээж авдаг, чин сэтгэлээсээ хайрладаг, ухаалаг хүн
байгаасай.
-Залуу насанд алдаа, оноо, амжилт, бүтээл гээд бүгд байдаг даа?
-Эрч хүч, энергийг залуу нас маань үргэлж мэдрүүлдэг. Тийм орчныг ч би өөртөө
бүрдүүлж, сайхан амьдарч чаддаг. Залуудаа бүхнийг амжуулчихаад өтөлсөн хойноо
үр дүнгээ хараад сууж байхад харамсах зүйлгүй.
-Эрчүүдийн талаар та ямар бодолтой явдаг хүн бэ?
-Эр хүн эмэгтэй хүнээс түрүүлж санаачлага гаргадаг байх хэрэгтэй. Өөртөө
итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, амьдралын ухаантай, эр хүний бүх л сайн зан
чанарыг өөртөө шингээсэн байвал зүгээр.
-Дотоод ертөнц чинь сонирхлыг минь өөрийн эрхгүй татаад байна. Зан ааш, үзэл
бодлоор ямар хүн бэ?
-Би зөв гэж бодсон зүйлдээ тууштай байж чаддаг. Бусдын итгэлийг алдахгүй,
хэлсэндээ эзэн байж, өөдрөг, үнэнч бодолтой амьдрахыг хүсдэг.
-Өөрийнхөө сайн чанарыг ганц удаа ч гэсэн магтчихгүй юу?
-Зөөлөн, уян зантай өгөөмөр хүн юм уу даа. Би амьтанд их хайртай. Муурын
зулзага, нохойн гөлөг байсан ч гэртээ дагуулж авчраад хооллоно. Усанд оруулж
угаагаад тэврээд унтчихна.
-Хөгширнө гэж бодохоор эмээдэг үү?
-Хөгширсөн ч бие, сэтгэлээрээ залуу байх юмсан гэж боддог. 60 нас хүрлээ гэхэд
30 настай хүн шиг байхаар төсөөлж, төлөвлөж байгаа.
-Эх орноо санадаг уу?
-Бусдын нутаг эх орныг минь яаж гүйцэх вэ дээ. Нутгаа их боддог, санадаг.
Монголдоо хөл тавихад шороо, салхи нь хүртэл цаанаа л нэг дотно. Эх орны минь
үнэр гэж бодохоор цээж уужраад, сэтгэл цэлмээд сайхан санагддаг.
-Харьд ажиллаж байгаа залуучуудыг зөв гэж боддог уу?
-Залуучууд Монголоосоо битгий яваасай. Эндээ эзэн нь байдаг бол харийн оронд
очоод л боол нь болно шүү дээ. Гадагшаа гарч ажилласан хүмүүсийг эрүүл биегүй
болоод ирдэг гэж сонсчихоод сэтгэл минь их эмзэглэсэн. Манай залууст хийж,
бүтээе гэсэн сэтгэл байдаг гэж бодож байна. Төр, засаг ч энэ тал дээр зөв
бодлого барьж, залуусаа гадагшаа бус Монголдоо ажиллах сэтгэлтэй болгох
хэрэгтэй.
Г.Батцэцэг