Холливудад хоёр жилийн өмнө бүтээсэн Роб Маршаллын "Гейшагийн дурсамж" кино багагүй шуугиан тарьж Америкийн кино академийн дээд шагнал "Оскар" хүртсэн билээ. Киноны зохиолыг бичсэн Артур Голдены амьд баримт Минеко Ивашаки "Жинхэнэ гейшагийн дурсамж" ном бичжээ. Түүнийг Японы "сүүлчийн" гейша гэж нэрлэх нь ч бий. Тэрбээр манай хойд хөршид зочилж өөрийнхөө номын нээлтэд оролцжээ. Хатагтай Минеко Японы үндэсний хувцастай байсан бөгөөд нөхөр Жимчиро Ивашакийн хамт Москвад ирсэн аж. Харин Жимчиро Ивашаки жийнсэн өмд цамцтай байсан нь хүрэлцэн ирэгсдэд нэг л авцалдаагүй мэт байсан гэнэ.
Хатагтай Мине ко Ивашаки одоо 60 настай. Тэрбээр 29 настайдаа гейшагийн ажлаасаа "тэтгэвэр"-т гарсан аж. Хэсэг хугацаанд үсчин хийж гоо сайхны салон ажиллуулж байсан бөгөөд харин одоо зураг сэргээн засах урлагт хүчин зүтгэж байна. Тэрбээр гейшагийн ажлаа орхисны дараа зураач Ивашакитай гэрлэж 26 жил хамт амьдарч байна. Тэд 24 настай охинтой. Охин нь Киотогийн их сургуулийн түүх, философийн ангид суралцдаг.
Түүний амьдрал үнэхээр романтай адил. Тэрбээр цагтаа Оросын нэрт балетчин Майя Плисецкаяагаар бүжгийн хичээл заалгадаг байжээ.
Сэтгүүлчид түүн ээс "Гейшагийн дурсамж" киноны тухай асуухад нэлээд таагүй хүлээн авчээ. Тэрбээр киноны зохиолыг бичсэн Артур Голден түүнээс ярилцлага авсан нь үнэн боловч хэтэрхий дэврүүлэн бичсэнийг буруутгасан байна. Минеко Артур Голдены эсрэг өргөдөл шүүхэд гаргаад байгаа бөгөөд хэрвээ Голден буруутай нь тогтоогдвол багагүй шуугиан тарина.
Тэрбээр "Гейша гэж хэн бэ" гэсэн асуултад "Японд өмнө нь эрэгтэй хүн ч гейша хийдэг байсан. Харин одоо зөвхөн эмэгтэй хүний мэргэжил юм даа. Энэ үг хоёр ханз үсгээс бүтдэг. Гей-урлаг, ша-хүн гэсэн утгатай ханз үсэг. Өөрөөр хэлбэл, энэ бол урлаг соёлыг түгээгч хүн. Гейша гэдэг үг 400 жилийн өмнө үүссэн. Гейша нь нэг төрлийн төрийн албан хаагч мэт байдаг. Тэднийг нэг бус төрийн өндөр дээд албаны хүлээн авалтад урьдаг.
Одоо ч хэд хэдэн гейшагийн сургууль байдаг гэжээ.
Мине когийн урлаг нь япон ардын бүжиг. Тэрбээр өөрийнхөө мэргэжлийг хөнгөн явдалтай эмэгтэй бус харин балетчинтай харьцуулсан байна. Минеко "Майя Пписецкаясан"-г гүнээ хүндэтгэж явдаг хэмээн ярьсан байна.
-Хатагтай
Ивашаки танд Санкт-Петербург ер нь Орос Улс ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Орос
орон арвин баялаг түүхтэй улс. Япончууд танай орны түүхийг сайн мэднэ. Тиймээс
би ирсэн юм. Би Эрмитажад очиж амжаагүй л байна. Ер нь олон газар очно гэж
төлөвлөсөн.
-Та
Орос Японы соёл урлагт ерөнхий
ямар нэгэн зүйлийг ажигласан уу?
-Оросын
соёл урлаг гүн гүнзгий. Японы соёл театрын урлагт Оросын нөлөө байгаа гэж бодож байна. Орос хүмүүс
хүчтэй. Түүхийн хүнд хатуу цаг үеийг даван
туулсан ч сайхан сэтгэлтэй юмаа.
-Та
"Жинхэнэ гейшагийн дурсамж" номоо танилцууллаа. Хэзээ нэгэн цагт энэ
зохиолоор кино хийх болов уу?
-Өнгөрсөн
жил миний номоор Японд кино хийсэн. Удахгүй
театрт жүжиг тавина. Дэлхийн хэмжээний кино хийхийг үгүйсгэхгүй.
-Холливудад
хийсэн киноны дараа танд хүмүүс өөрөөр хандах болсон уу?
-Үгүй
дээ, урьдын л хэвээр байсан. Яагаад гэвэл энэ бол кино. Тэр тусмаа америкчуудын
хийсэн кино. Японд ямар ч хамаа байхгүй.
-Та
хамгийн алдартай гейшагийн нэг. Таныг эх оронд чинь хүн бүхэн таних уу?
-Арван
жилийн өмнө намайг хүн бүр мэддэг байсан. Харин би одоо домогт хүн болсон.
-Гейша
нарт ямар нэгэн зиндаа гэж байдаг уу?
-Тийм.
Байдаг. Жил тутам хамгийн гол гейшаг шалгаруулж нэрлэдэг. Гол үзүүлэлт нь
мөнгөн орлогын нь мөнгөний хэмжээ. Бас гейшагийн урлагт хэр зэрэг суралцсаныг
нь харгалздаг.
-Хэрвээ
таны охин гейша болохыг хүсвэл та хэрхэн хүлээж авах байсан бэ?
-Сайн
хэрэг. Жинхэнэ ур чадвартай гейша болбол бүрч сайн байна.
Бэлтгэсэн БД.Баясгалан