gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     10.26
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 -1
Зурхай
 10.26
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 10.26
Валютын ханш
$ 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баабар: Нийгмийн Ялгарал ба үл тэвчил

Улс төр
2008-08-06
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-08-06
Баабар: Нийгмийн Ялгарал ба үл тэвчил

Магнай, Батзандан, Элбэг­дорж гурав буруутай. Хэрэв тэр гурав жишээ нь багадаа салхин цэцэгээр мажий­чих­сан бол Монгол улс өдийд тайван амгалан төдийгүй нэлээд сүрхий хөгжчихсөн байх байсан юм биш үү? Мань гурав ганц орилоодохсон чинь талбай дээр хорь гучин мян­ган хүн цуглаадахаж. Тэгэ­хээр нь яахав дээ, дайраад гэхгүй юу. Тэгээд л пир пар болоод л явчихсан чинь на­мын байр үнсэн нурам, баа­хан морин хуур шатааский. Таван үхсэн хүнийг алсан бууны гохон дээр мань гур­вын хурууны хээ байж байгаа юм биш байгаа гэсэн нууцлаг, сайн хөөцөлдвөл үндэслэл нь гараад ирэхүйц таамгийг зарим нэг зоригтой нь сүү­лийн үед нэлээд зориг муутай боловч илэрхийлээд эхэлсэн. Энэ бол ирээдүйн Монголын болон МАХН-ын түүхэнд ба­римт болон бичигдэх ба таам­гийг анх дэвшүүлэгчид яваан­даа энэ суут таамаглалынхаа төлөө төрийн шагналд нэр дэвшихийн эхлэл билээ. Ма­най түүх ингэж л явсан боло­хоор үүнд сонин гаж юм юу байхав!

Хүний нийгэм аль ч цаг үед, ямар ч дэглэмд хүнийхээ тоогоор биш гэхэд үй олон үзэл бодол багтаан тээдэг. Нийгмийн байтугай байгалийн үзэгдлийг ч хүмүүс өөр өөрийн­хөөрөө янз бүрээр тайлбарладаг, ойлгодог. Хүн байхын утга учир ч энд байж болох юм. Гэвч дэглэм болгон хүмүүсийг нэг үзэл бодолтой байхыг шаарддаг. Гагцхүү бүгдийг нэг бодолтой байлгах үр дүнтэй механизмыг ХХ зуун хүртэл хэн ч олж чадаа­гүй явсан. Ийм нээлтийг коммунистууд л хийж дөнгө­жээ. Хүнийг өөрийн гэх өмчгүй болгож орхихоор л хар аяндаа нурнайгаад ирдэг аж. Өмчгүй хүн хүнээ байчиж байгаа юм. Өмчгүй нийгэм хүний нийгэм биш болоод ирэх аж. Өмчгүй нийгмийн гишүүд өөрийн гэх бодолгүй болоод ирдэг аж. Ингээд л үйлдвэрээс хэвээр цутгаад гаргаад ирсэн юм шиг сүрэг тугалган цэрэг бий болно доо. Тэдэнд юу бодохыг нь, юу хэлэхийг нь заагаад өгчихөд л болоо. Мөн юу хэлж болон бодож болохгүйг нь анхааруулчихдаг. Өөрөөр бодсон сэтгэсэн ярьсан хү­мүү­сийг нийгэм аймшиг­тай­гаар залхаадаг төдийгүй тэдэн рүү бусдыг нь боргон дайрч хэмлэн тасчих сургуультай болгодог. Нохой шиг сурга­чихана гэсэн үг. Ганц занга­хад л сондгойрсон нэгнийхээ эсрэг нийгмээрээ боргон дайрч тасар татахад бэлэн болно. Үнэн марзан нийгэм! Бүгдээрээ өөрийн гэх өмчгүй төдийгүй өөрийн гэх үзэл бодолгүй энэ сүргээ "тэгш нийгэм" гэж нэрлэнэ. Эртний Египтийн боолын нийгэм ийм дуулгавартай сүрэгтэй байж чадаагүй гэж судлаачид ярих юм билээ.

Лоохууз руу сүрэглэн дайрдаг, Чойномыг шоронд хийчихээр бие нь тавирдаг, намын XVIII их хурал хурал­дахаар тэнэг хүн шиг баярлан догдолдог гаж хүмүүсийн нийгэм 1990 оны хувьсгалаар задарсан. Нийгмийн нэг төлөв задарч дараагийн бүтцэндээ эвлэн ороход үнэхээр их хугацаа ордог аж. Хувьсга­лаас хойш 18 жил өнгөрлөө. Энэ хооронд хүмүүс өөрийн бодолтой байх, тэрбайтугай түүнээ илэрхийлэх эрхтэй боллоо. Удалгүй өөрийн гэх өмчтэй ч болж эхэллээ. Мэ­дээж өнөөгийн манай нийгэм төгс төгөлдөр юм биш, магад­гүй хэзээ ч тийм болохгүй биз. Гэхдээ бид "хүний" гэх нийгэмтэй болж байна. Хүн болгон өөрийн өмчтэй, үзэл бодолтой, тэрийгээ хэнээр ч хөндүүлэх дургүй ердийн хүмүүсээс бүрдсэн нийгэм.

Саяхи Долоон сарын нэг­ний үймээн манай нийгмийн олон сул талыг харууллаа. Үүнээс хоёр зүйлийг онцол­моор байна. Нэгдүгээрт нийг­мийн хуваагдал. Бурхан хү­нийг янз бүрийн авьяас чадвартай заяадаг болохоор бүгд хоорондоо ялгаатай, тэр л чинээгээрээ амьдралын чанар хийгээд утга нь өөр өөр байдаг. Үүнийг тэгшитгэх аргагүй. Ганцхан коммунизм тэгшит­гэх гэж оролдоод айм­шигтай сүйрлээр дууссан. Гэхдээ нийгэм хэт ялгаралд орох нь үүнээс дутахгүй сүйрэлд хүргэдгийг түүх нот­лоно. Манай нийгэм сүүлийн хориод жилд дэндүү хурц ялгаралд оржээ. Баян-ядуу, хот-хөдөөгийн, жиптэй-явган, Ардчилалын-Хугийн, авилгач-цалингаараа амьдрагч, гэр хорооллын-хаусны... гээд л. Хэт ялгарал зөрчилдөөн үүс­гэнэ. Зөрчилдөөн явсаар үзэн ядалт болно. Дайсагналд хүр­нэ, биенийхээ орших эс ор­шиход тулна. Саяхи үймээн үнэндээ сонгуулийн дүнгээс ч болсон биш, ерөөс байсан, улам гүнзгийрэн бугшиж бай­гаа зөрчил туйлдаа хүрч дэлбэрчээ. Ганц сонгуулийн дүн ч биш шалтаг л байвал шал өөр юунаас ч болж дэл­бэрч болохуйц. Ид үймж байхад нь "дэлхийн дулаар­лын эсрэг тэмцэе" гэж уриал­бал "тэгэе, байр нь хаа байдаг юм?" гээд л чулуу шүүрээд дайрахад бэлэн байлаа.

1982 онд хүнсний хорийн өмнө хэдэн зуун хүнийг ха­марсан аймаар том зодоон үймээн болсон юм. Комен­дантынхан нэг оргодол цэр­гийг бариад чирснээс л бол­жээ. Гэтэл дэлбэрэх шахсан бухимдал нийгэмд бэлээхэн байж байсан хэрэг. Ямар том зодоон болсон гэж санана? Нийгэмд бухимдал л байвал ямар ч шалтгаар хамаагүй дэлбэрч байж тайлагддаг аж. Нийгэмд бухимдал үүсгэх шалтгаан мундахгүй байна. Ажилгүйдэл хотод 46 хувь хүрчихээд байна. Хамгийн өргөн хэрэглээний бараа, үүн дотор хүнсний үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Хот маань сая хол гаруй хүнтэй болчоод шилжин ирэгсэдээр дүүрлээ. Ингээд хотын үгэйгүйчүүд хүн амын дийлэнх хэсгийг эзэллээ. Үүнээс үүссэн утаа­жилт монголчуудын уушгийг аль хэдийнээ хордуулаад эхэлчихсэн. Энэ олон бухим­дал дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлбэрч л таарна. Дахиад ч дэлбэрнэ. Саяны­хаас ч аймаар юм болж болно.

Хоёрдугаар онцлох юм нь одоо болтол оршсоор байгаа үл тэвчил. Үл тэвчил бол коммунизмын архаг хууч. Ер нь коммунист байна гэдэг нь ямар нэг үзэл бодолтой байна гэдгээс илүүтэй араншин юм. Коммунист үзэлтэй биш, коммунист араншинтай гэвэл илүү зөв мэт. Манай нийгэм олон ургальч болоод хориод жил боллоо. Хэн нэг нь ямар нэг үзэлтэй байх нь нөгөөдөө харш биш. Зарчим маань уул нь ийм юм. Гэтэл бүтэн үе өнгөрчихөөд байхад комму­нист араншин биднээс салаа­гүйгээр барахгүй ямар гүн ул суурьтай байгаа нь үймээний дараа нэт харагдаж байна. Өдөр тутмын сонин эрхэлдэг найз минь утасдаж байна:

-Манай сонин баларч бай­наа. Сонин зах зээл дээр оршихын тулд дундын ба­римт­лалтай байх ёстой. Гэтэл үймээнээс хойш манай сонин мөнгөөр зодсон Хугийн захиал­гад дарагдаад алуулах нь. Үнийг нь гурав нугалж төлж байгаа болохоор бид өгч байгаа юмыг нь гаргаад л байхаас. Гэтэл үүнээс болоод уншигчдаа алдах гээд байна. Ардчилсан талын өгүүлэл энэ тэр олж өгөөч. Бид үнэгүй тавина, нэгдүгээр нүүртээ гаргая, хамаагүй.

Мэдээллийн хэрэгс­лэ­лүүд мөнгөнд зодуулж л таарна л даа. Гэхдээ гарч байгаа нийтлэл өгүүлэл, нэвт­рүүлгийг нь хар даа. Бу­руутныг аль хэдийнээ олчих­сон, цээрлүүлэхийг шаардаж цус нэхнэ. Буруутнуудын биеийн галбир, царайны өнгө төрхийн муу муухай нь ха­раа­лын анхдагч бай болж байх жишээтэй. Ой гутмаар! Аль хэдийнээ үхчихсэн гэж бодсон суртал хийгээд сур­талтнууд нөгөө ертөнцөөс хараал ерөөлөө илгээнэ. Үнэндээ Магнай, Батзандан нар нэгэнт цугласан олон дээр очиж тодрох гэж оролдсон болохоос өөр ямар ч гэм хийгээгүй. Энэ утгаараа тэд өнөөдөр улс төрийн хэрэгтэн болчоод байна шүү дээ. 

Нийгэмд буй болсон ахуйн гаралтай бухимдлыг яагаад геополитикжуулаад унав? Ийм анхны тайлбар оросуу­даас гарсан. Үүнийг эхлээд "өнгөт хувьсгал" гэж оношилж байснаа сүүлдээ "урааны хувьсгал" нэр хайрлав. Мон­гол­чууд зүгээр л нэг бухимдаж болдоггүй, заавал хэн нэг нь корридогийн үхэр шиг урдуур нь өнгөтэй даавуу намируулж уурыг нь хүргэх ёстой юм гэнээ. Үхэр мал болж дууслаа л даа. Дараа нь сонинуудад олон дахин үнээр төлбөртэй нийтлүүлж буй "Чулууны хувьсгал" мэтийн бичвэрүү­дэд Монголын урааны нөө­цийг граммаар нь тогтоож ач холбогдлыг нь нарийвчлан илэрхийлсэн байх юм. Хугийн захиалгаар гэх нэрээ нуу­гаачийн ард шинээр тодорч буй нас ахисан сэтгүүлчин авгай байгаа нь бүр ч гайх­маар. Хаанаасаа гэнэт юун геополитик мэддэг болчихов? Бодоход бэлэн өгсөн юман дээр нь өөрийнхөө хувийн хорслыг нэмжилдээ. Ингэ­хээр үймээн нь биш сүүлд нь гарч буй үнэлгээ тайлбар нь гадны оролцоотой болж буй юм биш үү? Харин манайд амь бөхтэй оршсоор байгаа үл тэвчил энэхүү гадны орол­цоонд ургах сайхан хөрс нь болж байна. Төр ч төр! Гурил зөөдөг, лиценз олгодог, иргэ­дийг дарамталдаг үндсэн ажилтай болчиж. Нийгмийн амар амгаланг хангах, нөгөө геополитикаа гадны оролцоо­гүйгээр өөрийн тархиар (хэ­рэв тэр нь байдаг бол?) бо­ловсруулах нь уул нь төрийн жинхэнэ үүрэг шүү дээ.

Нийгэмд буй болоод бай­гаа бухимдал цаанаа гүн шалтгаантай. Чухам тэр шалт­гааныг ул суурьтай ил­рүүлж эмчлэх нь бидний өнөөгийн тулгамдсан шаард­лага. Үймээний үеэр галдан шатаасан, тонон дээрэмдсэн, бусдын эрүүл мэнд эд хө­рөнгөд хохирол учруулсан хүмүүс зөвхөн энэхүү эрүү­гийн үйлдэлдээ л шийтгүүлэх ёстой. Ардчилсан дэг ёс, олон ургалч үзэл бол бидний цаа­шид оршин тогтнох магадгүй цорын ганц зам. Тэртэй тэргүй цагийн эргэлтээр коммунист араншин хожимдоо ор мөргүй алга болох л биз. Эзэд нь ч цагийн ая даахгүй. Харин улс орон маань оршсоор байх ёстой юм байгаа биз дээ, нөхдөө!   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан