"Олон улсын хүүхдийн цахим номын сан" /ОУХЦНС/ төслөөс хэрэгжүүлж буй номын сан ажиллаж эхэллээ.
Тус номын сан нь монгол хэл дээрх 200 номтой гэнэ. Номын сан нь дэлхийн улс орны хүүхдүүдэд бусад орны хүүхдийн зохиолыг танилцуулж, нэг дэлхий ертөнц дээр оршин тогтнож буйн хувьд харилцан ойлголцлыг бий болгох зорилготой бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 42 оронд гарсан хүүхдэд зориулсан номыг интернэтээр дамжуулж хүүхэд багачуудын хүртээл болгоод байгаа аж. Байгуулагдсанаас хоёр сая хүнд үйлчилсэн эл номын сан манай улсын Хүүхдийн номын сантай хамтран ажиллаж, Монголын хүүхдийн 200 орчим номыг веб хуудастаа эх хэл дээр нь байрлуулжээ. Номын санг бага насны хүүхэд ашиглахад тохиромжтой программаар ажиллуулж хялбар, сонирхолтой болгожээ.
ОУХДНС нь “Хүүхэд бүрт нэг компьютер" төсөлтэй хамтран ажилладаг түнш байгууллага бөгөөд энэ чиглэлээр Монголтой хамтран ажиллах боломжтой гэнэ. Тус цахим номын санд зочилж ном унших сонирхолтой хүүхэд http://www.icdlbooks.org/ веб хуудсанд ороход аль ч орны хүүхдийн зохиолыг унших боломжтой юм.
Д.Догсмаа