Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 87 жилийн ойн баярын
хурал өнгөрсөн баасан гаригт болох талаар бид мэдээлсэн.
Тус хурлын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраа ШУТИС-ийн профессор, Шинжлэх
ухааны доктор, Б.Сүхбаатарт Америкийн намтар судлалын хүрээлэнгээс ирүүлсэн
өргөмжлөл болон медаль гардуулсан таатай явдал боллоо.
Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сүхбаатарын намтар “Great Minds of the 21st
Century” номонд орж энэхүү номонд орсны гэрчилгээ болгож түүнд өргөмжлөл ба
медаль олгосон нь энэ юм.
“21-р Зууны Их Ухаантнууд” гэж монголоор нэрлэж болох энэхүү номонд дэлхий
дахинд болон улс эх орондоо чухал хувь нэмэр оруулсан 1000 хүний намтарыг
багтаасан байна. Энэ онд хэвлэгдсэн энэхүү номонд Albert Einstein, Professor
Stephen Hawking, Mark Twain, Dr. Martin Luther King, Dalai Lama, Prime Minister
Margerita Thatcher, John F.Kennedy зэрэг дэлхийн суут хүмүүсийн нэр тусгайлан
оржээ.
Тус номыг Америкийн намтар судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа бөгөөд
үйл хэрэг нь бусдаас ялгарч, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг тодруулах замаар эл
номонд намтарыг нь оруулах сонгон шалгаруулалт хийдэг глобал сүлжээ бүхий
тусгай хүрээлэн ажилладаг аж.
“Great Minds of the 21st Century” номыг Конгрессын номын сан, олон улсын
томоохон номын сангууд, АНУ-ын муж улсуудын албаны номын сангууд, архивууд
болон уг номыг захиалсан газруудад түгээдэг юм байна. Мөн эл номын тусгайлан
чимэглэсэн хэвлэлийг номонд намтар нь орсон хүмүүст гардуулсан юм.
“Доктор Б.Сүхбаатарын намтарыг “Great Minds of the 21st Century” номонд
оруулсан нь ховор бөгөөд онцгой хүндлэл бөгөөд Монгол улсын нэрийг олон улсын
хэмжээнд өндөрт өргөсөн явдал боллоо” гэж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич
Б.Чадраа баярын хурлын үеэр онцлон тэмдэглэсэн.