Сонгууль дөхөхөөр л ард түмнээ гэнэт санадаг хөгийн түшээдтэй дээ, манай улс.
Бусад үед нь хойморт заларчихаад, хатавчнаас хашхирах ард түмнийхээ дууг сонсоогүй мэт царайлах хэрнээ сонгуулийн жил эхлэхээр өөрсдөө хатавчинд очиж суучихаад, сонгогчдыг хойморт залж, хулхин дээр “цэцэг ургуулна”.
Тэдний ургуулсан цэцгүүдийн нэг нь Түлэнхийн төвийн шинэ барилга. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгыг сүүлийн арваад жилд удаа дараа шалгаад ашиглах боломжгүй, нурах аюултай хэмээн дүгнэсэн тул ТӨХ-ноос 2011 оны 358 тоот тогтоолоор акталсан юм.
Анх 1957 онд ашиглалтад орсон цагаас 55 жилийн турш өвчтөнүүдийн ёолох дууг сонссон энэ барилгын нас явж, хөгц мөөгөнцөрт баригдаад хүнээр бол хариугүй сөхөрч унах шахсан ч урсгал засвар хэмээх амь тарианы хүчээр тэсэж ирсэн.
“Түлэнхийн төвийн барилга нурах нь. Хүн эмчлэх, өвчтөн хэвтүүлэх аргагүй боллоо” хэмээн сүүлийн арваад жил мэргэжлийн хяналт, онцгой байдлын ажилтнууд, сэтгүүлчидтэй дуу хоолойгоо нийлүүлэн сэрэмжлүүлсээр ирсэн ч Эрүүл мэндийн сайд нь хүртэл загас шиг дуугүй явсаар 2012 онтой золгосон доо.
Өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын сонгуулийн чимээнээр Түлэнхийн төвийн хуучин барилгыг нураахаар болж, тус төвийг эмч, өвчтөнүүдтэй нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү нүүлгэв.
Гэмтлийн эмнэлгийг гэмтээчих вий
Түлэнхийн шинэ төвийг хуучин буурин дээр нь барихаар боллоо. Тиймээс эмч, өвчтөнүүдийг нүүлгэхээс өөр аргагүй.
Уг нь өнгөрсөн хугацаанд шинэ барилгын зураг төслийг бэлэн болгож, төсвийг нь батлаад тендер зарлан, барих компанийг тодруулчих цаг хангалттай байв.
Гэсэн ч тэгээгүй. 250 ортой ГССҮТ өөрийн ачааллаа арайхийн үүрч яваа. Гэтэл нуруунд нь бас нэг том эмнэлэг үүрүүлчихээр хэдий болтол тэсэх бол.
Иргэд нь согтууруулах ундаа замбараагүй хэрэглэдэг, там болсон замтай, “явдаг авс” олонтой, журам дүрэмгүй жолооч олонтой манай улсад зам, тээврийн осол их гардаг. Дээрээс нь мөсөн гулгуурын талбай болтлоо толийсон гудамжинд халтирч унасан, айлын нохойд ноцуулсан, хоорондоо нударга зөрүүлсэн гээд бүхий л гэмтсэн бэртсэн хүн тус төвд ханддаг.
Ийм их ачаалалтай ажилладаг, өдөрт 250-280 хүнд тусламж үзүүлдэг энэ эмнэлгийн нэг бөөрөнд Түлэнхийн төвийг оруулчихаар байдал улам хүндэрсэн нь ойлгомжтой.
Тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн ор хүрэлцэхгүй байгаагаас өвчтөнүүд хонгилын шалан дээр гудас дэвсээд хэвтэж байна. Тархи, нуруу нугасны 50 ортой тасгийг суллаж, байранд нь Түлэнхийн тасгийг оруулсан.
Нэгдсэн мэс заслын жижиг хагалгааны тасгаа татан буулгаж, байранд нь Тархины тасгийг байрлуулсан. Хүүхдийн тархи, нуруу нугасны гэмтэл, эмгэгийн тасгийг Хүүхдийн тасагтай нийлүүлсэн гээд Түлэнхийн төвд зай гаргахын тулд ГССҮТ хамаг байдгаа зайчилсан ч багталцахгүй байна.
Угаас Түлэнхийн төвийг тусад нь байлгахаар төлөвлөн, уг эмнэлгийг барьсан болохоор арга ч үгүй биз.
Түлэнхийн төвийн шинэ барилга цаасан дээр ч алга
“Түлэнхийн төвийн буурин дээр долоон давхар, байнгын 200, онцгой нөхцөлд ашиглах нөөц 25 ортой, түлэгдсэний улмаас үүссэн сорвийг төгс эмчлэх, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барина. Шинэ эмнэлэг хүүхдийн, томчуудын, арьс нөхөн сэргээх, идээт үрэвсэл, хүндрэл эмчлэх зэ эг зургаан тасагтай байна” гэсэн нь хаана байна вэ.
Бүр Баянзүрх дүүргийн иргэдийг эмчлэх, ясны төрөл бүрийн гэмтлийг эмчлэх 50 ортой тасаг хүртэл тэнд байгуулна гэсэн.
Түлэнхийн төвийг нүүлгэс нээс хойш бараг бүтэн жил өнгөрч байхад шинэ эмнэлэг барих нь бүү хэл балгасыг нь нураасангүй. Түүнийг хэн, хэзээ нураах нь тодорхойгүй, “Зориулалтын тоног төхөөрөмжтэй компаниуд сайхан сэтгэл гаргаж, тусалбал их буян болно доо” хэмээн тус төвийн захирал хэлж байсан ч өдий болтол Монголоос тийм сайхан сэтгэлтэн олдсонгүй.
Мөнгөтэй хүмүүст сайхан сэтгэл байдаггүй юм биш байгаа. 15 тэрбум төгрөгөөр босгох уг төвийн зураг төслийг нь ч хийж дуусаагүй байна.
Эрүүл мэндийн яамнаас 2011 оны долдугаар сард зарласан зураг төсөл боловсруулах тендерт “ЭЗТ” компани шалгарч, уг яамтай 246 сая төгрөгийн гэрээ байгуулан ажлаа эхэлжээ. Түүнээс хойш барилгын архитектур төлөвлөлтийг боловсруулж, бохир ус зайлуулах шугам, бохир ус, цахилгаан, холбооны шугам сүлжээний зарим ажлын зураг төсөл болон хуу чин барилгыг буулгах төсвийг тооцож гаргаад байгаа аж.
XI хорооллын дулааны шугамыг өргөтгөөгүй, Түлэнхийн шинэ төвийг дулаанаар хангах техникийн нөхцөлийн нэмэлт тодруулга бэлэн болоогүйгээс цэвэр ус, дулааны шугам сүлжээний зураг төслийг боловсруулах ажил хойшилсон гэнэ.
Энэ оны зурга дугаар сард багтаан, Түлэнхийн шинэ төвийг барих компанийг сонгон шалгаруулж, ажлыг нь эхлүүлнэ гэж Эрүүл мэндийн яамныхан төлөвлөж буй ч энэ янзаараа бол лөөлөө болох дэг ээ.
Төвлөрсөн хорихыг дэлхийн жишгээр барина
Түлэнхийн шинэ төв барих ажил ийн түүхий хэвээрээ байтал Хууль зүйн яамныхан хорих ангиудыг төвлөрүүлэх ажилдаа шуурхайлан ороод байна.
Өвчиндөө шаналсан иргэдээ эмнэлэггүй, цэцэрлэг хүрэлцэхгүйгээс гэртээ өдөржин ганцаар цоожлуулах багачууд, ясли байхгүйгээс айлаас айлд дамжин адлагдах тавиул нялхас, чөлөөт цагаа зөв өнгөрөөх газаргүйгээс баарнаас баар дамжин хэсүүчлэх залуусаа хөсөр хаячихсан мөртлөө Монголын төр ард иргэдээ цагдах чагнах, барьж хорих, шоронжуулахад анхаараад байгаа нь ямар учиртай юм бол.
“Хорих ангиудыг төвлөрүүлнэ” гэж Хууль зүйн сайд удаа дараа мэдэгдэв. Тэр нь “Томоос том шорон барьж байгаад хийж өгнө өө, та нарыг” хэмээн занах шиг сонсогдсоныг яана.
Тийм шорон ганцаар тогтохгүй, дөрөв тавыг барих юм гэнэ лээ. Бүр эмэгтэйчүүдийн буюу хорих 407 дугаар ангийн дэргэд эхнийхийг, Ховд, Орхон, Хэнтий (эсвэл Дорнод) ай магт төвлөрсөн хорих шинээр байгуулахаар төлөвлөжээ. Тав дахь хорихыг говьд барих бололтой.
Зураг төслийг нь боловсруулахын тулд Хонконгод очиж, Стайнлийн хорих ангийн цогцолборыг хүртэл үзэж судалжээ. Түүгээр ч зогсохгүй үйлдвэрлэлийн бүстэй нь танилцан, план зургийг нь авчирсан байна. Энэ хорих ангийг Английн стандартаар барьсан аж. Тэр хорих газрын зураг төслийг ашиглан, Монголд барих төвлөрсөн хорих ангийн зураг төслөө боловсруулж байгаа агаад бараг бэлэн болжээ.
Эрүүл мэндийн яамны ажилтнуудыг Түлэнхийн төвийн балгасаа буулгаж ч амжаагүй байхад Хууль зүйн яамныхан төвлөрсөн хорихоо барьж эхлэх нь.
ШШГЕГ-ын ажилтнууд зураг төсөл боловсруулахтай зэрэгцүүлэн барилгаа эхлүүлэх бэлтгэлээ хангаж байгаа юм билээ. Өвчтөнүүд халаалтгүй хонгилын хүйтэн шалан дээр хэвтэн, дороосоо хайруулж, эх үрс гудсан дээрээ багталцахгүй шахцалдан, хөл, гараа хүнд гишгүүлэн зүдэрч суухад хоригдлууд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн шинэхэн байранд тухлах нь ээ.
Х.Болормаа