Өчнөөн жилийн турш төрийн төдийгүй төрөл садангуудын саалийн үнээ байсаар ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал одоо нэг цэгцлэгдэх нь ээ.
Орхон аймгийн иргэдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийсэн уулзалтын үеэр хамгийн их хөндөгдсөн сэдэв бол мэдээж “Эрдэнэт” үйлдвэр.
Орон нутгийн иргэдийн ажилд авдаггүй атлаа даргаар томилогдсон хүмүүсийн ах дүү төрөл садан өөр аймгаас ирж ажилладаг, их хэмжээний шахааны бизнес явагддаг талаар хөндөгдөж иргэд ч шүүмжилсэн юм.
Тус үйлдвэрийн захирлаар томилогдсон Ц.Даваацэрэн шахаатай холбоотой бизнес урьд хожид байсаар ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч өөрт нь ийм хэмжээний дарамт шахалт ирж, юм үзээгүй амьтан гэж хэлүүлж байгаа гэдгээ нуусангүй.
Гэхдээ тэрээр хангамжийн чиглэлийн бүх гэрээг зогсоож журмыг нь шинэчилж байгаа гэдгээ хэлсэн юм.
Ц.Даваацэрэн дарга хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого ил тод болгож нээлттэй хэлбэрээр зарлаж сонгон шалгаруулж авна. Үүнтэй холбоотойгоор журмаа шинэчлэхээр шинээр ажилд авахыг түр хугацаагаар зогсоосон. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн ажлын байрны орон тоо 5500 гэрээт ажилчидтай нийлээд 6000. Гэтэл Эрдэнэт хотын хүн ам 100 мянга учраас хүн бүрийг ажилд оруулах боломжгүй гэдгийг мэдэж байгаа байх. Гэхдээ аль болох орон тоог цомхотгож хэмнэлт хийх бус үрэлгэн занг арилгаж хэмнэлт хийх болно. Хямдхан үнэтэй зүйлийг өндөр үнээр шахдаг наймааг зогсооно. Хангамжийн чиглэлийн гэрээг зогсоож журмыг шинэчилж байна. Тендерийг ил тод болгоно. 50 сая төгрөгөөс доош төгрөгийн өртөгтэй тендерийг олгохдоо орон нутагт татвар төлсөн, ажлын байр бий болгосон компаниудад түлхүү дэмжиж олгоно. Үйлдвэрийн үр ашгийг далд бус хүний нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтанд зарцуулах болно” гэдгийг иргэдийн уулзалтын үеэр хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрдэнэт үйлдвэр өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаад талархаж байна. ГОК өмнө нь Орхон аймгийн болон зөвхөн дарга нарын асуудал байсан бол одоо бол энэ хотод ажиллаж амьдарч буй иргэн бүрийн оролцооны асуудал” гэдгийг нэмж хэлсэнд иргэд талархалтайгаар хүлээж авлаа.
Гэхдээ мэдээж иргэдийн хувьд олон зүйлийн талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Нөөцийн махны чанар муу байна, ченж нарын гараар дамжуулахгүйгээр малчид иргэдийн холбох талаар төр засгаас арга хэмжээ авах шаардлагатай байна, нэмүү өртгийн албан татварын дарамтаас яаж салах вэ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмсэн нь жижиг дунд үйлдвэрүүдэд цохилт болох нь, өршөөлийн тухай хууль батлагдах уу гэсэн олон санал хүсэлт хөндөгдлөө.
Эрдэнэт хотод оршин суугаа иргэд эзэмших газаргүй болсон гэсэн асуудлаас үүдэж Булган, Орхон аймгийн хилийн цэсийг асуудал сөхөгдөв.
Учир нь Эрдэнэт хотоос 5-6 км яваад Булган аймгийн нутаг дэвсгэрт болчихдог учраас газар эзэмшихэд хүндрэл гарч байгааг иргэд ярилаа.
Иргэн Нямдаваа шинэчлэлийн Засгийн газар цалин нэмэгдүүлнэ гэж амалсан хэзээ өгөх вэ. Тэтгэвэрийн зөрүүг хэзээ арилгах вэ зэрэг амлалтуудыг нэхэх нь тэр.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид шинэчлэлийн Засгийн газрыг байгуулаад наймхан сар болж байна. Найман сарын дотор юм бүхнийг шинэчилж өөрчилнө гэж байхгүй болохоор юм бүрийг өөрчил гэж битгий хэлээч ээ. Бидний идэж уух нь уу гэж хардах хэрэггүй. Эх орны хишиг, ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мөнгө олгохын тулд энд тэднээс их хэмжээний зээл авчихсан учраас бидэнд юу ч байхгүй ээ. Тийм учраас та бүхэнд амалсан цалин, тэтгэврийг хэсэгтээ л нэмж чадахгүй гэдгээ л хэлчихье ээ. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэгчээр бид энэ хавартаа хэцүүхэн л байх нь. Гэхдээ сэтгэлээр унах шаардлагагүй ирэх намраас гайгүй болно оо” гэв.
У.Бадамцэцэг