gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үндсэн хуулиас 16 дугаар зүйлийг нь урж хаях уу

Нийгэм
2012-10-05
0
Twitter logo

-Барилгын гадна явж байгаад амиа алдсан хүмүүст нөхөн төлбөр олгуулья-

Монгол Улсын Үндсэн хуулийн 16,17 дугаар зүйл бүхэлдээ Мон­гол хүний эрхийг хангахад чиглэсэн заалтууд байдаг. Харин ойрмогхоноос энэ заалтуудыг Үндсэн хуулиас ураад хаячихмаар санагдах болов.

Уг нь бол ийм сайхан заалтыг хэрэгжүүлье, төр засаг энэ талаар анхаараач гэж бичих ёстой ч ингэхийг үнэхээр хүссэнгүй. Эрх баригч нам хэчнээн шахаж шаардсан ч хэрэгжихгүй байгаа учраас, өмнө нь эрх барьж байсан намын, хуулиас давсан эрх мэдэлтэй нөхдүүд байсаар, монгол хүний амь насыг огт үнэ цэнэгүй болгочихсон учраас ингэж бичихэд хүрлээ.

Үндсэн хуульд монгол хүн 18 эрх эдэлдэг юм байна. Гэхдээ бараг бүгд шахам хэрэгждэггүй ажээ. Цагдаа, шүүх, Үндсэн хуу­лийн цэцэд ирүүлсэн өргөдөл гомдлууд бүхэлдээ дээр дурьдсан хоёр заалттай хамаатай байдаг. Ямар эрхтэйгээ мэдэхгүй яваа хүн ч байж магадгүй учир эхлээд нэг харчих. Гэхдээ зүгээр нэг харах биш, заалт тус бүр дээр нь “Энэ эрхээ би үнэхээр эдэлж чадаж байгаа бил үү” гэсэн асуултыг тавиад үзээрэй. Монгол хүний баталгаатай эдлэх 18 эрхийн 17 нь ямар нэг байдлаар биелэхгүй байна.

Арван зургадугаар зүйл
Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ амьд явах эрхтэй. /-/ Зөвхөн үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн тоо дайн байлдаантай Афганистанд амь үрэгдэж байгаа америк цэргүүдийн тооноос өндөр гарч бай­на. Цаг бусаар амиа алдсан иргэдийн тоог гаргаж чадсангүй.

2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; /-/ Хонгорыг хордуулаад “хамуурсан” гэсэн шошго нааж орхисон нь хамгийн тод жишээ.

3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй: /-/ Монгол Улс авлига цэцэглэсэн орнуудын манлайд бичигдэж, авлигад автсан салбарыг газрын алба тогтмол өнгөлдөг.

4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй; Насанд хүрээгүй охидыг биеийг нь албадан үнэлүүлсэн хэрэг шил шилээ даран гарлаа. Үүний хажууд албадан хөдөлмөрлүүлэх нь бага хэрэг.

5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; /-/ Монгол хүний дундаж наслалт сүүлийн 20 жилд 63,2-оос 67 болж нэмэгджээ. Дэлхийтэй харьцуулж харвал Африкийн буурай орнуудтай л зэрэгцэнэ.

6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно; /-/ “Хуулиас давсан журам” гэдэг гаж үзэгдэл энд жинхэнэ утгаараа хэрэгждэг. Эмнэлгийн үүдэнд амиа алдсан хэрэг хэд хэдэн удаа гарсан.

7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно; /-/ Төрөөс төлбөргүй сургаж байгаа гэх боловч авлигад идэгдсэн салбарын жагсаалтад сургуулийн өмнөх болон ЕБС-ын багш нар дээгүүр бичигддэг.

8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бү­тээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална; /-/ эрдэмтэд бие дааж бүтээл хийх бололцоо дутмаг. Санхүүжүүлэгч байгууллага зохиогчийн эрхийг эзэмших явдал стандарт болсон.

9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх­тэй; /-/ Бас л бүрэн хэрэгждэггүй. “Долдугаар сарын 1”-ийг дурьдахад л хангалттай.

10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй; /-/ Эвлэлдэн нэгдэх эрхийг зөв бичгийн дүрэмтэй хутгаж хаясан сонгуулийн хуультай.

11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй; /-/ Удахгүй үгүй болох заалт. Хууль тогтоогчид нь өөрсдөө хэд, хэдэн эхнэртэй байдаг болсон. Үүнийгээ удахгүй хуульчлах байх.

12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй; /-/ Нэг асуудлыг хэд, хэдэн байгууллага хариуцсан гажиг хуультай. Өөр хоорондоо гүйлгэж иргэдийг чирэгдүүлэх замаар залхаан цээрлүүлж, эрхээ эдлэх боломжийг нь олгодоггүй.

13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно; /-/ Хэрэгждэггүй. Хүний эрхийн үндэсний комисс энэ талаар жил бүр ярьсаар улиг болсон.

14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нө­хөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй; /-/ Шүүх эрх мэдлийн тогтолцоог өөрчлөх, шударга ёс тогтоохыг амласан нас сонгуульд ялсан нь өөрөө баримт.

15/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй; /+/ Хаа очиж үхрийн бөөр шиг шашинтай улс бол манай Монгол.

16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно: /-/ Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ч жагсаал цуглаан хийх тал дээр асуудалтай. Заавал зөвшөөрөл авдаг, дарга зөвшөөрөл өгдөггүй.

17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй; Гадаадууд үүрлэсэн барилгад төрийн цагдаа хүртэл нэвтэрч чаддаггүй нь Монголын өнөөгийн эмгэнэл.

18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. /-/ Оршин суух газраа сонгох нь ядуу хүмүүст огт хамааралгүй асуудал.

Гэхдээ хуулийг хүн л хэрэгжүүлдэг, сахин биелүүлдэг учраас эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг нь үүрэг биелэхгүй байна гэсэн үг юм. Ийм шалтгаанаар бухимдлаа. Иймэрхүү бухимдалтай мянга, мянган иргэд байгаа ч гомдол нь Үндсэн хуулийн цэцэд хүрэхээсээ өмнө замхардаг.

Барилгын гадна явж байгаад амиа алдсан хүмүүст нөхөн төл­бөр олгуулъя. Хүний эрхийн Үндэсний комиссоос хүний үндсэн эрхийг зөрчих явдал Монголын нийгэмд бодитойгоор оршин байгааг тодорхой жишээн дээр гарган тавьж, санал зөвлөмжүүдийг байнга гаргасаар иржээ. Гэвч хэрэгжсэнгүй. Хүний эрхийн үндэсний комисс үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэж байгаа нь тодорхой. Гэхдээ тэд цаазаар авах ялыг үгүй болгох, га­даадад алба хааж байгаа цэргүүдэд сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэх талаар ажиллаж байхад хэн нэгэн иргэн ямар нэгэн ба­рилгын компаниас цаазын ял сонссоор байгаа нь үнэн юм. Хү­ний эрх өөрөө маш том сэдэв уч­раас энд сүүлийн үед анхаарал татаад байгаа барилгын салбарыг онцлов.

Барилгын салбарт гардаг осол гэмтлийн давтамжийг Афганис­танд америк цэрэг амь үрэгддэг хэмнэлтэй харьцуулаад нэг харъя. АНУ Афганистан дахь ажиллагаагаа “Аль Кайда” бүлэглэлийн 2001 оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн террорист халдлагын хариу болгон 2001 оны аравдугаар сард эхлүүлсэн билээ. Энэ цагаас хойш энэ са­рын 1 хүртэл Афганистанд үүрэг гүйцэтгэсэн эвслийн цэргийнхнээс 1955 цэрэг амь насаа алджээ. Жилд дунджаар 170 гэсэн үг. Тэгвэл Монгол Улсад жилд үйлдвэрлэлийн ослоор 160 орчим хүн амиа алддаг гэсэн тоо баримт байна. Энэ оны есдүгээр сарын 3-наас 19-ний хооронд 20 хүрэхгүй хоногт зөвхөн барилгын салбарт долоон хүн цаг бусаар хорвоог орхижээ.

Өнгөрсөн жилүүдэд төр чадамжгүй, арчаагүй байсны зовлонг ард түмэн үүрч, амьдралаа үрэн таран хийж байна. Бүх зүйлийг мөнгөөр үнэлдэг нийгэмд хүний амь нас үнэгүйджээ. Хүний алтан амь ялангуяа компани, тө­рийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд эрүүгийн хэрэг үүсгээд л өнгөрдөг жишиг манайд тогтсон. Барилга дээр хүний амь нас хохирвол инженерт нь, мөн МХЕГ-т хариуцлага тооцдог. Ха­рин ажилтны хохь болоод өнгөр­дөг. Барилга хамгийн эрсдэлтэй салбарын нэг ч ажилчдаа даатгалд хамруулах нь өдрийн од шиг. Өнгөрсөн сард барилгын салбарт нүүрлэсэн хариуцлагагүй байдлын золиос болж амиа алд­сан хүмүүсийн хоёр нь огт ха­мааралгүй гадуур явж байгаад амиа алдсан хүмүүс байсан.

Тухайлбал, БГД-ийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эм­нэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран 12 настай охин Е-ийн дээрээс нурж амь насыг нь хохироосон, ШУТИС-ийн оюутан 20 настай У гэртээ харьж яваад “Тэнгис” кино театрын хажууд баригдаж буй барилгын төмөрт цохиулж амиа алдсан. Төр буруутай компаниас эдгээр хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн олговор гаргуулж өгөх талаар ажиллах ёстой. Салан палан барилгын салбараас болж жирийн иргэд хохирох ёсгүй. Төрийн төмөр нүүрийг барилгын салбарт харуулахыг эрхээ эдэлж чадахгүй байгаа ард түмэн шаардаж байна.

Х.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан