Ганхуяг нэртэй дөрвөн сайхан монгол эр хүнийг “Нэр нэгтийн чих нэг” булан онцолж байна.
Улс төр, урлаг, спортын салбарт өөрийн байрыг бат эзлэн, гялалзаж буй өнөөдрийн зочид маань үгссэн мэт тун товчхон хариулт өгсөн нь нэг талаар цаг завгүй байдагтай нь холбоотой.
Нөгөө талаар Ганхуяг нэртэй хүмүүс ийм үг цөөнтэй юм болов уу гэж бодоход хүргэсэн.
Өөр нэг онцлох зүйл гэвэл талцсан мэт дөрвөн Ганхуягийн овгийн эхний үсэг хоёр хоёроороо адилхан юм билээ. Даваажавын хүү, Уул уурхайн сайд Ганхуяг, Доржпаламын хүү, Монгол Улсын арслан Ганхуяг, Найдангийн хүү, найруулагч Ганхуяг, Намсрайн хүү, урлаг судлаач Ганхуяг нар:
-Амьдрал бол тайз гэдэг. Тэр тайзнаа Та хэр жүжигчин бэ. Байнга гол дүрд тоглох хэцүү юү?
-Өнөөгийн бидний хамгийн сайн ба муу талыг та юу гэж бодож байна вэ?
-Амьдралдаа хэр сэтгэл хангалуун явдаг бол?
-Монгол эрчүүдийн ноён нуруу гэдэг зүйл ер нь жаахан хазайгаад, зарим тохиолдолд хугарч байх шиг. Энэ талаарх таны бодол. Эр хүний ноён нуруу гэдгийг та юу гэж тодорхойлох вэ?
-Одоогийн хөвгүүдийг өөрийн бага настай жишвэл ямар байдаг вэ. Таны үеийнхний ололттой тал нь юу байв. Одоогийн хүүхдүүдийн илүү тал нь юу байна вэ?
-Хүн гомдоочихоод та яадаг вэ?
-Бусдыг хэр баярлуулдаг хүн бэ?
-Та хэр баян хүн бэ?
-Монголчууд дээд тэнгэрийн заяатай энэ тэр гэсэн хийрхүү яриа газар авчээ. Бид үнэхээр тийм тэнгэрлэг хүмүүс мөн үү. Улс, үндэстэн бүхэнд л өөрийн бахархал, омогшил байдаг. Тэгвэл монголчууд тэднээс юугаараа илүү, эсвэл дутуу юм бэ?
-Таны өдрийн төсөв хэдэн төгрөгт багтдаг вэ? гэсэн асуултуудад хэрхэн хариулсныг толилуулъя.
Даваажавын Ганхуяг: БИ УРМЫН ҮГ, МАГТААЛЫГ ХАРАМГҮЙ ХЭЛДЭГ
Өдгөө Уул уурхайн сайд Даваажавын Ганхуягийг ховор мэргэжил эзэмшсэн, боловсрол сайтай хүн гэдэг. Химич, технологич, эдийн засагч мэргэжилтэй, “Бриджийн” хэмээх тодотголтой тэрбээр гүйлгээ ухаантай, шаггүй удирдагч.
Монголын ноос, ноолуурын холбоог багагүй хугацаанд тэргүүлж буй түүнийг 2004 оноос өдгөөг хүртэл гурав дахь удаагаа УИХ-д сонгосон нь итгэл даах чадварыг нь илтгэх биз.
“Улстөрч хүн бол төрийн зардас, түмний үйлчлэгч” хэмээдэг энэ эрхмийг сайн мэдэх найз нар нь “Тулхтай сайн анд байж чаддаг шигээ түшигтэй хамтрагч. За гэвэл ёогүй монгол эр” гэсэн. Мөн аливааг адгаж бус, уужуу ухаанаар шийдэхийг эрхэмлэдэг, холч ухаан нь төрийн хүн байх чухал үзүүлэлт гэж магтсан.
•Миний хувьд хүүхэд байхаасаа л сайхан нутаг, сайн аав ээж, багш нар, хань, ах дүү, анд нөхдөөр хүрээлүүлсэн болохоор орлон тоглогч, эсвэл туслах дүрд тоглож байсангүй. Гол “дүр”-ийг би л бүтээх үүрэгтэй гэж бодож, хэр баргийн юманд бэрхшээдэггүй болсон. Сэтгэл байвал шийдэж болдог гэдэгт итгэдэг хүн.
•Цаг үеэс хоцрохгүй гэж бидний монголчууд чармайсаар байна. Өвөг дээдэс, ахмад үеийнхний нөр их хөдөлмөр, эх оронч сэтгэлийн буурал түүхийг байнга санаж, хойч үедээ санаа зовниж, Монголоороо байх гэж хичээж буй хүмүүсийг харахаар бахархаж, дэм болох сэтгэл байнга төрдөг. Бид чаддаг зүйлээ хийх эрх чөлөөтэй, бүтээлчээр хамтарч ажиллах цаг үед амьдарч байна.
•Монгол хүн хөгжих, Монгол Улсаа дахин сэргээн хөгжүүлэх алтан боломж бидний үед байгаад сэтгэл тэнүүн явдаг.
•Монгол эрчүүдийн ноён нуруу хэвийх ёсгүй. Хүн чанар, бусдын итгэлийг даах чадварыг эр хүний ноён нуруу гэх байх. Эр хүнийг хүндлэх, урам өгөх, зүтгүүлэх ухаан монгол эмэгтэйчүүдэд бий.
•Бидний багад олуул бужигналдаж өсдөг байж. Эцэг, эх нь хөвгүүдээ багаас нь хат суулгадаг байлаа. Өглөөний нарыг наранд бүү тооц, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэдгийг хүүхдүүдэд эвээр ойлгуулах нь зохистой. Нөгөө талаас магтаалаар дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг. Урмаар дүүрэн амьдралд хүүхэд өөрөөрөө бахархаж сурдаг гэдэг их үнэн үг.
•Хатуу үгийг хямгатай хэлэх ёстой болов уу. Тэвчээр алдах тохиолдол бас байна. Аль болох хурдан уучлал гуйх, ойлголцоход цаг алдах шаардлагагүй. Хүлээцтэй, уучилж чаддаг байх шиг сайхан зүйл үгүй.
•Би урмын үг, магтаал хоёрыг харамгүй хэлнэ шүү. Хүнд урам өгөх хамгийн энгийн арга бол сайхан мэндлэх явдал.
•Эрхэм баян-эрдэм ном гэдэг. Мөнгө бол баялаг. Тэрийг хүмүүн бүтээдэг. Мөнгөнөөс өөр олон чухал зүйл бий. Сэтгэлээр баян, амар тайван байх нь хамгийн сайхан.
•Монголчууд нүүдэлчин амьдралтай. Бидний амьдрал үеийн үед байгаль, дэлхий, цаг агаартай байнгын шүтэлцээнтэй байдаг. Тиймээс дээд тэнгэрийг бусдаас илүү мэдэрдгээрээ ялгаатай байх. Тэр мэдрэмж л бидний бахархал, омог бадраах шүтээн гэж боддог.
•Би өдөрт бусадтай л адил хэмжээний мөнгө зарцуулдаг. Олохоос илүү зарцуулах менежмент гэдэг чухал зүйл.
Доржпаламын Ганхуяг: МОНГОЛ ЭР ХҮНИЙ НОЁН НУРУУ АМАРХАН ХАЗАЙХГҮЙ
Төрийн баяр наадамд улсын начин цолтой бөх түрүүлсэн цөөхөн тохиолдол бий. Ийм амжилт гаргасан бөхчүүдийн нэг нь Д.Ганхуяг.
Монгол Улсын арслан, цагдаагийн хошууч цолтой тэрбээр 19 насандаа аймагтаа түрүүлж арслан болсон аагтай, бяртай бөх. Тэрбээр үндэсний бөхөөс гадна сонгомол болон кураш, жүдо, самбо, сонирхогчдын сүмо бөхөөр тодорхой амжилтад хүрсэн тамирчин.
Барилддаг шигээ бас сагсан бөмбөг сайн тоглодог нэгэн. “Олон таван үггүй, онгироо зангүй овоо залуу шүү” гэж найз нөхөд нь түүнийг дүгнэсэн. Спортод элдэвтэй, нөхдөдөө номхон даруу энэ залуу байгалийн сайхныг биширч, нутаг орноороо аялах дуртай гэсэн.
•Өөрт ноогдсон дүрээ боломжийн сайн бүтээж яваа гэж боддог.
•Хүн хэдий чинээ их хөдөлмөрлөнө төдий чинээ сайхан амьдрах боломж өнөөдөр байна. Өнөө үед хүмүүс амин хувиа хичээж, зөвхөн өнөөдрөөр өө амьдарч байгаа нь муу тал гэж боддог. Бид хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хариуцлага хүлээх ёстой учраас уужуу бодолтой өргөн хүрээтэй амьдрах ёстой.
•Би амьдралдаа сэтгэл хангалуун явдаг.
•Эр хүний ноён нуруу нь амьдралд тулгарсан аливаа асуудлыг хэрхэн даван туулж байгаагаас харагддаг. Уулын мод урттай богинотой гэдэг шиг цөөхөн хүний гаргасан алдааг бусад эрчүүдэд хамруулан ойлгож болохгүй. Монгол эр хүний ноён нуруу амархан хазайхгүй.
•Одоогийн хүүхдүүд бэлэнчэх сэтгэлгээтэй болсон шиг санагддаг. Биднийг хүүхэд байхад гэрт ч, сургуульд ч хөдөлмөрийн хүмүүжлийг түлхүү олгодог байжээ. Харин орчин үеийн хүүхдүүдийн техник сэтгэлгээ бидний үеийнхээс илүү байна. Дэлхийн бүхий л мэдээллийг богино хугацаанд олж авах боломжтой нийгэмд тэд амьдарч байна. Энэ нь давуу тал юм.
•Би аль болох хүн гомдоохгүйг хичээдэг.
•Боломж байвал бусдыг баярлуулахыг хүсэж, хичээдэг.
•Би бөхийн буянаар олон сайхан найз нөхөд, ах дүү дэмжигчидтэй болсон. Үүгээрээ би баян хүн.
•Бид өөрсдийн үүх түүхээрээ бахархахг үй юм бол хэн бахархах вэ. Монголчуудын омогшил Чингис хаан гэж боддог. Монголчууд их дайчин хүмүүс. Их хаанаасаа үлгэр авч хоорондоо нэгдэж, нийлж чадвал ихийг бүтээж чадах чадвартай гэж боддог.
•Өдөр бүр өөр байдаг. Ер нь өдөрт хэдэн төгрөг зарцуулснаа тэр бүр нарийн тооцож үздэггүй юм байна.
Найдангийн Ганхуяг: БИ СЭТГЭЛЭЭР БАЯН, ХАЙРААР БАЯН, ХАНИАР, БАС ШАВИАР БАЯН ХҮН
Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийг урлагт ээлтэй монгол түмэн андахгүй. “Тогоруу өдөөрөө уйлдаг”, “Хэлтгий заяа”, “Гурван марал”, “Удган модны домог” зэрэг 20 орчим кино болон жүжгийн зохиол бичсэн тэрбээр урлаг судлалын ухааны доктор, профессор.
Түүний “хөөрхөн” шүлгүүдийн нэг нь “Говийн зэрэглээ” киноны дуу болсон түүхтэй. Мөн тэрбээр Монголдоо анх урлагийн нэвтэрхий толь бүтээсэн хүн. Ингээд бодохоор намуухан дуутай, намхан бор энэ хүний Монголын урлаг судлалд оруулсан хувь нэмэр нэлээд жин дарна.
Үүр шөнөөр ч хамаагүй утас цохиж, түвэг болоход уцаарлаж, ундууцалгүй мэддэг чаддагаа харамгүй хэлж өгдөг Ганхуяг найруулагч үнэхээр эгэл хүн.
•Би дипломтой болохоос жүжигчин биш. Гол дүрд тоглохын зовлон, жаргалыг мэдэхгүй.
•Улсын хөгжлийг дагаад хоёр нүүртэн, цагийн аясыг дагаж хувирдаг хүн дэндүү олширчээ. Ийм байдал өөрийнх нь хувьд хамгийн сайн тал байж мэдэх ч, бусдад бол хамгийн муу тал юм.
•Би амьдралдаа дээд зэргээр сэтгэл хангалуун явдаг.
•Энэ ёстой үнэн шүү. Бялдууч, шударга царайлдаг, албан тушаал, эрх мэдлийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хүн олширсноос болж монгол эр хүний ноён нуруу хазайж байна.
•Бидний үеийн залуучууд үзэх, сонсох, унших, мэдэх боломж хязгаарлагдмал байсан ч ямар их гэгээн, ариун хүсэл тэмүүлэл, зорилготой байгаа вэ. Өнөөдөр энэ бүхэн хязгааргүй байгаа нь тэр үеэс давуутай хэдий ч одоогийн хүүхэд, залуучуудын суръя, мэдье гэсэн хүсэл хавьгүй дутуу санагддаг.
•Би хүн гомдоосноо санахгүй юм.
•Хүн болгоныг баярлуулах юмсан гэж бодож явдаг. Даан ч тийм мэдэл, чадал алга.
•Би сэтгэлээр баян, хайраар баян, ханиар баян бас шавиар баян хүн.
•Тэнгэр заяатай гэдэг нь тэнгэр шиг уужуу ариун сэтгэлтэй, атгаг санаж, амиа бодохгүй явахыг хэлэх байх.
•Өдрийн төсвөө тооцож үзээгүй юм байна. Үүнийг эхнэр л мэдэх байх.
Намсрайн Ганхуяг: ХҮН ӨӨРӨӨ ХИЧЭЭЖ, БУСАДТАЙ ЗЭРЭГЦЭН ОРШИХ УЧИРТАЙ
“Инээмсэглэл” нэртэй хамтлагийн залуус Монголын нэгэн үеийн залуучуудад жинхэнэ үлгэр дуурайл болж байлаа. Дан ганц уран бүтээлээрээ бус, гадаад төрх, өргөн мэдлэг, боловсрол, соёлтой харилцаа гээд бүхий л талаараа бусдыг дагуулдаг байсан тэр хамтлагийн дууг бид өдгөө ч сонсох дуртай.
“Инээмсэглэл”-ийн залуус өнөөдөр ч үлгэрлэсээр. Тэдний нэг, урлаг судлаач Н.Ганхуяг сүүлийн үед үүргэвч үүрээд дэлхийг хэрэх болсон. Аялах бүртээ тухайн газрын сайхан бүхнийг үзэгчдэд хүргэж, мэдлэг, мэдээлэл өгдөг тэрбээр энэ удаа Америк тивийг зорьсон.
“Урлагт хайртай хүн энэ салбарт удаан амьдарна” гэдэг тэрбээр мөрөөдөлдөө хөтлөгдсөн олон залуусыг дэмжин ажилладаг гаргууд продюссер. Уг нь улс төрийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн энэ хүн “Улс төр бол “том хүмүүсийн тоглоом” гээд энэ тухай ярих тун дургүй. Тэрний оронд толгойгоо цэнэглэх нь дээр гэсэн.
•Өөрийгөө таньсан цагт жүжиглэх шаардлага үгүй байх.
•Өнөөгийн бид хурдацтай хөгжиж буй нь хамгийн сайн тал буюу ололт юм. Харин угаас байгаль эхтэй хамгийн ойр байдаг нүүдэлчин уламжлалтай ард түмэн байгалиасаа хэт тасарч байгаа нь муу тал гэж боддог.
•Зүүний үзүүрт тогтсон ширхэг будааг санавал амьдралд үргэлж талархах ёстой.
•Урвахгүй, шарвахгүй, уужуу тайван ухаантай, уучлалтай байх шинж монгол эрчүүдэд бий. Үүнийг эр хүний ноён нуруу гэх болов уу.
•Энэ асуултад “Бидний үеийнхэн байгальтайгаа, одоогийн хүүхдүүд техниктэй ойр байна” гэж хариулна.
•Хүн гомдоовол нүгэл хураана гэдэг. Тэгэхээр хүн гомдоохгүйг л хичээдэг.
•Энэ асуултын хариултыг надаас биш, бусдаас авсан нь дээр байх.
•Ямар ч байсан дутахгүй, хүрэлцээтэй боломжийн л амьдарч байна.
•Сайн, муу үндэстэн гэж туйлшралгүй хүн бүр өөрөө хичээж, бусадтай зэрэгцэн орших учиртай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.
•Тэгээс тодорхойгүйн хооронд өдрийн төсөв минь эргэлддэг.
Ж.Эрдэнэцэцэг