Уг тулааныг дэмжин Кик боксын холбоотой нэгдэн үйл ажиллагаагаа явуулах болсон “Мэргэжлийн боксын Цэвээнпүрэв төв”-ийн тэргүүн, мэргэжлийн боксын дэлхийн аварга, Их Британий мастер аварга, Пан Азийн аварга Ч. Цэвээнпүрэвтэй ярилцлаа, Тэрээр маргааш Их Британийг зорьж, дараа жил ирэх гэнэ.
-“Монголын боксын Цэвээнпүрэв төв”, “Кик боксын холбоо” нэгдэж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Бид нэгдэж, кикбоксыг маань Алтанпурэв хариуцаж, мэргэжлийн боксын
тэмцээнүүдийг манай төвтэй хамтран явуулах юм. Ингэж нэгдсэнээрээ залуу үеийг спортоор хичээлэхийг уриалж, өөрсдийн дуу хоолойг хурэх газар нь
хургэх зорилготой. Мэргэжлийн кикбоксын Ази тивийн аварга шалгаруулах
тулааныг Монголд хийх эрхийг авсанд нь маш их баяртай байна. Энэ
тулааны эрхийг авна гэдэг амаргүй л дээ.
-Олимпод медаль хүртсэн тамирчинд 50 сая төгрөг улсаас өгдөг. Харин
мэргэжлийн боксод тийм юм байдаггүй нь энэ спортыг төрөөс анхаарч
дэмжихгүйн байгаагийн нэг хэлбэр гэж олон хүн хэлдэг. Энэ талаар таны
бодол?
-Энэ спортыг дэмжихгүй байгаа нь надад жаахан тиймэрхүү л санагддаг юм.
Сонирхогчийнхыг бодвол мэргэжлийн спортод хүн бүх амьдралаа зориулж
ажилладаг. Ингэж бухнээ зориулаад ямар ч хангалт, хамгаалалтгүй, нэр
төр, эх орныхоо төлөө, карма хоосон гуйж, дэлхийн бүх тулаанчдыг ялаад
явж байгааг Монголд хэн ч мэддэггүй. Яах вэ, намайг гадарладаг хүмүүс
байдаг л байх. Гэтэл саяхан Азийн аваргаас гурван жинд гурван боксчин
туруулснийг хэн ч мэдэхгүй байна. Тэдэнд ядаж ганц өрөө байр ч болов
өгч болно шүү дээ. Үнэндээ тэдний амьдрал ямар байгааг хэн ч мэдэхгүй,
сэтгэлээрээ л зутгэж байгаа хүмүүс. Ийм эрсдэлтэй спортоор өөрийгөө
золиослон, дэлхийд нэрд гарах амаргүй. Монголын боксчид сайн байна
гэдгийг дэлхийн мэдээнд бичиж байхад эх оронд нь мэдэх ч угүй байна.
Олон дэлхийн аваргыг төрүүлсэн Оюунболд багш маань одоог хүртэл гавъяа
шагнал аваагүй байгаа. Энэ бухэн их хачин санагддаг. Манай төрд олимпын
бус төрлийг дэмжихгүй бодлого байдаг юм уу бүү мэд.
-Хангамж муутай ч гэсэн Монголын тамирчид тулааны урлагаар амжилтай явдаг нь юутай холбоотой байдаг юм бол?
-Манайхан өдөр нь талхаа идэж, усаа уугаад, орой нь гурилтай шөлөө
идчихээд явж байгаа ч энэ спортод сэтгэл гарган зүтгэдэгийн л ач байх.
Тухайлбал Ази тив төдийгүй дэлхийд танигдсан алдартай тамирчин Саруул-Од гэхэд гудамжаар
алхаад л явж байна. Үнэндээ Монголд л тоодоггүй болохоос биш, өөр аль ч
оронд очиход дуртайяа хулээж авна.
-Та өмнө нь кик бокс тоглох тухай бодож байсан уу?
-Грект болсон кикбоксын аваргад оролцох урилга ирж байсан. Би очиж хэд
хэд цохиод л аварга болчихно гэж бодоод бэлдчихсэн байлаа. Тэгээд
туслах багшдаа хэлэхэд “Чи тэгээд явбал Британид бокс тоглох эрхгүй
болно” гэсэн учраас оролцоогүй. Тайландад нэг жил Тай боксчидтой хамт
бэлтгэл хийхдээ нэг л удаа ялагдаж байсан болохоор уг нь сонирхол их
байсан юм.
-Та саяхан бүсээ хамгаалах тулаан хийнэ гэж байсан. Хаана, хэдийд, ямар тамирчинтай тулалдах вэ. Бэлтгэлээ хэр базаав?
-Ирэх есдугээр сард Их Британий Манчестер хотод зохион байгуулахаар болсон. Тамирчний товыг одоогоор сонсоогүй байна. Энд би өглөө нь уулын кросс хийж, Зайсан толгой руу гүйгээд, үдээс хойш
мэргэжлийн бэлтгэл хийж байна. 18-ны өдөр Их Британи руу буцаж
бэлтгэлээ базаана. Энэ миний бусээ хамгаалах хоёр дахь тулаан. Ямар ч
гэсэн өөртөө илтгэлтэй байна. Зодог тайлахаасаа өмнө дахин тоглолт
хийнэ.Ер нь энд би олон талын ажил амжуулж гүйсээр байгаад сайн бэлтгэл
хангаж, формдоо орж чаддаггүй болоод тэр уу аварга болж үзээгүй. Гэтэл
гадаадад Монголын шигшээ багийн тамирчин ялдаггүй ОХУ-ын гавъяат
тамирчинг би нэгдүгээр зэргийн тамирчин байхдаа ялж байсан. Тийм учраас
гадаадад илүү амжилттай явах юм уу гэж боддог.
-Энэ тулаанд хэнтэй тулалдах нь тодорхой болоогүй ч ямар тамирчин байх
талаар танд төсөөлөл байгаа болов уу. Ер нь тулааид өрсөлдөгчөө мэдрэх
их чухал биз?
-Хамгийн чухал нь сэтгэл зүйн бэлтгэл маш өндөр байх ёстой. Биеийн
бэлтгэл хичнээн сайн байгаад ч сэтгэлээрээ бэлтгэгдээгүй бол ялна гэдэг
хэцүү. Энэ удаагийн тулааны өрсөлдөгч маань хамтын нөхөрлөлийн орнуудын
аварга, Африкийн тамирчин байж магадгүй гэж бодож байна.
-Зодог тайлна гэснээс хэдийд зодог тайлах гэж байгаа юм бэ. Зодог тайлсныхаа дараа хойч үеэ бэлдэх талаар юу бодож байна даа?
-Миний нас ч нилээд явж байна. 38-39 нас хүрээд л зодог тайлна. Гэхдээ
рекорд эвдэх хүсэлтэй байна. Тулааны тамирчид олон жил явахад гэмтэл
бэртэл улам ихэсдэг. Зодог тайлсныхаа дараа спортынхоо төлөө зүтгэж,
залуусыг эрүүл байлгах, тэднийг тулааны спортод хамруулахад анхаарна.
-Байнга тулааны спортоор хичээллэхээр гэр бүлийнхэн тань их л санаа зовдог байх?
-Байнга л санаа зовж “Хэзээ болих гэж байна” л гээд байдаг. Би ч одоо удахгүй л гэдэг. Одоо энд байгаа. Хамтдаа явна.
-Таны амжилтын нууц юу байдаг бол?
-Би өөрөө спортын золиос хүн учраас өөрөө өөрийгөө л эмчилдэг. Би өмнө
нь ардын уламжлалт эмчилгээг их сонирхдог байсан. хүн оюун ухаанаараа л
өөрийгөө эмчилдэг. Тиймээс өөрийгөө маш сайн амрааж чаддаг. Энэ
чанараараа тамирчин хүн учраас зөв хооллож, дэглэмээ маш сайн барина.
Сүүлийн үед залуус буруу хооллож, шүлсээ маш их хаядагаас ходоод их
муутай болж байна.
-Та одоо Их Британид амьдарч байгаа юм байна. Монголдоо эргэж ирж амьдрах бодол байна уу?
-Нутагтаа ирж, очин амьдарна. Хүний нутаг хичнээн сайхан ч намайг
наашаа гээд хулээн авах эх орон минь энэ шүү дээ. Гэхдээ цаг үеийн
байдлаас л шалтгаалах байх. Эх оронд маань юм хөгжиж байна гэж байгаа ч
хаана, юу хөгжиж байгааг харахгүй байна. Бүх юмны үнэ өсөөд л, хот
төлөвлөлт нь алдагдаад л, урьд байдаггүй байсан олон өвчнүүд нүүрлээд
ард түмний амьдрал хэцүү л байна.
-Та яагаад заавал Их Британид тоглодог юм бэ?
-Тэнд надад хангамж сайтай байдаг. Миний менежер бүх талыг авч явдаг.
Тэр хүн миний аав шиг, найз шиг зөвлөгөө өгдөг дөө. Өөрөө том бизнесмен
хүн. Надад өөрийгөө биш, найзыгаа нэгдугээрт тавих ёстой гэх мэтийг
сургадаг хүн дээ. Тиймээс ч одоо би Манчестрийн англи коллежид сурч
байгаа. Боловсрол хүнд хэрэгтэй шүү дээ.
-Та одоо Их Британи руу яваад дараа хэдийд эргэж эх нутагтаа хөл тавих вэ?
-Бүсээ хамгаалах гурав дахь тоглолтоо хийчихээд дараа жил ирнэ.
-Ер нь та тэмцээнээс бусад үед хүнээс айдаг уу. Хэн нэгэн тань руу цохихоор дайрвал яах вэ?
-Би хүн цохих эрхгүй. Гэхдээ өөрийнхөө буруу хийсэн юман дээрээ айдаг.
Би өөрийгөө өмөөрч хүнтэй зодолдож огт чаддаггүй. Найз нөхөд эсвэл
ядарсан хүнийг өмөөрч, хэнтэй ч болов зодолдож чадна. Багадаа ч тийм
хүүхэд байсан. Харин би буруу зүйл хийчихээд хүн рүү дайрвал дараа нь
их л санаа зовж боддог юм. Зарим үед үнэхээр уур хүрдэг. Хэн нэгэн
над руу гар далайвал би тэр хүнийг гэмтээх буюу надад ямар нэг муу юм
болно. Яагаад гэвэл би рефлексээрээ тэр хүнийг өөртөө хүргэхгүй, нөгөө
хүн л цохиулна. Тэгэхээр аль болох зайлсхийхийг боддог.
-Гудамжинд хүнийг цохих буюу өөрөө цохиулж байсан удаатай юу?
-Багадаа яармагт л зодолдож өссөн. Миний буруу биш байсан ч хүн
зодчихоороо маш их санаа зовж, замдаа яадаг бол гэх мэтээр боддог.
Нөгөө хүн надаас уучлал гуйсан ч би зодчихоороо их харамсдаг байсан.
-Уучлаарай таны энэ урт үс их анхаарал татах юм. Ямар учраас ингэж урт ургуулсан юм бэ, Тамирчин хүнд хэцүү биш үү?
-Үс маань монгол имиджийг л бурдүүлсэн байдал. Монгол дээл, хантаазаа
өмсөж, ийм имидж бүрдүүлэхгүй бол би хужаагаас ялгаагүй болно шүү дээ.
Мөн хүч оруулна. Би үсээ эргүүлж зуучихаад, сүлжүүлээд л гардаг.