gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МАН-ын бүлгийн асуудал шийдвэрлэгдэнэ

Г.Билгүүн
Улс төр
2012-12-17
0
Twitter logo
Г.Билгүүн
0
Twitter logo
Улс төр
2012-12-17
МАН-ын бүлгийн асуудал шийдвэрлэгдэнэ

УИХ энэ долоо хоногт ямар ямар ажил хийхээр төлөвлөснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Энхтуяа мэдээллээ.

Энэ долоо хоногт УИХ нэлээд ачаалалтай ажиллахаар төлөвлөж байна. Байнгын хороод олон хуулийн төсөл дээр ажиллахаас гадна 13 Ажлын хэсэг хуралдах юм.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөгдөөд байна. Эдгээр хуулийг хэлэлцсэнээр удтал хүлээгдэж байгаа МАН-ын бүлгийн тухай асуудал шийдвэрлэгдэх боломжтой болох юм. Мөн ирэх оны эхний хагаст болох Ерөнхийлөгчийн сонгуулийн эрхзүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгох боломж бүрдэнэ.

Мөн энэ долоо хоногийн мягмар гараг буюу маргааш УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар “”Ил задгайь дээвэргүй” захуудаар явж, тэнд үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл, ажлын байрны асуудалтай танилцах юм байна.
Харин лхагва гарагт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын гишүүд Соёлын төв өргөөнд “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин ба хот, хөдөөгийн хогийн савны шинэчлэл” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулна.    

Дашрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт УИХ-д гурван гишүүн шинээр тангараг өргөснөөр УИХ нийт 73 гишүүний бүрэлдэхүүнтэй болсон. Тодруулбал, АН 32, МАН 26, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 10, ИЗНН 2, бие даагч гурван гишүүний төлөөлөлтэй болоод байна.

Харин одоо Өвөрхангайн тойргоос сонгогдох нэг, Сонгинохайрхан дүүргийн тойргоос нэг, “Шударга ёс эвсэл”-ийн жагсаалтаас орж ирэх нэг, нийт гурван гишүүний асуудал хүлээгдээд байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан