Ливаны түүхч, эдийн засагч, сайд асан Жоржес Корм Сири дахь нөхцөл байдлын талаар санал бодлоо илэрхийлж байна. 1940 онд Александр хотод төрсөн, Парист боловсрол эзэмшсэн ливан сэхээтэн Жоржес Корм хараат бус, зоригтой дуугардаг, бүс нутагтаа төдийгүй дэлхийд нэртэй түүхч, тоймч юм. Түүний “АВС”-д өгсөн ярилцлагыг толилуулъя.
-Нэг жилийн өмнө Сири дахь нөхцөл байдлыг үнэлэхдээ ихэд болгоомжтой ханддаг байлаа. Одоо таны санаа бодол ямар байна вэ?
-Тунис, Египет дахь тайван хувьсгал ялалтаар дууссан. Яагаад гэвэл тэнд үндэсний эв нэгдлийн хөдөлгөөн байсан юм. Эхний эсэргүүцэл жагсаал нь амжилт олсон. Дараа нь зэвсэг бариад, цэрэг арми нь хүч хэрэглээд ирэхээр байдал ширүүсээд ирсэн. Сирийн өнөөгийн байдал Ливаны иргэний дайныг л дуудаад байх шиг байна. Мөн Бахрейн, Йеменд жагсаал, цуглааныг хүч хэрэглэн дарсныг мартах учиргүй. Араб, өрнөдийн фундаменталист эвсэл арабын хувьсгалыг улам дэврээж, дайн байлдаанд хүргэж байна.
-Та хараат бус тоймч, сэхээтэн. Сири дахь зүүний хүчнийхний талаар ямар бодолтой байна вэ?
-Асадын дэглэмийг ч, зэвсэглэсэн сөрөг хүчнийг өөгшүүлж байгаа араб-өрнөдийн эвслийг ч зөвтгөх арга алга. Сири дахь зүүний хүчнийхэн ард иргэдтэйгээ нэгдээгүй байгаа нь хямрал даамжрах шалтгаан болж байна. Тэд нарт эдийн засгийн бодлого гэж алга.
-Хэвлэл мэдээллийг хатуу хянадаг, лал шашны харанхуй, нууцлаг системийг дэмждэг Саудын Арабын бодлогыг та зоригтой шүүмжилж ирсэн...?
-Арабын ертөнцийн телевиз, сонин хэвлэл өнөөдөр Саудын Араб, Катарын мөнгөөр хөдөлж байна. Сирид болохоор гадаадын сонин хэвлэл шургалчихсан, яг Ирак шиг. Иракийн дайны үед Иракт ажиллаж байсан гадаадын хэвлэл, мэдээллийнхэн эхлээд АНУ-ын зэвсэгт хүчинд мэдээллээ дамжуулдаг байсан гэдэг.
-Та Сирийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Сири улс задарч, хэд хэдэн хэсэгт хуваагдан дуусашгүй дайн байлдаан руу орох вий гэж айж байна. Иракт төрийн байгууллага нь оршиж байгаа ч шийт, суннит, курдууд гэж хамгаас дээгүүр хүмүүс байна. Тэнд ноцтой алдаа гарсан. Сири нь Ойрхи Дорнодыг нөмрөөд байгаа АНУ, Европын хүчний эсрэг тулааны талбар болон хувирлаа. Сири дахь “Калашников” бүрийн ард гадаадын хүч, мөнгө зогсож байна. Сири улс газар зүйн хувьд ч, ёс суртахуун, сэтгэл зүйн хувьд сүйрч магадгүй болоод байна.
-Сири сульдаж доройтвол Ливанд асар их хүч, нөлөөтэй байдаг “Хезболла” бүлэг дахин хүчирхэгжих юм биш биз?
-”Хезболла”-г дэмждэг хүчин, бүлгүүд Сирид байдаг. Гэхдээ тус бүлэг нь Иран болон орон нутгийн байгууллагуудын дэмжлэгээр хүчирхэг байдаг юм. Сирийн хямрал хөрш орнууддаа хүчтэй нөлөөлж байна. Иргэд нь олноороо дүрвэж Турк, Ливан руу орж ирж байна. Тус улсын дотоодын хямралыг даруй зогсоохгүй бол Ойрхи Дорнодын тогтвортой байдалд муугаар нөлөөлөх болно.
Н.Мөнхжин