gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Мандахбилэг: Москва дахь ЭСЯ-ны барилга зарагдаагүй, харин 10 жилээр түрээслүүлсэн

Улс төр
2013-02-05
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2013-02-05
Манай сонины даваа гарагийн дугаарт эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу ОХУ дахь манай улсын Элчин сайдын яамны хоёрдугаар байр зарагдсан уу гэсэн утгатай нийтлэл гарсан. Энэ асуудлаар албаны байр суурийг хүргэх зорилгоор Гадаад харилцааны яамны Гэрээ эрх зүйн газрын захирал Б.Мандахбилэгээс тодрууллаа.

-ОХУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар байр зарагдсан гэсэн мэдээлэл бид авсан юм. Тийм учраас энэ асуудалд албан ёсны байр суурь авмаар байна?
-Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ нь Москва хотноо хэд хэдэн обьекттой. Түүний нэг нь буюу Худалдааны төлөөлөгчийн газар гэж хуучин нэрлэгддэг, Спасопесковский переулок 7/1 гэсэн хаягтай обьектын талаар 2007-2008 онд Монгол Улсын тухайн үеийн ГХЯ, Төрийн Өмчийн хорооноос зөвшөөрсөн шийдвэр гаргуулсаны дагуу, тухайн үед элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай “Центр регион Эстэйт” хэмээх ОХУ-ын хувийн аж ахуйн нэгжтэй 10 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан юм байна лээ. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газрын үед буюу Ерөнхий сайд Сү.Батболдын үед гэсэн үг.

Хоёр орны хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн гэж үзэж байгаа. Л.Болд сайд энэ асуудалд өнгөрсөн намраас анхаарлаа хандуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж түрээсийн асуудлыг нягталж судлах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан ахалж, би ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Түрээсийн гэрээ байгуулсан нөхцөл байдал зэрэг нэлээд зузаан материал судалсан.

Тухайн үеийн удирдлагууд зөвшөөрсөн юм байна лээ. Оросын хуулийн байгууллагад бүртгэлтэй гэсэн. Хүчин төгөлдөр гэрээ. Бид ОХУ-тай болон тухайн хувийн аж ахуйн нэгжтэй нэлээд сайн ярьж байна. Монголын ашиг сонирхол, ашигтай байдлыг хангуулах талаар сайн судалж, ярилцаж байна.

-Обьект зарагдаагүй гэсэн үг үү. ОХУ-ын талаас ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?
-ЭСЯ-ны энэ обьект Монгол Улсын өмч хэвээр байгаа, зарагдаагүй гэсэн үг. ОХУ болон Гадаад харилцааны яамнаас энэ асуудалд оролцсон зүйл байхгүй. Болсон явдал бол Монголын Элчин сайдын яам, Оросын нэг хувийн аж ахуйн нэгжийн хооронд болсон асуудал.

-Ямар учраас түрээсэлсэн юм бол. Нууц биш бол гэрээний мөнгийг Монголын Элчин сайдын яам нь авдаг гэсэн үг үү?
-Судлаад байхад манай улс тэр үед ОХУ-тай харилцах харилцаа нь багасаад яваад байсан учраас том обьектоо түрээслүүлсэн юм байна лээ. Элчин сайдын яаманд ажиллах хүмүүс нь ч багассан гэсэн. Тийм санаа сэдлээр түрээслүүлсэн гэж ойлгосон. Л.Хангай элчин сайд түрээсийг нь авч байх зорилгоор л түрээслүүлсэн байсан. Нарийн учир шалтгааныг сайн тогтоох хэрэгтэй.

-Эзэн нь Чечень хүн гэсэн үү?

-Тийм гэнэ лээ.

-Одоо хүмүүс нь ихэссэн учраас гэрээг зогсоох асуудал яригдаж байгаа юм уу. Эсвэл өөр шалтгаан байна уу. Тэр байранд ямар үйл ажиллагаа явагдах юм бэ?

-“Центр регион Эстэйт”аж ахуйн нэгжийн удирдлагатай тун удахгүй монголын талын ашиг сонирхол, шаардлагыг хангуулах чиглэлээр Ажлын хэсэг яриа хэлэлцээ хийх болно. Солонгос ресторан үйл ажиллагаа явуулж байсан гэсэн. Одоо байраа буцааж аваад Монголын соёлын төв байгуулах зорилгоор ашиглаж болно. Тэгээд ч манай Элчин сайдын яам бүтцээ өргөсгөж болзошгүй. Монгол Улсын өмчийн хувьд үр ашигтай үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө байгаа.

Б.Өнөртогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан