"Австралид Сурцгаая" боловсролын үзэсгэлэн 2023 оны есдүгээр сарын 16-нд Шангри-Ла зочид буудалд боллоо. Тус үзэсгэлэнд Австралийн нийт 22 боловсролын байгууллага, их сургууль, коллежийн төлөөллүүд оролцлоо.
Үзэсгэлэнг сонирхохоор олон мянган хүмүүс, ялангуяа хүүхэд залуучууд иржээ. Австралийн их дээд сургуулийн төлөөллүүд энд биечлэн ирж сургуулийнхаа хөтөлбөр, давуу тал, тэтгэлэг, элсэлтийн талаар мэдээлэл хүргэлээ.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Австрали бол амьдрахад хамгийн таатай улсуудын нэг гэдгээрээ алдартай. Манай улсын тайван байдал, үзэсгэлэнт байгаль нь оюутан сурагчдад тэнцвэртэй амьдралын хэв маягийг олгодог. Мөн бид бүхий л соёлыг дээдлэн хүндэлдэг олон талт нийгэмтэй. Австралийн нийт оршин суугчдын тал орчим хувь нь гадаадад төрсөн, аль нэг эцэг эх нь гадаадад төрсөн байдаг тул энэхүү онцлог нь Австралийн хэв маягийг тодорхойлдог. Цар тахлын өмнө Австралид суралцах Монгол оюутнуудын тоо жил бүр нэмэгдэж байсан. 2019 оны эцэс гэхэд 5,700 Монгол оюутан Австралийн их сургуулиудад суралцаж байв.
Цар тахлын үед саарсан ч энэ оны эхний зургаан сард Австралид суралцах Монгол оюутнуудын тоо огцом сэргэж, элсэлтийн тоо 2022 онтой харьцуулахад 97 хувь, 2019 онтой харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн гэдгийг дуулгахад таатай байна. Цаашид ч олон монгол залуучууд Австралид суралцаж, туршлагаа гүнзгийрүүлэх гайхалтай боломжийг ашиглахыг, тэр дундаа өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхнийг Австралид харах болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Элчин сайд Кэйти Смитээс тус үзэсгэлэн болон Австралийн тэтгэлгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
- Австралийн боловсролын үзэсгэлэнгийн гол зорилго юу вэ?
- "Австралид Сурцгаая" боловсролын үзэсгэлэн нь Монгол залууст Австралид суралцах боломжуудын талаар мэдээлэл хүргэх зорилготой юм. Дээд боловсрол, англи хэл, техникийн болон мэргэжлийн боловсрол, цаашлаад ахлах сургуулийн боловсролын талаарх мэдээллийг хүргэнэ. Австрали бол Монгол залуус суралцахад, тэр дундаа амьдралын хэв маяг сайхан, амьдрахад таатай орон билээ.
Австралийн их дээд сургуулиудын 90 хувь нь дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсдаг нь маш том давуу тал болдог
Австралийн оюутныг дэмжих үйлчилгээ нь олон улсын оюутнуудад ч хамааралтай маш чадварлаг байдаг. Тиймээс Австрали төдийгүй бусад орны туршлагаас суралцах боломжтой. Мөн Австрали нь байгаль, зэрлэг ан амьтдаараа дэлхийд алдартай бөгөөд Австралид сурч байгаа оюутан сурагчдад маш сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна.
- Энэхүү арга хэмжээнд Австралийн хэчнээн их, дээд сургууль, коллеж оролцож байна вэ?
- Энэ удаагийн арга хэмжээнд Австралийн 22 сургуулиуд оролцож байна. Эдгээр нь техникийн болон мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, англи хэлний коллежууд, зарим ахлах сургуулиудын төлөөлөл бөгөөд тэд монгол залууст биечлэн мэдээлэл түгээхээр Австралиас ирсэн. Мөн Монголын 4000 орчим залуус бүртгүүлснийг дуулаад миний хувьд маш баяртай байна. Тэд өнөөдөр ирж, сургуулиудын санал болгож буй хөтөлбөрүүд, нэмэлт үйлчилгээнүүдийн талаар биечлэн уулзаж танилцаж байгаа нь маш сайн хэрэг.
- Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн залуусын урт цувааг сая гадаа харлаа. Тэгэхээр үүнээс харахад Монголын залуу үеийнхэн Австралийн боловсролыг маш их сонирхож байгаа гэсэн үг. Австралийн Тэтгэлэгт хөтөлбөр нь монголчуудад, ялангуяа залуу үеийнхэнд ямар давуу талтай вэ?
- Бид “Australia Awards” тэтгэлэгт хөтөлбөрөөрөө маш их бахархдаг. Энэхүү хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсний 30 жилийн ой энэ онд байгаа бөгөөд энэ хугацаанд 700 гаруй монголчууд уг хөтөлбөрөөр Австралид дээд боловсрол эзэмшээд байна.
Манай төгсөгчид маш чадварлаг бөгөөд эх орондоо буцаж ирээд Монголын хөгжилд үнэлшгүй хувь нэмрээ оруулж байна. Хувийн хэвшил, төр, иргэний нийгмийн гээд өөр өөрсдийн аль нь ч салбарт амжилттай явдаг.
Тэтгэлэг хүртсэн оюутан гэр бүлийнхээ хамт Австрали руу явах боломжтой байдаг тул үнэхээр ашиг тустай хөтөлбөр гэж үздэг. Тиймээс энэ нь зөвхөн оюутны төдийгүй тэдний гэр бүлийнхний хувьд ч сайн туршлага болдгоороо давуу талтай.
Австралийн их дээд сургуулиудын 90 хувь нь дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсдаг нь маш том давуу тал болдог. Энэ жил манай тэтгэлэгт хөтөлбөрөөр Австрали руу явах оюутны тоо нэмэгдэж байгаад бид маш баяртай байгаа. Ирэх жилээс тэтгэлэгт хамрагдах хүмүүсийн квотыг 50 хувиар нэмэгдүүлэн 15 хүнд олгох болсон. Цаашдаа улам бүр нэмэгдэнэ гэж найдаж байна. Би хувьдаа боловсролын хамтын ажиллагааг Австралийн Монголын найрсаг харилцааны тулгуур гэж боддог. Тэтгэлэгт хамрагдсан эсэх эсвэл Австралид сурсан монгол залуус ч бай, боловсролын тал дээр бид маш нягт холбоотой. Сүүлийн 20 жилийн хугацаанд Австралид 22 мянга гаруй монголчууд суралцсан нь бидний бат бөх харилцааг гэрчилнэ.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.