Сайжруулсан шахмал түлш, хагас коксжсон шахмал түлш гэсэн хоёр төрлийн түлш бий. Эхнийхийг нийслэлчүүд 2019 оны өвлөөс эхлэн дөрөв дэх жилдээ хэрэглэж буй тул мэдэх болсон. Удаахийг ирэх өвлийн хүйтэнд Яармаг, Налайх дүүргийн нийт айл өрхүүдийн галлагаанд туршиж үзэхээр бэлтгэл хангаж байна.
Хагас коксжсон шахмал түлшний гол түүхий эд хагас коксыг БНХАУ-аас худалдан авахаар төлөвлөжээ. “Монгол орон коксжих нүүрстэй атал яагаад айлаас авах болов” хэмээн шүүмжилж байна.
Тиймээс байгаль дахь коксжих нүүрс, хагас коксжсон түлшний ялгааг энд өгүүлэх юм. Кокcжих нүүрс нь илчлэг өндөртэй бөгөөд түүхийгээр нь өрхийн болон хүнд аж үйлдвэрүүдэд өндөр температурт шатаахад ашигладаг байгалийн баялаг, манайхан шууд хэрэглэдэг уламжлалт түлшний нэг. Хагас коксжсон шахмал түлш нь байгальд түүхийгээр орших ямар ч төрлийн нүүрсийг үйлдвэрлэлийн аргаар 650-700 хэмийн халуунд жигнэж, хагас коксыг ялган авсан бүтээгдэхүүн юм.
БНХАУ түүхий нүүрснээс хагас коксыг ялган авч, ахуйн түлшинд хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулсан, түүхий нүүрсийг боловсруулсан үйлдвэрлэлийн технологиороо дэлхийд үлгэр жишээ орны нэг болжээ.
Тиймээс БНХАУ-ын агаарын бохирдлоосоо салах гол шийдлүүдийн нэг болсон түүхий нүүрснээс хагас кокс гарган авах технологи, туршлагагаас хуваалцахаар сэтгүүлчдийн баг ӨМӨЗО-ы гурван үйлдвэртэй танилцсан юм.
ӨМӨЗО-ы Хөх хотоос 240 км-ийн зайтай орших “Inner Mongolia blue flame technology enviromental” үйлдвэр 1999 онд байгуулагджээ. Уул уурхайн үйлдвэрлэл, шахмал түлш болон нүүрс химийн үйлдвэр, цахилгаан станц бүхий аж үйлдвэрийн энэ цогцолбор нь ӨМӨЗО-ы шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх компаниудын нэг аж.
Байгалийн түүхий нүүрсийг угаах нь үйлдвэрийн шат дамжлагат ажлуудын эхнийх. Үүний дараа туузан дамжуургаар хагас коксын үйлдвэрт хүргэнэ. Энэ үйлдвэр нь 150 мянган тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий дөрвөн зуухтай. Түүхий нүүрсийг үйлдвэрийн аргаар 700 градуст жигнэж, жилд 600 мянган тонн хагас кокс авах ба үүгээр дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Хагас кокс гарган авах явцад гурван нэр төрлийн бүтээгдэхүүний түүхий эд бэлэн болно.
Нэгдүгээрт, Хагас кокс. Энэ утаагүй шахмал түлшний гол түүхий эд.
Хоёрдугаарт, хагас коксыг ялган авах үйлдвэрлэлийн явцад гарах хийг шугам хоолойгоор өөрийн цахилгаан станцад нийлүүлж эрчим хүч гаргана. Эднийх жилд 50 мянган МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
Гуравдугаарт, Давирхай гарна. Давирхайг химийн үйлдвэртээ шилжүүлж, дизель түлш, өндөр хурдны авто замын битум зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг байна.
Байгалийн нүүрсийг олборлохоос эхлээд үйлдвэрлэлийн боловсруулалтад оруулж ямар ч хаягдалгүй бүрэн ашигладаг аж үйлдвэрийн цогцолбор. БНХАУ агаарын бохирдлоосоо салахын тулд олон арга хэмжээ авсны нэг нь коксжсон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр байв.
Агаарын бохирдолтой тэмцэх улсынхаа бодлоготой уялдуулан байгуулсан энэ үйлдвэр анх шахмал түлшээ Бээжин болон ойролцоох хотуудад нийлүүлж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийлүүлсээр байна. Хятад улс агаарын бохирдлоо бууруулахад манай үйлдвэр багагүй хувь нэмэр оруулсан хэмээн энэ үйлдвэрийнхэн ажлаараа бахархах аж.
Тус улсын Засгийн газраас 2017 онд нүүрсний тоос, шороог угааж хэрэглэх тухай тогтоол гарснаар бүх үйлдвэр нүүрсээ угаагаад дараагийн боловсруулалтад оруулах болжээ. Эднийх жилд 1.2 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай ба сайн угаах тусам өндөр чанартай хагас кокс гарна.
Угаасан нүүрсийг газар доогуурх туузан дамжуургаар хагас коксын үйлдвэрт шилжүүлнэ. Хагас коксыг гурил шиг нунтаг, жижиг, дунд, том дөрвөн төрлөөр үйлдвэрлэдэг. Том, жижгээс шалтгаалан хэрэгцээ өөр өөр ба хамгийн том хэмжээтэй хагас коксыг гангийн хүнд үйлдвэрүүдэд нийлүүлдэг байна.
Жижгээр нь уурын зуухны шахмал түлш, ресторан, зоогийн газар болон айл өрхүүдийн халаалтад зориулсан шахмал түлш үйлдвэрлэнэ. Ахуйн хэрэглээний бидний мэдэх бөөрөнхий шахмал түлшийг 25 кг-аар савлан, Хятад улс даяар айл өрхийн халаалтад зориулан түгээдэг байна. Хятад улсын өнцөг булан бүрд энэ үйлдвэрийн 1000 гаруй борлуулагч ажилладаг гэж танилцуулав. Энэ үйлдвэрийн шорлогийн нүүрс Хятад улсдаа хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн аж. Үйлдвэрлэсэн хагас коксын үнэ тонн тутамдаа 3500 юань, шорлогийн нүүрс нь 3000 юань, асаагч нь 10 мянган юаниар борлуулагддаг.

Өөрийн шахмал түлшийг ашиглахад тохиромжтой ахуйн хэрэглээний авч явахад авсаархнаас эхлээд зоогийн газрын зориулалт бүхий шорлогийн зуух, 150, 200, 400, 800 ам.метр талбайг халаах хүчин чадалтай камин болон энгийн зуухууд үйлдвэрлэдэг юм байна.
Халаалтын зориулалтын хагас коксжсон шахмал түлшээ БНСУ, Саудыг Араб, Австрали зэрэг улсад их хэмжээгээр экспортолдог гэж “Inner Mongolia blue flame technology enviromental” үйлдвэрийн Ерөнхий инженер Лю Руи танилцуулсан.
Бидний очсон төв үйлдвэрийн цогцолборыг 20 га талбайд байгуулсан ба бүрэн автоматжсан энэ аварга үйлдвэрийн 90 хувь нь автомат ажиллагаатай. Үйлдвэрүүдийн шат дамжлагуудтай танилцаж хоёр цаг гаруй хугацаанд явахад 10 гаруй хүнтэй таарсан ба бусад ажилтнууд автомат үйлдвэрийн хяналтын өрөөнд сууж, тоног төхөөрөмжүүдээ удирдаж, аюулгүй ажиллагааг хангах аж. Савлах, ачиж буулгах, өргөх тавих зэрэг командыг робот, тоног төхөөрөмж гүйцэтгэж, хүний ажиллагаа үндсэндээ халагджээ.
Зуны цагт шорлогийн нүүрс үйлдвэрлэж байгаа. Есдүгээр сарын сүүлчээс айл өрхийн хэрэглээний коксжсон шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлнэ гэж байв. Эдний үйлдвэрлэж буй шахмал түлш нь утаанаасаа салах зорилготой бидний мөрөөдлийн бүтээгдэхүүн гэж болно. Шахмал түлш нь эрдэнэ шишийн цардуул, нэг төрлийн химийн бодис /нэрийг нь хэлээгүй/, хагас коксын найрлагатай. Энэ гурван төрлийн бодисыг хольж, хэвлэх машинд хэвлэн, хатаасны дараа хэрэглэгчдэд хүргэхээр тээвэрлэлтэд гаргана.
Үйлдвэрийн цогцолборт шахмал түлшний чанар, агаарт ялгарах хорт хийг хянах лаборатори ажиллаж, бүтээгдэхүүний чанарыг тогтмол хянаж байдаг. Мөн тодорхой хугацааны дараа улсын үйлдвэрийн итгэмжлэгдсэн лаборатори хяналт тавьж, шаардлага хангахгүй бол үйлдвэрийн үйл ажиллагааг шууд зогсоодог. Улсын итгэмжлэгдсэн лабораторын шалгалтаар манай бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөөгүй нь нотлогджээ.
Гол түүхий эд болох хагас коксынхоо чанарыг сайн мэддэг учир бүтээгдэхүүнийхээ чанарт эргэлздэггүй болохоо итгэл төгс хэлж байв. Энэ үйлдвэрийн шахмал түлш нь маш хатуу бөгөөд хооронд нь мөргөлдүүлэхэд хоёр чулуу цохих мэт чимээ гарах аж. “Манай сайжруулсан шахмал түлш ийм хатуу биш, үйрж бутарч байдаг” хэмээн манай багийнхан хоорондоо ярилцана.
Бидэнд бүтээгдэхүүнээ танилцуулахаар гадаах том зууханд гал түлсэн байв. Коксжсон илчлэг түлш бүрэн шатаж, улайсан гал дүрэлзэнэ. Шахмал түлш асаад гурван цаг болж байгаа нь энэ гэв. Түлш бүрэн шатаж дуусах хүртэл дахин хугацаа хэрэгтэй ба илчлэгээ 5-6 цаг барьдаг аж.
Нүүрснээс хагас кокс гарган авах явцад ялгарах хийг эрчим хүч болгон ашиглан 30 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулсан ба энэ станцын орлого нь аж үйлдвэрийн цогцолборын цэвэр ашиг болж үлддэг гэнэ. Цахилгаан станцдаа шинэчлэл хийж эхэлсэн ба шинэчлэлийн дараа үйлдвэрлэлийн хүчин чадал, үр ашиг 55 МВт болж нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсныг бидэнд дуулгав.
Байгаль дахь түүхий нүүрсийг олборлон, бүрэн ашиглаж буй энэ төв үйлдвэрийн цогцолбороос гадна салбар гурван үйлдвэр Гань Сү, Шин жан зэрэг хотод ажилладаг ба “Inner Mongolia blue flame technology enviromental” үйлдвэрт нийт 1500 хүн ажилладаг хувийн компани юм байна.
Бид нүүрсийг “хар алт” хэмээн өргөмжлөх ч бүрэн боловсруулж жинхэнэ утгаар нь “алт” болгож буй аж үйлдвэрийн цогцолборын ажил ийм.
Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд дөрвөн өвлийг үдлээ. Утаа тодорхой хувиар буурсан ч асуудал шийдэгдээгүй. Үүний дараагийн алхам нь бидний танилцсан хагас коксжсон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ жил 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон шахмал түлшний түүхий эдийг Хятадаас худалдан авч, шахмал түлш үйлдвэрлэнэ. Шахмал түлшээ өвлийн ид галлагааны үед 45 хоногийн турш гэр хорооллын бүх айл өрхүүдэд хэрэглүүлнэ. Ингэснээр утаа 50 хувиар буурна гэсэн тооцоолол гаргасан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулав. Тиймээс ирэх өвөл эхний ээлжинд 32 тэрбум төгрөгөөр Яармаг, Налайх дүүргийг сонгон айл өрхүүдэд ид хүйтэн үед хагас коксжсон шахмал түлш 45 хоногийн турш хэрэглүүлж, хуучин болон шинэ түлшний ялгаа, агаарын бохирдлыг бууруулахад ямар нөлөө үзүүлж буйг туршиж үзэхээр болжээ.
Хагас кокжсон шахмал түлшийг Хятад, Орос, Англи, Энэтхэгт өргөн хэрэглэж, түүхий нүүрснээс гаралтай агаарын бохирдлоосоо ангижирсан улс орнуудын туршаад, туулаад өнгөрсөн хамгийн үр дүнтэй шийдэл аж. Тиймээс манай улс түүхий нүүрсээ боловсруулж, хагас кокс гарган авах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлжээ.
“ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-ны Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулах гэж байна. Шахмал түлшний үйлдвэрийг Багануурт барихаар төлөвлөсөн. Дурын түүхий нүүрсийг боловсруулан хагас кокс гаргаж авна. Хагас коксжуулсан шахмал түлшийг 12-р сарын 15-наас 1-р сарын 31-нийг хүртэл 45 хоног борлуулна. Хагас коксжсон түлш бидний хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшнээс 2-3 цагаар илүү дулаан хадгалдаг” хэмээн Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн ярив.