“...Үгүй. Эмэгтэй хүн инженер болж чадахгүй гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж би цахилгааны инженер болсон...” гэх сэтгэгдэл хамгийн түрүүнд нүдэнд тусав. Энэ бол “Таны сонголтод хүйс нөлөөтэй юу” гэдэг асуултад хариулсан залуухан бүсгүйн сэтгэгдэл. Алга дарам цаасан дээр бичсэн энэ ганц өгүүлбэр олон утгыг илтгэж, бас нотолно.
Энэ мэт олон янзын өнцөг, өргөн агуулга бүхий сэтгэгдлийг “Оролцоогоо нэмэгдүүлье”, “Амлалтаар нэгдье” гэсэн уриалга бүхий самбар дээрээс харж болно. Тодруулбал, жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Үндэсний номын баяр” дээр үүд хаалгаа нээсэн Сонгогчдын боловсрол төв буюу 99 дэх асар.
Тус төвийн асрын хананд байрлах жендэрийн харьцаа, эрх тэгш байдал зэргийг хөндөж ойлгомжтой бөгөөд сонирхолтой дүрс зураглал ашиглан графикаар харуулсан самбарын өмнө зогсох хүмүүсийн дунд залуучууд давамгайлж байлаа. Тухайлбал, 2022 оны байдлаар аймаг, нийслэлийн 22 Засаг даргаас нэг нь эмэгтэй, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн 151 эмэгтэйгээс 13 нь сонгогдсон зэрэг, мөн улс төрийн бүх шатан дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн эзлэх хувь хүйсээр, эмэгтэй нэр дэвшигчийн хувь Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу тэг, Говь-Алтай аймагт хамгийн их буюу 50 хувьтай байсан гэх мэт тоо баримтыг илтгэсэн олон самбар өлгөөстэй байв.
Мөн “Жендэрийн эрх тэгш байдлын талаар та хэр сайн мэдэх вэ” гэсэн зургаан асуулт бүхий сонжоонд хамрагдаж, энэ талаарх өөрийн ойлголт мэдээлэлд үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлжээ. Тухайн сонжоод хамрагдаж, зөв хариултын талаарх мэдээллийг авч буй 17 настай иргэн Т.Чинхүслэнгийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Би ганцхан асуултанд зөв хариулсан байна. Жендэр болон эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцооны тухайд ямар ч ойлголт мэдээлэлгүй гэдгээ мэдэж авлаа. Би ирэх жил анх удаа сонгууль өгнө. Ингэхдээ тухайн нэр дэвшигч ямар хүйстэй, хэн гэдэг хүн байхаас үл хамаарч, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртэй нь танилцаж байж сонголтоо хийнэ. Ялангуяа боловсролын салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилго зорилтыг нь голлон анхаарч харна” хэмээн хэрсүү хариулт өгөх нь сонгогчдын боловсрол, мэдлэг мэдээлэл, ялангуяа залуучуудын хувьд ямар түвшинд хүрч буйг илтгэнэ.
Жендэрийн мэдлэгээ сорьж, шалгах сонжоод дунджаар 18-30 насныхан түлхүү хамрагдаж, тэдний дийлэнх нь “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо аль түвшинд хамгийн бага байна вэ. Монгол эмэгтэйчүүд өдөрт дунджаар хэдэн цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг вэ” гэдэг асуултад алдаж буйг “Оролцоно төлөөлнө” өдөрлөгийн сайн дурын ажилтан Б.Номин онцоллоо. Уншигч та өөрийгөө эдгээр болон бусад асуултад хариулж чадах эсэхийг шалгаж мэдэхийг хүсвэл “Үндэсний номын баяр”-ыг зорьж, Сонгогчдын боловсрол төвийн асраар зочлоорой.
“Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд давамгайлснаар өнөөдрийн тэгш бус нийгэм бий болсон”
“Оролцоно төлөөлнө” гэдэг үгийг онцлон тодотгосон тэрхүү өнгөлөг асраар зочилж буй хүмүүс жендэрийн талаарх ойлголт, мэдлэг мэдээлэл өгөх зорилго бүхий сонжоод хамрагдахаас гадна “Эмэгтэйчүүдийн манлайлыг дэмжих” аянд нэгдэх, жендэрийн хэвшмэл ойлголтын тухай үг, өгүүлбэрийг будах, “Эмэгтэй улстөрчид нийгэмд ямар өөрчлөлт авчраасай гэж хүсэж байна вэ”, “Таны сонголтод хүйс нөлөөтэй юу” асуултын хүрээнд сэтгэгдлээ бичих, улс төр дэх эмэгтэйчүүд болон иргэдийн оролцоо, ирц идэвхийг харуулсан тоон дата мэдээлэлтэй танилцах, мөн олон сонирхолтой судалгаа, мэдээлэлтэй ном товхимолыг багтаасан явуулын номын сангаар үйлчлүүлэх зэргээр олон сонирхолтой арга хэмжээнд хамрагдах боломжтой талаар Сонгогчдын боловсрол төвийн Төслийн менежер Д.Элбэрэл танилцууллаа. Тэрбээр “Манай асраар зочилж буй залуучууд тоон дата мэдээллийг хараад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх хувь бага байгааг хараад гайхаж, өмнө нь анзаарч байгаагүй тухайгаа хэлж байна. Бид сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх, дээшлүүлэхэд нэлээд анхаарч ажилладаг. Тухайлбал, 2016 оноос хойш “Хариуцлагатай сонгогч” аян өрнүүлж, энэ талаарх ойлголт мэдээллийг залуучуудад өгч ажиллаж байна. Ялангуяа анх удаа сонгууль өгөх гэж буй залуу сонгогчдод зөв мэдлэг мэдээлэл олгохыг зорьдог. Залуучууд маань жендэрийн талаарх ойлголт мэдээлэл авахаар манай асрыг зорьж ирж буйг хараад бахархаж байна” гэв.
Сонгогчдын боловсрол төвөөс зохион байгуулж буй “Оролцоно төлөөлнө” өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцаж буй хүмүүсийн дунд ирэх жил анх удаа сонгууль өгөх гэж залуучууд нэлээд байв. Тэдний нэг бол иргэн Б.Батбаатар. Тэрбээр “Би хэлж буй үг нь үйлдэл болж чадах эсэхэд дүгнэлт хийж байж сонголтоо хийнэ” гээд “Таны сонголтод хүйс нөлөөлөх үү” гэсэн асуултад “Тийм. Би ихэвчлэн эмэгтэйчүүдийг дэмжинэ. Яагаад гэвэл, өнгөрсөн хугацаанд удирдах шат, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд давамгайлж байсан. Үүний үр дүнд өнөөдрийн тэгш бус, шударга бус нийгэм бий болсон. Тиймээс эмэгтэйчүүд үүний эсрэг буюу зөв, зөөлөн нийгмийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээх товч бөгөөд тодорхой, нэгийг бодуулж, хоёрыг тунгаах хариулт өглөө.
С.Оюунтуяа: Эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл явцад оролцсноор эдийн засагт өсөлт бий болдог
Шийдвэр гаргах түвшинд буюу УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байгаа нь юутай холбоотой вэ. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлээр эмэгтэйчүүдэд ээлтэй бус сонгуулийн тогтолцоо, дээд тааз болгож ашигладаг квот, намын дэмжлэг дутуу, өөрсдийнх нь идэвх санаачилга бага, олон нийтийн дундах жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, сонгогчдын сонголт гэх мэт олон асуудлыг нэрлэдэг. Тэгвэл Сонгогчдын боловсрол төвөөс өмнөх удаад зохион байгуулж байсан “Оролцоно төлөөлнө” өдөрлөгийн үеэр сонгогчдоос судалгаа авахад дийлэнх нь “Сонголт хийх хүмүүс дунд эмэгтэй нэр дэвшигч байгаагүй”, нэг хэсэг нь “Танихгүй учраас дэмжээгүй” гэх хариултыг өгчээ. Тиймээс цаашид эмэгтэйчүүд өөрсдөө идэвх санаачилга гарган манлайлах, улмаар тэднийг нам, эвсэл нь бодлогоор дэмжиж, нэр дэвшүүлдэг байх ёстойг судалгаа болон иргэдийн сэтгэгдэл харуулж байна.
Ер нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой тухайд Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Монгол Улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс тэднийг төлөөлж дуугарах, дуу хоолой нь болох хүмүүс шийдвэр гаргах түвшинд байх хэрэгтэй. Мөн Үндсэн хуульд заасан эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй гэсэн суурь зарчмын хувьд төлөөлөл тэгш байх ёстой. Нөгөө талаасаа эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл явцад оролцсноор эерэг давуу тал, ач холбогдолтойг олон төрлийн судалгаа тоо баримт, бусад улс орны жишгээс харж болно. Тухайлбал, нийгэмд тулгамдсан олон асуудал шийдлээ олж, улмаар эдийн засагт өсөлт бий болдог. Мөн авлига буурч, засаглал сайжирч, ардчилал бэхждэг. Товчхондоо, Тогтвортой хөгжлийн үндсэн шалгуур бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо байдаг” хэмээгээд “Манай улсын хувьд сонгогчийн боловсрол ямар түвшинд байна вэ” гэдэгт тэрбээр “Сонгогчийн боловсрол гэдэг өргөн хүрээний асуудал. Зарим улс орон сонгогчийн боловсролыг сонуульд оролцож буй ирц, оролцоогоор нь хэмждэг. Энэ талаас нь буюу оролцооны үзүүлэлтээр авч үзвэл манай улсын хувьд тийм ч муу биш. Сүүлийн жилүүдэд иргэдийн идэвх оролцоо улам нэмэгдэж байгаа. Харин сонгогчдын хувьд нэр дэвшиж буй нам, эвсэл, нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрийн талаарх ойлголт мэдээлэл дутуу байх тал бий. Тиймээс сонгогчид олон эх сурвалжаас авч буй мэдээ мэдээллийнхээ үнэн зөв, бодит эсэхийг ялгаж салгаж, шүүж чаддаг байх ёстой. Энэ чиглэлд бид түлхүү анхаарч ажиллаж байна. Ялангуяа анх удаа сонгууль өгөх гэж буй залуу сонгогчид руу чиглэж ажиллаж байна” хэмээв.
Удирдах шат, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн хувьд ээлтэй зохицуулалт оруулсан, мөн нам, эвслийн тухайд бодлогоор дэмжихээ мэдэгдэж, гарын үсгээр баталгаажуулсан гээд суурь нөхцөл нь өмнөх жилүүдийнхээс таатай, дэвшилтэт байдлаар бүрдсэн.
Тэгвэл одоо эмэгтэйчүүд өөрсдөө идэвх санаачилга, манлайлалтай байх л үлдэж байна.
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүн, “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн