БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны мэргэжилтнүүд Улаанбаатарт ажиллаж байна гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэв.
Хил дамнасан төмөр замын холболт, эдийн засгийн корридорын төсөл хөтөлбөр хариуцсан хоёр ажлын хэсэг Улаанбаатарт иржээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэн Минжуан, БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Дэд бүтцийн хөгжлийн газрын орлогч дарга Хан Баожүнь болон бусад төлөөлөгчдийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар төмөр замын холболтын асуудлаар хүлээн авч уулзлаа.
“Гашуунсухайт- Ганцмод” боомтын хил дамнасан гүүрэн байгууламж, төмөр зам барих Засгийн газар хоорондын хэлэлцээр, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, “Шивээхүрэн-Сэхээ” боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг эцэслэн батлах, барилгын ажлыг яаралтай эхлүүлэх талаар хэлэлцжээ.
Мөн “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрт Ханги-Мандал боомтыг нэмэх, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төслийг эрчимжүүлэх талаар хөнджээ.
Маргааш эдийн засгийн коридорын асуудлаар яриа, хэлэлцээр хийнэ гэж ЭЗХЯ-наас мэдээлэв.