Улаанбаатар хотоор жолоочид бартаат замын уралдаанд оролцож байх шиг. Холдоорой, нүх нүх, тойроорой, өө хоёр машин шүргэлцчихжээ тойр тойр. Энэ бол нийслэлчүүдийн авто зам дээр өрнөх амьдрал.
Бид өдөр бүр авто замын хөдөлгөөнд оролцох үедээ зүдэрч байна. Автомашинаараа замуудын нүх, эвдрэлийг тойрох ч сонголтгүй дайрч эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд орсоор л. Жолооч нар өвөл нь мөсөн талбайд гулгах мэт автомашинтайгаа халтирна. Харин дулааны улиралд уртын харайлт, бартаат замын тэмцээнд оролцох мэт замын нүх, эвдрэлийг тойрч ур чадвараа сорьцгооно.
Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөжээ. Бид энэхүү асуудлыг сурвалжилж, жолооч нарын сэтгэгдлийг тодруулав.
Нийслэлийн замын хөгжлийн газрын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас авто замын засварын талаар тодруулахад “Бид авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж байна. Одоогоор Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байна. Мөн Шархад орчмын авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Маргаашаас:
- Нарантуул худалдааны төвөөс Нарны гүүр, Соёолж төв хүртэл
- Уулын арын зам буюу Буган Халиуны уулзвараас-Хөдөө аж ахуйн уулзвар хүртэл
- Орбитын Шинэ цэргийн хотхоны уулзвараас Тахилтын уулзвар хүртэл
- Бага тойруу орчимд хэсэгчилсэн авто замын их засвар хийнэ. Эдгээр нь халуун асфальтаар нөхөх их засвар бөгөөд авто замын нүхийг тавдугаар сарын 1-н гэхэд нөхөж засах төлөвлөгөөтэй байна.
-Жил бүр авто замын эвдрэл, нүх ихээр үүссэн байдаг. Яагаад ийм их эвдрэл нүх үүсээд байдаг вэ?
-Цаг тухай бүрд нь авто замын арчлалт засвар хийхгүй байсантай холбоотой. Тухайлбал, 2006 оноос хойш буюу 18 жилийн дараа Намъяанжүгийн гудамж, Амгалангийн авто замыг их засварт оруулж байна. Өмнө нь нөхөөс тавиад л аргалаад явдаг байсан. Мөн 2004 онд Нарны зам ашиглалтад орсноос хойш ээлжит их засварт ороогүй. Ээлжит засвар гэдэг нь хуучин зам дээр 5 см зузаан асфальт нэмж хучихыг хэлнэ. Авто замыг 4-6 жилийн хугацаанд хучиж, засварлах ёстой байдаг. Мөн өдөр тутмын арчлалт, хагарал, нүхийг нь дор бүр нь засвал насжилт эдэлгээ нь уртасна.
Зам засварын ажлыг зургаадугаар сарын 20-ноос өмнө дуусгахаар ажиллаж байна. Гэхдээ бороо, цас орох үеэр ажил удааширч, хойшилдог. Замын нөхөөсний ажлыг арваннэгдүгээр сарын 20 хүртэл зохион байгуулна.
-Иргэд жил бүр замын хашилтыг /бродур/ сольж байгаад шүүмжлэлтэй байдаг. Яагаад хашилтуудыг солиод байдаг вэ?
-Авто замын хашлага нь хучилтын түвшнээс дээш 15 см байх стандарттай. Тэгвэл авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул энэ тохиолдолд хашлагыг хуулж, замыг түвшинд тааруулан, стандартын дагуу өндөрлөдөг” гэх хариултыг өгсөн юм.
Жолооч нарын сэтгэгдлийг сонсоход “Авто замын эвдрэл, нүх үнэхээр хэцүү байна. Нүхнээс болж автомашины явах эд анги эвдэрч байна. Өөр машинтай мөргөлдөж, осолдох аюултай байна. Авто зам янзалж байгаа л гэсэн, хаана янзлаад байгаа юм, олж харсангүй. Энэ жил өмнө жилүүдээс илүү авто зам эвдэрсэн байна. Эвдрэлгүй зам гэж Улаанбаатарт алга” гэсэн юм.
Жолооч “Энэ жил цас их орлоо. Замын хагарал, эвдрэл маш их байна. Замын хөдөлгөөнд оролцоод л урд талын машин гэнэт тоормос гишгэснээс болж мөргөлдөж осол гарах нь их байна. Автомашины явах эд анги, амортизатор маш хурдан эвдэрч эд хөрөнгөөрөө хохирдог. Байсгээд л машины засвар үйлчилгээнд их зардал гардаг. Өдрөөс өдөрт барааны үнэ өсөж байгаа энэ үед замын эвдрэл хүртэл эдийн засаг, санхүүд сөргөөр нөлөөлж байна шүү дээ” гэсэн юм.
Жолооч “Хотын замуудад энд тэндгүй гүнзгий нүхнүүд үүсчихжээ. Сая л гэхэд машиныхаа баруун доод талын хэсгийг цохиод хагалчихлаа. Нүхнүүдийг нь дайраад гарчхаж болохгүй, тойрох гэхээр урдаас эсвэл хажуу талынхаа машинтай мөргөлдчих гээд эрсдэлтэй юм. Тэгээд арынхаа машинд гай болчихгүйхэн шиг нүхээ дайраад л гарна. Хотын зам орон нутгийн шороон замаас долоон дор байна шүү дээ” гэв.
Жилийн жилд зуны гурван сар амарч зүгээр суучхаад намар сургууль, цэцэрлэг цуглах дөхөж, нийслэлийн хөл хөдөлгөөн ихсэх үеэр энд тэндгүй замуудыг хааж, иргэдийг бухимдуулдаг байв. Харин энэ жил замынхан ажлаа эрт эхэлсэн нь сайн хэрэг. Жолооч нар жилд авто зам ашиглалтын татвар 20 мянган төгрөг төлдөг. Гэвч замын түгжрэлээс гадна эвдрэл гэмтэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимд нөлөөлж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй байна.