gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нажмун Нахар: Хэрэв бид зоригтой байвал дөрвөн хананы дунд насыг барахгүй

Б.Нямдарь
Гаднынхны нүдээр Монгол
2024-02-03
2045
Twitter logo
 
Ажил таны халаасыг дүүргэдэг бол аялал таны сэтгэлийг дүүргэдэг гэдэг үг бий. Хүн өдөр тутмынхаа нэгэн хэвийн амьдралын хэмнэлээс гарах сайхан боломж бол аялал. Монгол орныхоо очиж үзээгүй гайхалтай газраар аялсан ч, алс хол улсын сонин содон соёлтой танилцаж, нутгийн хүмүүстэй уулзаж, байгалийн сайхныг харах нь сэтгэл сэргээхээс гадна хувь хүнийхээ хувьд ч аливааг эргэцүүлэх, хөгжих туршлага болж үлддэг.

"Би аялах л гэж төрсөн" хэмээн өөрийн амьдралын зорилгоо аялал болгосон энэ бүсгүйг Нажмун Нахар гэдэг. Түүний аялсан 168 дахь орон нь Монгол бөгөөд манайд аялахаар ирэхэд нь хэсэг хором уулзаж түүний хөл тавьсан улс орнуудын гайхалтай түүхээс бидэнтэй хуваалцсаныг хүргэж байна.

"БИ АЯЛАХ ГЭЖ Л ТӨРСӨН"

- Монголд ирсэн анхны сэтгэгдэл тань ямар байна вэ?
- Намайг ирэхэд хүмүүс маш сайхан хүлээж авлаа. Мөн монгол хүмүүс их өгөөмөр, сайхан сэтгэлтэй, эелдэг юм.

- Та өчигдөр Тэрэлжид аялаад ирсэн гэсэн? Энэ талаараа сонирхуулаач?
- Тийм ээ. Би "Цонжин Болдог" дахь Чингис хааны хамгийн том хөшөөг үзлээ. Морьтой хөшөөг хараад  Чингис хааны удам угсааны нэгэн хэсэг мэт өөрийгөө мэдэрсэн. Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт очиход хөдөө тосгон маш үзэсгэлэнтэй байсан. Тэнд нүүдэлчдийн амьдрал өрнөж адуу, үхрээ маллаж байсан.

Мөн би уламжлалт идээ унд, үндэсний хувцас өмсөж үзсэн. Би үхрийн махтай шөл, цагаан идээ идсэн. Түүнээс гадна малын шагайгаар монгол ардын уламжлалт тоглоом тоглосон нь сонирхолтой санагдсан. Мөн замд явж байхад цас орж, онгон байгальд аж төрөх нүүдэлчдийн гэр сууц зэргийг хараад сайхан санагдлаа.  Би яг л 100, 200 жилийн өмнөх Монголын нүүдэлчин ахуйг тэндээс харах шиг санагдсан. Үнэхээр гоё харагдсан.

- Та үлдсэн өдрүүддээ Монголын хаагуур аялахаар төлөвлөж байна вэ?
- Би Монголын төв, баруун хэсгээр аялахаар төлөвлөж байна. Автобус, галт тэргээр явна.

- Та аль хэдийнэ дэлхийн 168 орноор аялжээ. Мэдээж аялахдаа маш их сэтгэл ханамжийг мэдэрдэг нь ойлгомжтой. Гэхдээ дэлхийг тойрон аялах гол зорилго тань юу вэ?
-  Би аяллынхаа үеэр үргэлж энх тайванд уриалсан бичгээ авч явдаг. Түүнээс гадна "Эх дэлхийгээ аваръя" лоозонгоо барьж хуванцрын хэрэглээг багасгахыг бүх нийтэд уриалдаг. Бидний гараг дэлхийн дулаарлаас болж сүйдэж байна. Хүн төрөлхтний хувьд энэ нь маш чухал. Учир нь мөсөн голууд хайлж, зарим газар маш халуун эсвэл маш хүйтэн болсоор байна. Тиймээс бид дор бүрнээ эх дэлхийгээ хамгаалах ёстой. Тиймээс эдгээр нь миний дэлхийн өнцөг булан бүрдээ түгээхийг хүсэж буй мессежүүд юм. Мөн аяллынхаа үеэр олон дунд болон их дээд сургуулиудаар зочилж залуучуудад мөрөөдөлд нь урам зориг өгөх илтгэл тавьдаг. Учир нь тэд дэлхийгээ хайрлах талаар одоо суралцаж, бидний үйл хэргийг үргэлжлүүлэх болно.

Хэрэв та аливаа зүйлийг хийхийг үнэхээр хүсэж байгаа л бол өөрийгөө зоригжуулж, түүнийхээ төлөө зогсолтгүй хичээхэд боломжгүй зүйл гэж байдаггүй.

Хоёрдугаарт аяллын маань өөр нэг зорилго бол дэлхий даяар гүүрийг бий болгох явдал юм.  2000 оноос хойш буюу 23 жил аялжээ. Энэ хугацаанд би мөн сурч, ажиллаж байлаа.  Би Шведийн Лундын их сургуулийг төгссөн. Миний эрхэм зорилго бол бүхий л шашин, соёл, өв уламжлал, үндэстэн ястны аж байдал, асуудлыг өөрийн биеэр үзэхийн тулд аялах явдал байв. Хүмүүс бид бүгд нэг тэнгэрийн дор л хамтдаа аж төрж буй. Тиймээс би нэг улсаар аялж, нэг улсыг нөгөөтэй нь холбох гүүрийг бий болгохын тулд Бангладешийн далбаагаа барьсаар явна. Аялал бол улс хоорондын гүүрийг бий болгож байдаг зүйл юм. Би танай улсад ирээд ёс заншил, өв соёлыг тань харж, нутгийн хүнтэй нүүр нүүрээ харан танилцаж, хүн төрөлхтөн хоорондоо ойр байж болдгийг мэдэрч, мэдрүүлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ нь нэг талаараа энх тайван оршиж байна гэсэн үг. Тиймээс би аяллаар дамжуулан энх тайвныг түгээж байна.

"ЭМЭГТЭЙ ХҮН ЗОРИГТОЙ БАЙВАЛ ХЭН Ч ТҮҮНИЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХҮССЭН"

Гуравдугаарт, дэлхий даяар эмэгтэйчүүдийн ихэнх нь маш олон асуудалтай нүүр тулдаг нь үнэн. Зөвхөн Бангладеш эсвэл Африкт, эсвэл Монголд ч биш, дэлхий даяар тийм байдаг. Тэд мөрөөдөж, түүнийгээ биелүүлэхээр зориход эрэгтэй хүнээс илүү эмэгтэйчүүдэд хэцүү байдаг. Гэхдээ хэрэв тэд ямар нэгэн зүйл хийхийг хүсвэл,  зоригтой байвал хэн ч тэднийг зогсоож чадахгүй гэдгийг би дэлхий нийтэд жаахан ч гэсэн харуулахыг хүссэн. Өөрөөр хэлбэл хэрэв эмэгтэй хүн боловсрол эзэмшиж, эрч хүчтэй байж, мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөвөл тэд хүссэнээ хийж чадна.

Эмэгтэй хүн боловсрол эзэмшиж, эрч хүчтэй байж, шаргуу хөдөлмөрлөвөл хүссэнээ хийж чадна

Тиймээс би очсон улс болгондоо том ханыг нураагаад дараагийн газар очиж, өөр нэг ханыг эвдэн цааш явж байгаа юм шиг санагддаг. Тиймээс 168 орноор аялах нь мэдээж тийм ч амар байгаагүй. Би ихэнх улс руу авто замаар аялдаг бөгөөд энэ аяллын төсвийг хэмнэж, илүү олон зүйл үзэх боломжийг олгодог.  Аяллынхаа хугацаанд үхэлтэй таван удаа нүүр тулж, олон саад бэрхшээлтэй тулгарч байв. Тиймээс бид хэнийг ч эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хандаасай гэж хүмүүст захимаар санагддаг. Хүн төрөлхтөн л энэ дэлхийн төлөө ямар нэг сайн сайхан зүйл хийж чадна. Тиймээс энэ мессежийг би бас түгээж байгаа юм. Мөн би хамгийн олон орноор аялсан анхны мусульман эмэгтэй болж түүхэнд нэрээ мөнхөлж байна. Тэгэхээр энэ бол түүхэн аялал гэвэл зохино. Би үүнийг хийж чадвал хойч үе маань үүнээс ч илүүг хийх зоригтой байх болно. Тэд өргөн уудам ертөнцийг үзэхийн тулд зоригтойгоор алхан олон ханыг нураах болно. Учир нь бидний амьдрал дөрвөн хананы дунд байдаггүй. Хэрэв бид зоригтой байвал дөрвөн хананы дунд насыг барах ёсгүй, учир нь үхэл хаана ч, хэзээ ч тохиолдож болно. Тиймээс бид зоригтой байх ёстой.

Заримдаа хүмүүс надаас яаж ийм байж чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв та аливаа зүйлийг хийхийг үнэхээр хүсэж байгаа л бол өөрийгөө зоригжуулж, түүнийхээ төлөө зогсолтгүй хичээхэд боломжгүй зүйл байдаггүй.

"ТЭНД ЗӨВХӨН БАЙГАЛЬ БИД ХОЁР БАЙГААГ МЭДРЭХ НЬ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВАХ БОЛОМЖГҮЙ ГОЁ МЭДРЭМЖ"

- Та аяллынхаа үеэр хэд хэдэн удаа амиа алдахаа дөхсөн гэлээ. Тэр талаараа ярьж болох уу?
- Нэг удаа би Перугийн алдарт Солонгон уулын 4.3 км өндөр оргилд гарсан. Бид аяллаа шөнийн 03 цагт эхлүүлсэн. Өдрийн 12 цаг болоход агаарын даралтаас үүдэлтэйгээр бие маань тавгүй болсон. Намайг харсан хөтөч маань тэр даруй “Та эндээс цааш явах аюултай. Эндээ үлдсэн нь дээр” гэсэн юм. Гэхдээ би нүдээ анин бурханд хандаж “Би оргилд гарахыг үнэхээр хүсэж байна. Надад жаахан хүч өгөөч" гэсэн юм. Гэтэл миний хажууд явж байсан өөр нэг аялагч залуу ирээд надад амьсгал уужруулагчаа хэрэглүүлсэн. Би тэгээд цааш алхсаар уулын орой дээр гарахад бурхан яг л дэргэд байдаг юм шиг санагдаж билээ. Тэр бол миний амьдралдаа харж байсан хамгийн гайхалтай уул, мөсөн гол байсан. Тиймээс хүнд юу ч тохиолдож болно, гол нь тууштай хичээх л хэрэгтэй байдаг.

Мөн нэг удаа би Гвинейн Конакри ширэнгэн ойд гацахдаа хоёр өдөр хэлэн дээрээ юу ч тавиагүй.

- Та тэнд төөрчихсөн юм уу?
- Үгүй ээ, би төөрөөгүй. Харин манай машин эвдэрчихсэн. Мали улсын хилийн ойролцоо ой модон дунд зургаан зорчигчтой явж байсан бидний машин эвдэрчихсэн юм. Машин нэгэнт засагдах боломжгүй тул жолооч маргааш өглөө нь биднийг алхахыг зөвлөсөн. Би амьд үлдэж чадна, эсвэл чадахгүй гэдгээ мэдэхгүй ч ямартай ч үзээд алдах хэрэгтэй гэж өөртөө хэлээд алхсан. Алхаад л байв. Алхаж байхад миний урдуур олон амьтан явж өнгөрсөн ч аз болоход араатантай таараагүй. Тэгж явсаар би нутгийн уугуул овгийн гэрийг олж хараад гадаах модон вандан дээр үүргэвчээ тавиад нуруугаа амраан шууд тэрийн хэвтсэн.

Аяллаар явахад байгаль дэлхий намайг хамгаалдаг гэдгийг би мэдэрдэг.

Гэтэл  гэрээс гэнэт нэг эмэгтэй орилсоор гарч ирсэн. Тэгээд би түүнд өөрийн орны далбааг, үүргэвчээ үзүүлж зүгээр нэг аялагч гэдгээ хэлээд муу зүйл хийхгүй байхыг хүссэн. Миний хэлийг ойлгоогүй ч тэр тайвширсан.  Би ч бас түүний юу гээд байгааг ойлгоогүй.  Гэхдээ бид нэгнээ ойлгоогүй ч бие биетэйгээ харьцаж чаддаг нийтлэг хүн төрөлхтөний хэл байдаг гэдгийг би тухайн үед ойлгосон. Тэгээд би түүнээс уух зүйл, хоол гуйсан. Учир нь би бараг хоёр өдөр хэлэн дээрээ юу ч тавиагүй байв. Гэхдээ тэр надад өгөх ус байхгүй, эндээс маш хол алхаж ундны усаа авдаг гэж хэлсэн.  Гэхдээ тэр надад ногоон жүрж өгсөн нь миний амьдралдаа идэж байсан хамгийн амттай жимс байсан юм. Африкийн зарим газар дэлгүүр эсвэл цайны газар байдаг ч миний явсан газар ой моддоос өөр юу ч байгаагүй.

Гэхдээ зөвхөн дээрх ч биш би Этиопын нутгийн тосгонд хэдэн өдөр болохдоо тэдгээр хүмүүсийн нэгэн адил түүхий мах иддэг байв. Мөн нэг удаа Руандагаас Уганда руу явж байхад ширүүн борооны улмаас манай автобус осолдоход цонхоор үсрэх шаардлагатай болсон гээд маш олон саад тотгор, амь өрссөн зүйлс тохиолдсон.

Аяллаар явахад байгаль дэлхий намайг хамгаалдаг гэдгийг би мэдэрдэг. Ямар нэгэн асуудал гарахад “Чамд тусламж хэрэгтэй юу?” хэмээн хэн нэгэн гараа сунгадаг. Учрыг нь сайн мэдэхгүй ч дэлхийн хаана ч явж байсан ямар нэгэн байдлаар ийм зүйл тохиолдоод байдаг. Магадгүй тэд яг л сахиусан тэнгэр гэлтэй. Та үүнд итгэх эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би үхлийн ирмэг дээр очиж байсан болохоор намайг ямар нэг зүйл хамгаалж байдгийг л мэдэрдэг юм.

Хэрэв би Баруун Африкт аялж чадвал дэлхийг бүхэлд нь тойрсон аялагч болох юм.

Киргизэд хүртэл ууланд явж байгаад хоёр залуу надад буу тулган мөнгө нэхсэн. Гэтэл гэнэт өөр нэг аялагч залуу намайг аврахаар түлхэхэд би унаж, хөл гараа шалбалсан. Хэрэв тэр намайг түлхээгүй бол дээрэмчид намайг буудах байсан байх. Би тэдэнд бүх мөнгөө өгөөд салсан.

Хэрэв би Баруун Африкт аялж чадвал дэлхийг бүхэлд нь тойрсон аялагч болох юм. Би Мавритани, Сенегал, Гамби, Гвиней, Гана, Того, Бенин, Нигер улсаар аялна. Би аль нэг улсад нисэж очоод дараа нь газраар үзэх боломжтой орнуудаар аялаад дараа нь дахиад нисдэг. Би Зүүн Африкын Мавритани, Кени, Уганда, Руанда, Замби, Зимбабве, Мозамбик гэх мэт улсыг үзсэн.  Тиймээс маш олон адал явдал тохиолдсон.

Хамгийн сүүлд би Суринам, Гавана, Тринидад, Тобаго, Мартиник, Сент Люсиа, Барбадос Сент Винсент болон Карибын тэнгисийн бүх газраар аялсан. Гэхдээ би Суринамаас Гайана руу явахад ямар ч хүн байхгүй байсан нь гайхалтай санагдсан. Аливаа аялагч хэзээ ч, хаана ч байсан, цагийн зөрүү гараагүй  үедээ ч шөнийн 3:30 цагт босох хэрэгтэй болдог. Гэхдээ үүнийг зөвхөн 168 орон гэсэн ерөнхий агуулгаар нь харж боломгүй. Үүний цаана тухайн улсын соёл, цаг агаар, ус, хоол хүнс, унтах цаг гээд бүхий л хүчин зүйл аялалд нөлөөлдөг.

Энэ нь амраад зугаалдаг төрлийн аялал биш. Гэхдээ би байгальд явахдаа хэсэг амсхийж, цэвэр агаар эрэлхийлдэг. Учир нь энэ надад эрч хүчийг өгдөг. Заримдаа хүмүүс намайг энэ их эрч хүчээ хаанаас авдаг вэ гэж асуудаг. Энд ч, дэлхийд ч агаарын бохирдол их байна. Харин уулын орой дээрээс хамгийн цэнгэг агаарыг мэдэрч болно. Тэрхүү агаараар гүнзгий амьсгалж би эрч хүчээ авдаг. Яг л сайхан хоол идсэн мэт болдог. Тиймээс л би дэлхийг тойрон аялах дуртай.

Заримдаа хүмүүс намайг энэ их эрч хүчээ хаанаас авдаг вэ гэж асуудаг. Тэр бол цэвэр агаар

Дэлхийгээр аялахдаа маш олон сайхан зүйлийг харсан. Хэдий хэцүү байсан ч Долоон өнгийн уулыг харав. Чилид 100 жил бороо ороогүй газрыг үзэв. Мөн Чилиэс Аргентин руу Андын нурууг давахдаа маш гайхалтай сүлжсэн замаар явсан.

Мөн хүмүүс их сайхан сэтгэлтэй. Гудамжинд явж байхад “Хөөе чи хаанаас ирсэн юм бэ? Юм ярьж болох уу?" гээд их нээлттэй сайхан хүмүүстэй таардаг. Африкийн хил дээр хүртэл таардаг. Заримдаа цагаачлалын албаныхан намайг тэнд яаж ирснийг минь асуудаг. Учир нь жирийн хүн ганцаараа бараг ирдэггүй. Би хөлсөлсөн дугуйгаараа хил дээр ирэхэд ихэд гайхсан. Тэгээд орон нутгийн автобусанд сууна, заримдаа алхана. Би ширэнгэн ойд, майханд, шалан дээр, онгоцны буудалд, айлд эсвэл дэн буудалд унтдаг. Би ингэж л аялдаг даа.

- Аялах урам зоригийг анх танд хэн өгсөн бэ?
- Арабын нутгаар аялсан өвөө минь надад урам зориг өгсөн гэж боддог. Учир нь түүний аяллын түүх маш гайхалтай мэдрэмжийг өгдөг. Харамсалтай нь би түүнийг хараагүй ч аав маань надад ярьж өгдөг байсан. Тэр замаар, завиар, явганаар аялдаг байсан гэсэн. Би бас үүнийг хийх ёстой гэж надад бодогдсон. Ер нь өвөө шигээ болно гэж багаасаа боддог байв.  Би мөн аяллын ном их уншдаг байсан. Бараг хичээлээсээ илүү их аяллын, дэлхийн орнуудын ном уншсан байх. Учир нь би үргэлж улс орон, хот, соёл, бүх зүйлийн талаар мэдэхийг хүсдэг. Мөн аливаа улс орнуудаар аялахаасаа өмнө судлахыг хичээдэг. Би дэлхийн газрын зураг дээрээс аль улсаас аль улс руу яаж явж болох талаар мөн хардаг.

Хүүхдүүд эмч эсвэл инженер болно гэж хүсдэг бол би дэлхийг тойрон аялна гэж үргэлж мөрөөддөг байсан.

Намайг бага байхад аав маань надад дэлхийн түүх, соёлын талаар маш их үлгэр ярьж өгч, би шимтэн сонсдог байлаа. Аав минь өөд болсон ч ярьж өгсөн түүхүүдийг нь би одоо хүртэл санадаг. Хүүхдүүд эцэг эхээсээ сайхан түүх, үлгэр сонсох нь хэр чухал гэдэг нь эндээс харагдана. Энэ нь намайг мөрөөдөгч болгосон. Бас манай багш дэлхийн газрын зургийн эвлүүлдэг пазл тоглоом өгч, би түүнийг нь эвлүүлж байв. Энэ бүгд надад “Би хэзээ нэгэн цагт эдгээр газраар явах болно” гэх мөрөөдлийг бий болгосон.

Хүүхдүүд эмч эсвэл инженер болно гэж хүсдэг бол би үргэлж дэлхийг тойрон аялна гэж мөрөөддөг байсан. Магадгүй би аялах гэж л төрсөн байх. Энэ нь анхнаасаа миний дотор байсан хүн. Гэхдээ би энэ том ертөнцөд хэрхэн аялахаа мэдэхгүй байсан ч хичээсэн. Би хамгийн анх Энэтхэгт аялсан ч энэ нь энгийн аялал байгаагүй. Энэ нь 80 орны хүмүүсийг хамруулсан маш их адал явдалтай хөтөлбөр байсан. Тэнд би майханд амьдарч, хоолоо бусадтай хуваалцаж, хоол хэрхэн хийхийг ч сурсан. Бид ширэнгэн ойд амьдарч байсан ба өглөө бүр үүрийн 04:00 цагт дасгал хийж өдрийг эхлүүлэх ёстой байв. Үүргэвчээ үүрэн 20 км алхаж, хүрхрээнд усанд орно, хаданд авирч, нэг уулыг давсан ч дараагийн уулыг давахаар дахиад л алхана. Энэ бол миний хувьд маш том адал явдал, туршлага байлаа.

- Мартагдашгүй дурсамж эсвэл санаанаас гардаггүй хүмүүсийн талаар хуваалцаач.
- Нэг удаа би хамгийн хуурай цаг агаартай Чилийн Атакама цөлөөр аялахдаа өвдсөн юм. Зогсоо зайгүй ханиалгаж, өндөр халуурч байв. Тэгээд би Атакамагаас Чилийн нийслэл Сантьяго руу явж дэн буудалд буухад манай өрөөнд өөр нэг охин байсан. Түүнээс би эм байгаа эсэхийг асуусан. Тэр намайг гарч эмийн сангаас авахыг зөвлөсөн ч цаг нэгэнт орой болсон байсан тул эм авах гэж гарсангүй, би шууд унтаад өгсөн юм. Өглөө сэрээд хартал дэрний минь хажууд ханиалга намдаах эм, зурвастай цаас байсан. Тэнд “Чамд үүнийг авлаа. Хурдан эдгээрэй" гэсэн байсан. Би хараад маш их баярлаж билээ.

Түүнийг гараад явахад нь би чимээгүйхэн уйлсан.

Мөн нэг удаа би Сенегалаас Гамби руу явж байхдаа нэгэн хостой таарсан. Бид нэг хот руу явж байв. Хил дээр ирээд асуудал гарвал бидэнд хандаж болно шүү гээд дугаараа үлдээсэн. Гэвч хил дээр ирэхэд цагаачлалын албаны ажилтан намайг явуулахыг хүсээгүй. Учир нь гадаа маш харанхуй болсон тул аюултай, намайг маргааш өглөө нь яваарай гэсэн юм. Би нөгөө хосыг гэнэт санаад залгахад тэд “Манайд хүрээд ирээ, ямар ч асуудалгүй” гэсэн. Тэгээд унаа хөлслөн гэрт нь очиход нутгийн нэгэн сайхан айл угтан авсан. Тэд үнэхээр зочломтгой, гэр нь тийм ч гял цал биш ч маш тухтай буйдхан санагдаж билээ.

Би тэдэнтэй Африкийн уламжлалт хооллох аргаар буюу нэг тавгаас оройн хоол хамт идсэн. Тэд маш сайхан сэтгэлтэй гэр бүл байсан. Тэгээд шөнө унтаж байхдаа жоохон даарч, ээжийгээ гэнэт санасан. “Хэрэв ээж минь байсан бол надад хучих юм өгөх байсан байх даа” гэж бодон зүүрмэглэж байтал хэн нэгэн миний өрөөнд орж ирээд хөнжил нөмөргөсөн. Хартал тэр айлын эзэгтэй, настай ээж нь байсан. Түүнийг гараад явахад нь би чимээгүйхэн уйлсан. Дараа нь дэлхийн бүх ээж адилхан, тэд амар амгаланг мэдрүүлэгчид гэдгийг ойлгосон. Хар, бор эсвэл цагаан арьстай гэдэг нь огт хамаагүй ээж бүхний сэтгэл адилхан. Хүн бүрд бүх шашнаас дээгүүр хүндлэх, шүтэх хүн чанар байх ёстой. Үүнийг энх тайван, нэг нэгнээ гэх сэтгэл гэж тодорхойлж болно.

Мөн надад санаанаас гардаггүй маш олон сайхан дурсамж бий. Намибиар аялж явахдаа үзэсгэлэнтэй элсэн цөлийг харсан. Тэнд шөнө майхныхаа хаалгыг онгойлгоход сарны гэрэл нүүрэн дээр тусаж, өнгөлөг уулсыг харсан. Тэнд надаас өөр хэн ч байхгүй, майханд байгаа би байгаль бид хоёр л байсан. Тэр мөчид мөнгөөр худалдаж авч чадахааргүй, үнэхээр гайхалтай мэдрэмж төрж билээ. Мөн Сахарын цөлд нар мандах, жаргахыг харсан. Энэ бол миний амьдралын хамгийн нандин дурсамжтай мөчүүд юм.

Бид нэг л өдөр нүд аньж, энэ дэлхийн хөрсөнд шингэн юу ч биш болно шүү дээ

- Ингээд сонсохоор тэр бүгд нүдэнд төсөөлөгдөж шар үс босож байна.
- Байгаль дэлхий үнэхээр үзэсгэлэнтэй. Та байгалийн гүнд “шумбан ороход” таны асуудлаас гадна энэ дэлхийн асуудал, бусад хүмүүс, дайн дажин, муу муухай зүйлсийг та зүгээр л мартах болно. Нэг үгээр та байгальд бүх зүйлийг мартах болно. Учир нь байгаль хүнд хамгийн сайхан энергийг өгдөг. Хэн нь сайн, муу, жижиг, том, хэн нь дээр, дорд байх нь огт чухал биш сайн л хүн байхыг байгаль дэлхий надад сургасан.

Бид бүгдээрээ адилхан хүн учраас хэн байх нь огт хамаагүй. Бид нэг л өдөр нүд аньж, энэ дэлхийн хөрсөнд шингэн, юу ч биш болно шүү дээ. Тиймээс энэ амьдралынхаа туршид бид сайн сайхан зүйл хийх ёстой. Бид илүү ихийг нүдээр харж, танихын хэрээр амьдрал илүү үнэ цэнтэй болно. Тиймдээ ч аяллаар хүн төрөлхтний хүнлэг байдлыг холбож, таниулж болдог. Зөвхөн аялахад ч биш ажил, амьдралдаа бид эергээр сэтгэж, харах хэрэгтэй.  Тиймээс эергээр бодож, эерэг зүйл ярьж, эерэг зүйл хийгээрэй. Энэ бол хүн төрөлхтний хувьд хамгийн чухал бөгөөд сайхан мэдрэмж юм.

"ЦАР ТАХЛЫН ҮЕД АЯЛСАН НЬ БАС НЭГЭН АДАЛ ЯВДАЛ ШИГ САНАГДСАН"

- Аялахад мэдээж багагүй төсөв хэрэгтэй. Та аяллын төсвөө хэрхэн бүрдүүлдэг вэ?
- Би өмнө нь ажил хийдэг байсан. Гэхдээ ажиллахын хажуугаар аялах нь тийм ч амар биш байлаа. Тэгээд л ажлаасаа гараад 4-6 сар аялаад буцдаг болсон. Би бусдад урам зориг өгөх илтгэгч бөгөөд аливаа форум, арга хэмжээ, томоохон хөтөлбөрүүдэд төлбөртэй илтгэл тавьдаг. Мөн олон орноор аялсных хэд хэдэн дэмжигч байгууллага, хүмүүстэй танилцсан. Би мөн нутагтаа багагүй алдартай нэгэн. Энэ бол надад ерөөл залбирлаа хайрлах олон хүний сэтгэлээр амжилттай яваа гэсэн үг. Заримдаа надад мөнгө шаардлагагүй, ердөө урам зориг, хүсэл тэмүүлэл өгөхөд сэтгэл дүүрээд сайхан байдаг. Тиймээс олон түмний ерөөл, сайхан үгс нь мөнгөнөөс илүү үнэ цэнтэй санагддаг.

Онгоцноос буух суух, нэвтрэх бүрд шинжилгээ өгнө, өдөрт дунджаар бараг 5 цагийг дараалалд зогсож өнгөрөөдөг байв

- Цар тахлын үед та аяллаа түр зогсоосон уу?
- Цар тахал дөнгөж эхлэх үед би Японд аялаад явж байсан. Тэр үед би Хятадад шинэ өвчин гарч байгааг телевизийн сувгууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонссон. Тэгээд би Тайвань руу явж байсан болохоор Хятадтай их ойр байсан. Дараа нь хүн бүр маск зүүсэн байхыг хараад гайхсан. Тэгээд Тайванаас Бруней явж байхдаа дэлхий улсуудад олон мянган хүн амиа алдаж байгааг мэдээд би ер нь аяллаа түр зогсоох ёстой гэж бодоод Швед рүү буцсан. Мөн хөл хорионы  найман сарын турш хүмүүс гэртээ гацахад зарим нислэгийн агентлагууд тийзээ хямдруулахад нь би боломжийг ашигламаар санагдсан. Учир нь хямд нислэг олдох үед би үргэлж боломжийг ашигладаг юм.

Мөн Африкийн цөөн орноор аялах тухай эртнээс бодож байсан тул үүргэвчээ аваад гарсан. Гэхдээ энэ нь өндөр дүрэм журмаас үүдэн энгийн бус аялал байлаа. Учир нь онгоцноос буух суух, нэвтрэх бүрд шинжилгээ өгнө, өдөрт дунджаар бараг 5 цагийг дараалалд зогсож өнгөрөөдөг байв. Мөн тэр үед Ковидийн шинжилгээ маш үнэтэй байсан. Гэхдээ гэртээ маш их юм бодож цагаа дэмий үрж суухаас хамаагүй дээр гэж би өөртөө итгүүлж байв. /инээв/ Цар тахлын үед ингэж аялсан нь бас нэгэн адал явдал шиг л санагдаж байсан.

- Та аяллын туршлагаараа ном бичих үү?
- Тийм ээ, би одоо бичиж байна. Би үүнийг удахгүй хэвлүүлэх болно. Улс орон бүрийн талаар илүү үнэ цэнтэй, чанартай мэдээлэл өгөхийн тулд нямбай бичихийг хүсэж байгаа учраас дараа жил бэлэн болно гэж найдаж байна. Хүмүүс тухайн улсад очиж үзэх хүслийг нь төрүүлэхүйц, өөрийн харсан үзсэнээ бодитоор зөвхөн сайхан зүйлсийг багтаах болно. Эсвэл энэ нь сургуулийн сурах бичгийн нэг болохыг үгүйсгэхгүй шүү дээ.

- Цаг зав гаргасанд баярлалаа, цаашдынх нь адал явдалд амжилт хүсье!

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан