Novo Nordisk: 2024 онд орлого 26 хувиар, үйл ажиллагааны ашиг 29 хувиар өсөх төлөвтэй
Эм үйлдвэрлэгч Данийн “Novo Nordisk” компанийн зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллар давсан Европын хоёр дахь компани боллоо.
“Novo Nordisk”-ийн хувьцааны ханшийн өсөлт үргэлжилсээр лхагва гарагт зах зээлийн үнэлгээгээрээ Европт зөвхөн “LVMH”-ийн хүрч байсан түвшнийг давсан байна.
Таргалалтын эсрэг “Wegowy” болон чихрийн шижин өвчний үед хэрэглэх “Ozempic” эмүүд нь хоолны дуршлыг бууруулснаар илүүдэл жингээ хасахад тусалж чадна гэдгийг баталсны дараа тус компанийн үнэлгээ ийнхүү өсжээ.
“Novo Nordisk” компани энэ онд орлого нь 26 хувиар, үйл ажиллагааны ашиг нь 29 хувиар өсөх төлөвтэй гэж мэдэгдээд байна.
Тус компани өнгөрсөн онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд 8.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж байсан юм.