gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Герман Улсын Цахим хөгжил, зам тээврийн сайд Монголд иржээ

Г.Тэгшсүрэн
Улс төр
2024-03-07
9
Twitter logo

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Штайнмэрийн өнгөрсөн хоёрдугаар сард манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр манай хоёр улс харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэхээр тохирсон.

Энэ хүрээнд ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд эрхэмсэг ноён Др. Ф.Виссинг 2024   оны гуравдугаар сарын 05-08-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд өнөөдөр (2024.03.07) Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал түүнийг хүлээн авч уулзлаа. 

Монгол Улс Европ дахь чухал түнш, гуравдагч хөрш Герман Улстай хөгжүүлж буй харилцаандаа ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа Сайд Н.Учрал уулзалтын үеэр онцоллоо. 

Харин Сайд Др.Фолькер Виссинг хоёр орны цахим засаглал, мэдээлэл, харилцаа холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн сацуу МУ-ын цахим шилжилтийн ололт амжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сайшааж өндрөөр үнэлэв. 

Герман Улсын хууль эрх зүйн орчин маш сайн бөгөөд Монгол улс хууль эрх зүйн техникийн туслалцааг салбар бүрд авдаг. Тухайлбал 2021 онд батлагдсан цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хуулиудыг боловсруулахдаа Герман Улсын хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, жишээ болгон ажилласан билээ.

Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах болон Монгол Улсад шуудангийн тээвэр логистикийн төв байгуулах зэрэг чиглэлээр болон IT Start up буюу мэдээллийн технологийн салбарын гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцлоо.

Эх сурвалж: ЦХХХЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан