Монголын уруул, тагнайн сэтэрхий хүүхдүүдэд туслах зорилгоор Тайванийн Ноордхоффын сан, Тайванийн ЧанГэн эмнэлэг хамтран 2023 оны наймдугаар сарын 27-ны өдөр "Хайр хил хязгааргүй: 2023 Монголын Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй мэс засал, үзлэг оношилгоо"-г хийлээ.
Наймдугаар сарын 31-нд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р. Лөү-г урьж, Тайвань Монголын найрамдалт харилцааг билэгшээн талархлын арга хэмжээг зохион байгууллаа.
Тайванийн Ноордхоффын сангийнхан 2010 оны наймдугаар сард Монголд анх удаа ирснээс хойш 13 жил болжээ. Энэ хугацаанд 200 гаруй Монгол өвчтөнд эрүү, нүүрний мэс заслыг үнэ төлбөргүй хийж уруул, тагнайн сэтэрхий өвчтэй хүүхдүүдэд дахин инээмсэглэх боломжийг бэлэглэжээ.
Тайванийн эмч нар Монголын ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж, монгол эмч нар тасралтгүй суралцаж, нарийн төвөгтэй мэс заслыг хамтран хийдэг байна. Тайванийн мэс засалчдын багт 13 эмч, сувилагч ажиллаж байгаа бөгөөд нийт 20 удаагийн хагалгаа хийсэн байна.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа, “Тайванийн Ноордхоффын сантай урт хугацааны турш хамтран ажиллаж байгаагаа дурдаад, манай эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч Г.Аянга ахлагчтай мэс заслын багийг бэлтгэн сургаж, дэмжсээр ирсэнд талархлаа илэрхийлэв.
Тайванийн эмч нар цар тахлын амаргүй үед ЭХЭМҮТ-д 10000 ам.долларын үнэ бүхий хамар залгиурын дуран хандивлажээ. Цаашид Монголын эмч, сувилагчдыг олноор сургаж, эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэн байна.
Ноордхоффын сангийн тэргүүн Луо ЛунЖоу, Манай сан ЧанГэн эмнэлэгтэй хамтран таван мэс засалч, хоёр нойрсуулагч эмч, шүдний гажиг заслын гурван эмч, хэл яриа заслын нэг эмч, хоёр сувилагчаас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголд ажиллалаа. Энэ удаа цар тахлын дараа анх удаа Монголд ирсэн ба орон нутгийн иргэдэд ихэвчлэн тусламж үзүүллээ гэв.
Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р. Лөү "Би маш сэтгэл өндөр байна. Энэхүү боломж нь Монголын эмч эмнэлгийн ажилтанд үр өгөөжөө өгч цаашид улам өргөжин тэлж ирээдүйд олон Монгол хүнд хүрч тусална гэж итгэж байна" хэмээгээд Ноордхоффын сангийнхан талархлаа илэрхийлэв.
ЭХЭМҮТ нь эрүү, нүүрний мэс заслын мэргэжлийн баг хамт олон жилд эрүү, нүүрний гажиг, уруул тагнайн сэтэрхийн мэс заслыг 450 гаруй хүүхдэд хийж байгаа хоёр талын анагаах ухаан, эрүүл мэндийн хамтын ажиллагаа, туршлага солилцооны нэг том үзүүлэлт хэмээн эмч нар санал нэгдэв.