gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2020 онд ядуурал 27.8 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-02-15
34
Twitter logo

“Ядуурлын дүр төрх 2020” тайлангийн үр дүнг 2022 онд танилцуулсан. ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8 хувь байв. Гурван хүн тутмын нэг нь ядуу байсан гэсэн үг.   

Цар тахлын дараа буюу 2022 онд ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Ядуурлын судалгааны үр дүнг танилцуулахдаа “Цар тахлын нөлөө ядууралд ихээхэн нөлөөлсөн. Цар тахал гараагүй байсан бол ядуурал 3.5 хувиар буурах боломжтой байсан. Баруун аймгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байна. Ган гарсан аймгуудад ядуурлын түвшин нэмэгдсэн. Ядуурлыг хүн амын тоогоор харахад 2014 хүртэл ядуурлын түвшин дорвитой буурсан ч, 2016 оноос маш багаар буурчээ.

Хөдөөгийн ядуурлын түвшин харьцангуй буурсан ч орон нутгийн, гэр хорооллын оршин суугчид интернет, сайжруулсан ундны усны хангамжаар бүрэн хангагдаагүй байна. Өрхийн нэг хүнд ногдох хэрэглээний өчүүхэн төдий өөрчлөлт эмзэг бүлгийн хүн амыг ядуурал руу амархан түлхэж болзошгүй.

  • Б.Батдаваа: Баруун аймгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байна
  • Өмнөговьд ядуурал хамгийн бага байна

Хот суурин газар, тэр дундаа Улаанбаатар руу чиглэсэн шилжих хөдөлгөөн хотын хүн амын эзлэх хувийг нэмж, хотын ядуурлыг нэмэх нэг нөхцөл болжээ. Хотжилтын түвшин 2010-2020 онд жил бүр 2.6 хувиар өссөн. Хотын ядуурал удаан буурч байгаа нь ядуу хүн амын дунд хотын иргэдийн эзлэх хувь нэмэгдэхэд хүргэсэн” гэсэн юм.

Дээрх судалгааг ҮСХ хоёр жил тутамд Дэлхийн банктай хамтран хийдэг. 2022 онд авсан судалгааны үр дүнг энэ сарын 7-нд танилцуулав. 

Манай улсад 914 мянган хүн ядуурлыг шугамаас доогуур хэрэглээтэй, ядуурлын түвшин буюу хамралтын хүрээ 27.1 хувь байна гэв. Энэ тоо нийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулдаг.

Ядуурлын гүнзгийрэлтийн индекс нь ядуу хүн амын хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлнэ.

Ядуурлын мэдрэмжийн индекс нь ядуу хүн амын дундах хэрэглээний тархалтыг харуулна. Тухайн өрхийн хэрэглээ нэмэгдсэн ч хэмжээ нь ядуурлын шугамаас доогуур байвал ядуурлын хамрах хүрээ, гүнзгийрэлт өөрчлөгдөхгүй. Харин ядуурлын мэдрэмж нэмэгдэнэ.

2020 онд ядуурал 27.8 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болжээ. Эндээс харахад 2020-2022 онд ядуурал огт буурaaгүй, яг хэвэндээ байна гэж дүгнэхэээр. Гэвч Дэлхийн банк эдгээр тоонуудыг шууд харьцуулах боломжгүй гэв. Учир нь 2020 оныг хүртэл ядуурлын шугамыг тогтоохдоо 2010 оны суурь үнийг ашиглажээ. Харин сүүлийн судалгаанд 2022 оны үнээр тооцжээ. Мөн олон улсын сайн туршлагад үндэслэн, шинэчилсэн аргачлалаар ядуурлыг илүү нарийвчлалтайгаар тогтоосон гэв.  

"Ядуурлын үндсэн үзүүлэлт тооцох аргачлал" илтгэлийг Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким, “Монгол Улсын ядуурлын түвшин - 2022 онд" илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцуулав.

Дэлхийн банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан эдийн засагч Лидиа Ким:

-2022 онд ядуурлын судалгаа хийхдээ тооцооллын арга зүй, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны асуулгыг өөрчилсөн, иргэдийн амьжиргаанд ч өөрчлөлт орсон. Иймд 2020 болон 2022 оны ядуурлын шугамыг шууд харьцуулах боломжгүй. Тухайн өрхөд хэдэн насанд хүрсэн хүн, болон хүүхэд байгаагаас хамааран өрх бүрийн ядруулын шугам харилцан адилгүй. Дөрвөн том хүнтэй өрхийн ядуурлын шугам, хоёр том хүн, хоёр хүүхэдтэй айлынхаас өндөр байна. Учир нь насанд хүрсэн хүний хэрэглээ хүүхдийнхээс их. Ядуурлын түвшинг тогтоох өмнөх судалгаануудад энэ онцлогийг харгалздаггүй байв. Дэлхийн банк ядуурлыг хэмжих арга зүйгээс өөрчилсөн тул ҮСХ ч арга зүйгээ өөрчилсөн гэв.    

Өмнө нь жилд 16 мянган өрхийг судалгаанд хамруулдаг байсан бол 2022 онд 23 мянган өрхөөс судалгаа авч, түүвэр нэмэгджээ.

2022 ОНЫ ЯДУУРЛЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС

Ядуурлын шугам гэдэг нь хүний эрүүл идэвхтэй амьдралыг хангахуйц илчлэгтэй, хоол шаардлагатай бараа үйлчилгээний хэрэгцээг тусгасан хэрэглээний хамгийн бага зардал юм. Ядуурлын шинэ шугамаар насанд хүрсэн хүн өдөрт 13.7 мянган төгрөгөөс, сард 418 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй бол ядууд тооцогдоно.

Үүнийг шинэчлэн тооцохдоо насанд хүрсэн нэг хүнд ногдох хэрэглээг багаас нь их рүү эрэмбэлээд, хамгийн бага хэрэглээтэй 10-40 хувийг жишиг бүлэг болгожээ. Өдрийн 13.7 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй 914 мянган хүн манай улсад амьдарч байна.  

Ам бүлийн хувьд хоёр том хүн, хоёр хүүхэдтэй өрхийн сарын наад захын хэрэглээ ₮1.1 саяас бага бол ядуу өрхийн тоонд орно.

2020 оны нийт ядуу хүн амын тоо хоёр жилийн өмнөхөөс 1.5 мянгаар буурч, 903.4 мянга байв. Харин 2022 онд 914 мянга болжээ. Мөн хүн амын арван хувь ядууралд өртөх эрсдэлтэй гэв.

Ядуурлын түвшнийг бүс нутгаар нь харвал

Баруун бүсэд хамгийн өндөр буюу 36.5 хувь байгаа бол Улаанбаатарынх хамгийн бага буюу 21 хувь байна. Хүн амын тархалтаар нь харвал нийт ядуу хүмүүсийн дийлэнх буюу 37 хувь нь Улаанбаатарт амьдардаг.

Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээг ядуу, ядуу бусаар харвал

Нэг ядуу хүний сарын дундаж хэрэглээ 318 мянган төгрөг буюу ядуу бусаас 2.5 дахин бага. Энэ хэрэглээнийхээ 41%-ийг хүнсэнд зарцуулдаг. Харин ядуу биш хүмүүс хэрэглээнийхээ 28 хувийг л хүнсэнд зарцуулдаг.         

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан