Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотойгоор иргэн Э.Тэмүүжин 10 гол замын төлөвлөлтийн талаарх судалгаагаа танилцууллаа. Тэрээр сүүлийн 8-9 жилийн хугацаанд уг судалгааг бие даан хийж гүйцэтгэсэн бөгөөд түгжрэлгүй болгох авто замын төсөл боловсруулжээ.
Иргэн Э.Тэмүүжин:
Дэлхийн бусад хотуудтай харьцуулахад улаанбаатарчууд зам дээр 3-7 дахин их цагийг өнгөрүүлж байна.
"Түгжрэлээс шалтгаалсан алдагдсан боломжийн нийт өртөг нь зөвхөн 2022 онд 3.8 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байна. Үүнд цаг хугацааны алдагдлыг онцлоод хэлбэл нийслэлийн нэг иргэн дунджаар өдөрт 2 цаг, жилдээ 718 цаг буюу 30 хоногийг түгжрэлд зарцуулдаг. Дэлхийн бусад хотуудтай харьцуулахад улаанбаатарчууд зам дээр 3-7 дахин их цагийг өнгөрүүлж байна. Түгжрэл бол хөгжлийн дайсан.
Түгжрэлийг бууруулахын тулд багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хувийн тээврийг хязгаарлах, эсвэл зах худалдааны төвүүд, их сургуулиудыг хотоос гаргах талаар ярьдаг. Зорчих урсгал болоод түүн рүү зорчуулах урсгалыг мянга зохион байгуулаад түгжрэл буурахгүй. Нийгмийн эмх замбараагүй байгаа илрэл нь түгжрэл болж байна.
Улаанбаатар хотод 4 асуудал яригдана. Үүнд:
- Газар зүйн байршил, онцлог
- Хүрээний онцлог, аж байдал-шашны онцлог байдал
- 1921 онд Гипрогор институт /Москва хотыг төлөвлөсөн/ төлөвлөсөн.
- 1990 оноос хойш хот төлөвлөлт алдагдсан.
Мөн
- Төв талбайгаас 5 км радиуст тойрогт нийт хөдөлгөний 80 хувь нь үйлдэгддэг
- Үүнээс болж түгжрэл, зам тээврийн осол ихээр үүсдэг болсон
- Нэгдсэн нэг стандарт бүхий замын нарийвчилсан төлөвлөлтгүй тул замын бодлого үгүйлэгддэг
- Засаглал, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх салбар нь нэг дор төвлөрсөн хот
- Нүүдлийн соёл иргэншилтэй хот
- Энхтайвны гэгдэх бараг ганцхан өргөн чөлөөтэй хот
- Үр дүнд нь үхрийн бөөршиг замтай болсон хот
- Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт гадны стандартын замуудтай
- Зам төвтэй бус барилга төвтэй хот
ЭДГЭЭР БҮХ АСУУДЛЫГ 10 ЗАМЫН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ШИЙДНЭ:
10 замын төлөвлөлт гэдэг нь хэвтээ болон босоо тэнхлэг дэх хэвтээ 10, босоо 10 өргөн чөлөө бүхий шууд холбогдох төлөвлөлтийг хэлнэ. Одоогийн гол авто замын сүлжээг оруулсан. Үүн дээр төлөвлөж буй гол авто замын сүлжээг цэнхэр өнгөөр оруулсан. Нийтдээ 20 орчим хэсгээс бүрдсэн, 60 орчим км урттай авто замыг барьж, холбовол геометр талаасаа Улаанбаатар өөгүй төгс замтай хот болж чадах нь.

Улаанбаатар сунаж байршсан хот. Ганц өргөн чөлөө нь Энх тайваны өргөн чөлөө. Энд нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчих давуу эрхийг олгосон. Ганц Энх тайвны өргөн чөлөө биш 10 замд нийтийн тээврийг давуу эрхийг олгоно. Жижиг том тойргоор холбоно.
Замуудад мөн асуудал байна. Жишээ нь, Баруун дөрвөн замд гол замуудыг уулзварууд холбодог. Нэвтрүүлэх чадвар нь гурван эгнээ мөртлөө хүлээн авах чадвар нь хоёр эгнээ болчихдог. Яг л нэг литрийн сав руу 2 литр ус хүчээр хийгээд байгаа юм шиг. Зүүн дөрвөн зам хот, төв рүү чиглэсэн байнгын ачаалалтай байгаа шалтгаан нь мөн л энэ.
Гранд плазагийн уулзвар маш том суурьшлын бүстэй холбогдогддог. Энх тайвны өргөн чөлөөтэй холбогдохын тулд энэ уулзвараар холбогддог.
Гандангийн уулзварт мөн л ойлгомжгүй байдлаас болж нэг эгнээнд хоёр тээврийн хэрэгсэл багтчихдаг. Нэг эгнээнд хоёр машин байтугай хоёр автобус ч явах боломжтой. Гэтэл хоёулангийнх нь зөв. Энд мөргөлдөж, шүргэлцэх асуудал гардаг, харин цагдаа өөрийн үзэмжээр шийдэх асуудал үүсдэг.
ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ БОЛ ЗӨВХӨН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛААД ЗОГСОХГҮЙ
- Эдийн засгийн сайжруулах,
- Нийтийн тээврийг дэмжих
- Орчны бохирдол багасах
- Инфляци буурах
- Хүн амаа орон сууцжуулах зэрэг төр засгийн бодлогуудтай шууд уялдана.
Түүнчлэн хороолол доторх зам, бусад туслах замуудаа бүр тоохгүй орхилоо гэхэд өргөн чөлөө бүхий замын трассуудаа хэрхэвч барилгажуулж болохгүй!
Улсын нөөцөд аваад үлдэх хэрэгтэй, Улаанбаатарын ирээдүйг бодооч гэлээ.
Төслийг санаачилснаараа миний бие хувийн ашиг хонжоо хараагүй, цэвэр нийгэмдээ хэрэгтэй санаа юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Temuujin Erdenebayar Фэйсбүүк хуудсаар зочлоорой" гэлээ.