“Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурал болов. Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваа:
-Өмнө нь иргэд газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авахдаа заавал газрын албыг зорьж, дараалалд зогсдог. Газрын гэрчилгээгээ авахын тулд 14-30 хоног хүлээдэг байсан.
egazar.gov.mn цахим үйлчилгээг нэвтрүүлснээр газрын гэрчилгээг цахимаар QR кодтой олгон, иргэдийн цагийг хэмнэж, цаасны хэрэглээг бууруулж байна. Газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, лавлагааг хоёр минутын дотор хэвлэж авах боломжтой. Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол гарснаар Нийслэлийн Засаг дарга 2021 онд захирамж гарган, газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хугацаанд egazar.gov.mn болон Egazar гар утасны аппликейшнээр дамжуулан давхардсан тоогоор 12 сая иргэн үйлчилгээ авлаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга Б.Отгонгэрэл:
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 207 мянган иргэнд газар өмчлүүлжээ. Энэ нь Улаанбаатарын хүн амын 22 хувь гэсэн үг. Тэгэхээр үлдсэн 78 хувьд нь ямар байдлаар газар олговол зохистой вэ гэдэг дээр шийдэл хайн ажиллаж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гаргасан. Энэ баримт бичгийн дагуу газар өмчлөлийн асуудлыг шат дараатай хийгээд явна. Мөн газраа эзэмшиж байгаа иргэдийн хүсэлтийг цахимаар авдаг болно. Ингэснээр өмнө нь иргэн долоон үе шатыг давж газраа өмчилдөг байсан бол одоо эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлтийг хоёр шаттайгаар шийддэг болох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас аппликэйшний хөгжүүлэлт хийж байна. Тавдугаар сарын 20-ноос иргэд эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлтээ гар утас болон бусад хэрэгсэл ашиглан ирүүлэх боломжтой болно хэмээлээ.
Хурлын үеэр газрын харилцааны салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, газар өмчлөлд тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид илтгэл тавилаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, МУИС-ийн хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 150 гаруй хүн оролцсон гэж НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.