НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд залуучуудад эрүүл хоол, хүнсний орчинг бүрдүүлэх зорилгоор “Fix My Food” олон улсын аяныг эхлүүлжээ.
Уг аяныг Английн "Bite Back" төрийн бус байгууллага санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эл олон улсын аяныг Монгол Улсаас эхлүүлж буй. Тус аяныг Азийн найман улсад өрнүүлэх бөгөөд эрүүл зөв хооллолт, түргэн хоолны хор хөнөөлийн талаар ерөнхий боловсролын сурагчдад сурталчлан таниулах юм.
ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран монгол хүүхдийн илүүдэл, жин, таргалалтын сэргийлэлтэд өргөн хүрээний дүн шинжилгээ, судалгаа явуулжээ.
Судалгаагаар манай улсын хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин, таргалалтын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг онцолсон байна. Илүүдэл жинтэй хүүхэд доромжлол, сэтгэл гутрал, түгшүүрт илүү өртөж, өөрийгөө дорд үзэх хандлагатай байдаг байна. Түүнчлэн:
- Манай улсад хүүхэд томрох тусам илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдэж байгааг тогтоожээ.
- Хотын хүүхдүүд болон хөвгүүд илүүдэл жин, таргалалтад илүү өртдөг байна.
- Хэрэв арга хэмжээ авахгүй бол, 2030 он гэхэд Монгол Улсын 5-9 насны хүүхдийн 12 хувь, 10-19 насны хүүхдийн хувь таргалалтад өртөнө гэжээ.
Тиймээс НҮБ-аас аяны хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөл, Скаутын холбооны төлөөлөл 30 хүүхдэд хоёр өдрийн турш хоолны шим тэжээл, тэнцвэртэй хооллолт гэж юу болох, түргэн хоолны зар сурталчилгаа бидэнд хэрхэн нөлөөлж буй зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Эдгээр хүүхдүүд хамтдаа эрүүл хоол хүнс, эрүүл хооллолтын талаар найз нөхөд, үе тэнгийнхэндээ мэдлэгийг түгээж, эерэг өөрчлөлт гаргахын төлөө нөлөөллийн аяныг Монголд хэрэгжүүлэх юм.
Сургалтын үйл явдлын зургуудаас хүргэж байна.