Японы Төв банк инфляцыг хоёр хувьд тогтвортой барих зорилт тавьж, эрчимтэй дэмжлэгийн арга хэмжээ авсаар иржээ
Япон улсын үйлчилгээний үнийн өсөлт сүүлийн 30 жилд анх удаа хоёр хувьд хүрсэн нь тус улсын Төв банкны хувьд удаан хугацаанд хүсэн хүлээсэн дүн мэдээлэл болж байна. Инфляцын өсөлт тогтворжсоны баталгаа ийнхүү гарснаар тус банк мөнгөний бодлогоо хэвийн түвшинд хүргэх боломжтой болох юм.
Зургаадугаар сард Японы үйлчилгээний салбарын инфляц 1.6 хувиас хоёр хувь болж өссөн нь харилцаа холбоо, байр сууц, энтертайнментын өндөр өртөгтэй холбоотойг тус улсын Дотоод хэргийн яамнаас баасан гарагт мэдээлжээ. 1997 онд худалдааны татварыг нэмэгдүүлсний нөлөөг эс тооцвол тус улсын үйлчилгээний инфляц 1993 оноос хойш хоёр хувиар доогуур түвшинд хадгалагдсан юм.